Өнөөдөр Европын холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ, МҮЭ-ийн холбоо, Монголын ЭХГУУ-н ҮЭ-үүдийн холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны, уул уурхайн салбарын анхан шатны хороодын дарга, “ХАБЭА-н ажилтнууд, аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагуудад сургалт, хэлэлцүүлгийг зохион …
Нийгэм
December, 2022
-
2 December
Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ
“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, …
-
2 December
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2022 оны 12-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …
-
1 December
Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК 152 сая ам.долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.12.01/ Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн …
-
1 December
ХДХВ/ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдрийг “Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцъё” уриан дор Дархан-Уул аймагт зохион байгуулж байна
“Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 34 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж, жил бүрийн 12 дугаар сарын 1-ийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэж ирсэн.ХДХВ/ДОХ-аас сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион …
-
1 December
Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаар боллоо
НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болов. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр …
-
1 December
Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр “Хот, хөдөөгийн зохист хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт …
-
1 December
Морин хуурын чуулга Японы “NHK Hall” танхимд тоглолоо
Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт 11-р сарын 30-ны өдөр Япон Улсын “NHК Hall” концертын танхимд болж өндөрлөлөө. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын Филармонийн Морин хуурын чуулгын аялан тоглолтын анхны тайз болох “NHK Hall” нь Япон Улсын нэр хүндтэй томоохон танхимуудын …
-
1 December
Д. Амарбаясгалан: 2023 оны төсөвт нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг баталсан
Нийслэлд тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээний асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр“Замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийтийн тээврийн бодлогын шинэчлэлд бид онцгой анхаарч байна. Хамгийн сүүлд 2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийснээс хойш үүн дээр анхаарч, улсын болон нийслэлийн төсөвт тусгаагүй бидний алдаа байгаа. 2023 оны төсөвт бид нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг …
November, 2022
-
30 November
Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэб сайтаар авах боломжтой
Сүүлийн өдрүүдэд “Яг одоо Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн утгатай, тандалтын судалгааны холбоос бүхий мессеж иргэдийн гар утсанд ирсэн. Энэхүү мэдээлэл нь Монгол Улсад мөрдөж буй агаарын чанарын MNS4585:2016 стандарт, агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд нийцээгүй, агуулга нь Улаанбаатар хотын агаарын чанар, индекстэй шууд хамааралгүй, төөрөгдүүлсэн шинжтэй болохыг Нийслэлийн …
-
30 November
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. 2022 оны 11-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 …
-
29 November
Онон голын 209у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу, төмөрбетон хайс , дугуй …
-
29 November
Ирэх оны 7-р сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол бүхий 16 баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн савалгаа дэлхийн олон оронд бэрхшээл болж, хямрал үүсгэсэн энэ цаг үед БНХАУ эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээлэлдээ Монгол …
-
29 November
Рэйнэр Матхар: Германчуудын энгийн үйлдэл тогтвортой хөгжлийн боловсролыг илтгэдэг
Тогтвортой хөгжлийн боловсролын олон улсын түвшний зөвлөх, ХБНГУ-ын Хэссэн мужийн “Дугуй ширээний зөвлөл”-ийн гишүүн Рэйнэр Матхартай тус улс Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ыг хүүхэд багачууд, иргэддээ хэрхэн олгодог туршлага, үр дүнгийн талаар тодруулж ярилцлаа. Тэрээр манай улсад хоёр удаа ирж ажиллахдаа ТХБ-ыг монголын сургалтын системд оруулах концепцийг боловсруулсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх гол хүч нь ТББ-ууд болохыг онцолж, санал дэвшүүлж буй. …
-
29 November
АТГ:Эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл