Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. 2022 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун …
Нийгэм
December, 2022
-
28 December
2022 оны Шилдэг спортын сэтгүүлчээр Н.Бэлгүүн тодров
Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2022” ёслол /2022.12.26/ Чингис хаан музейд боллоо. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинациар шилдгүүдээ тодруулсан юм. UBS телевизээр өдөр тутмын спортын мэдээллээс гадна долоо хоног бүр Супер спорт, Тамирчны нэг өдөр, Гоол зэрэг нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан Н.Бэлгүүн Оны шилдэг спортын сэтгүүлчээр тодорч, “Бөртэ чоно” шагналын эзэн …
-
28 December
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Дорждамбын Зүмбэрэллхамын даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, шинэ даргаа сонголоо. Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн …
-
28 December
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейг шинэчлэн дэглэж байна
Музейн тухай хуулийн дагуу Монголын Үндэсний музей нь улс, орон нутгийн музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалт тогтмол зохион байгуулахаас гадна орон нутгийн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 25-31-ний өдөр Монголын Үндэсний музейн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей /Хувьсгалын музей/-н үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэх …
-
28 December
Дээд шүүхэд 42 жил ажилласан Ж.Тэгшдэлгэрт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын дээд шүүхийн Архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэр гавьяаныхаа амралтыг авч байгаатай холбогдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээний үеэр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Архивын мэргэжил бол түүхийн үнэн зөвийн баталгаа болсон нотлох баримтыг хамгаалдаг онцлогтой хууль зүйн мэргэжил. Архивын баримт …
-
28 December
Хөгжлийн банк 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх …
-
28 December
Улаанбаатар хотод 14-16 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …
-
27 December
Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр” хэлэлцүүлэгт оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын 800 …
-
27 December
Шинэ жилийн дурсамж бүтээх “Green fest-2022” арга хэмжээ нээлтээ хийлээ
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр албан ёсоор нээлээ. Тус арга хэмжээг БОАЖЯ, НЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. …
-
27 December
Дурсамж бэлэглэж, баяр түгээсэн Харшийн сүлд модны наадам
НЗДТГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам боллоо. Арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилж буй тус наадамд оролцсон хүүхдүүд нэгэн өдрийг баяр хөөр дуу бүжгээр дүүрэн өнгөрүүлэв. Монголын Хүүхдийн ордон НӨТБ-ын захирал Б.Цэнгэлмаа “Монголын Хүүхдийн ордон 1958 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Харшийн сүлд модны наадмыг уламжлал болгон зохиож буй. Энэ удаа …
-
27 December
Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, явган шуурга шууна.2022 оны 12-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …
-
26 December
Онцгой байдлын салбарт 10 дахь жилдээ ажиллаж буй Б.Баярмаа 2 өрөө байраар шагнууллаа
Онцгой байдлын Ерөнхий газраас байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “Мөрөөдөл биелдэг юм” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон Баянзүрх дүүрэгт хамтран ажиллах санал тавьж ажил хэрэг болсны үндсэнд өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, салбартаа 10 жил ажиллаж буй Б.Баярмаа 2 өрөө байраар шагнууллаа. Б.Баярмаагийн …
-
26 December
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч, эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтний үйл ажиллагааг үнэлэн урамшуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгуур үзүүлэлтээрээ тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шагнан урамшууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, …
-
26 December
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид БНСУ-ын Гуяан хотоос туршлага судална
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Гуяан хотын дарга И Дун Хуан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Гуяан хот нь 2016 онд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш Хан-Уул дүүрэгтэй хамтын ажиллагаатай байгаа. Улаанбаатар хот, …
-
26 December
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 719 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 40 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл