Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2022.08.18) хуралдлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, гишүүдэд Улсын …
Нийгэм
August, 2022
-
19 August
Сэрэмжлүүлэг: Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна
Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 80 тохиолдол бүртгэгдэж, 79 иргэн иргэн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол …
-
19 August
Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Барх, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5- 15 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна. Өнөөдөр …
-
19 August
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2022 оны 08 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 …
-
18 August
Б.Оюутболд: Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Тус захирамжийн хэрэгжилт болоод цагдаагийн байгууллагын оролцооны талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа. -Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 74 төрлийн худалдаа, үйлчилгээг чөлөөтэй эрхлэх …
-
18 August
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай шатар нүүлээ
Дэлхийн шатрын спортын 44 дүгээр олимпиад Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 197 орны баг тамирчдын өрсөлдөөнөөс 17 настай Б. Мөнгөнзул аваргын алтан медалийг эх орондоо авчирч, багын дүнгээр манай шатарчид дэлхийн шилдэг 30 багийн нэгт багтсан амжилттайгаар эх орондоо ирээд байгаа билээ. Өнөөдөр эдгээр тамирчдыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын даргын хувьд …
-
18 August
Дэлхийн алдарт реппер Lil Pump Монголд хүрэлцэн ирлээ
Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам болоход нэг хоног үлдлээ. Уг хөгжмийн наадамд Reborn stage буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, Live stage буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, Electronic stage буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн нийт 40 орчим уран бүтээлчид оролцоно. Тэднээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр …
-
18 August
У.Мягмарсүрэн: Төмөр замын сүлжээ өргөжих тусам төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин улам эрэлттэй болно
Төмөр замын дээд сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт зарласантай холбогдуулан тус сургуулийн захирал У.Мягмарсүрэнтэй ярилцлаа. -Хичээлийн шинэ жилдээ нэмэлт элсэлт зарлажээ. Яагаад нэмэлт элсэлт авахаар болов? Төмөр замын дээд сургууль /ТЗДС/ 2022-2023 оны хичээлийн жилийн бакалаврын есөн хөтөлбөрөөр элсэлт авч байгаа. Гэхдээ энэ жил арай өвөрмөц байдлаар зохион байгуулж байна. Өмнө нь хөтөлбөр бүрээр нь элсэлт авдаг байсан …
-
18 August
Н.Баярбат: Танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг
“Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглал ажил олгогчдын дунд тасрахгүй байна. Энэ тухай “Кашмер холдинг” компанийн тэргүүн дэд захирал Н.Баярбаттай ярилцлаа. -Үндэсний үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолтой хамгийн их нүүр тулж байгаа харагддаг. “Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглалыг та ч бас хэлэх байх? -Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш МСҮТ-үүд байхгүй болсон. Суурин дээр нь бөөн дээд …
-
18 August
ТАНИЛЦ: Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдох арга хэмжээ
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Эдгээрээс зарим нэг арга хэмжээний талаар танилцуулъя. Монгол-Япон Бизнес форум 2022 Хэзээ: 8 сарын 19 (Баасан) 10:00- Хаана: White Rock Center, Үндэсний соёл амралтын хүрээлэн (Төлбөргүй, урьдчилан бүртгүүлэх) Япон Фестиваль Монголд 2022 Хэзээ: 8 сарын 20 (Бямба), 21-нд (Ням) 10:00- Хаана: White Rock Center, Үндэсний …
-
18 August
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар …
-
17 August
Т.Золжаргал:Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй
Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан “Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө. НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, …
-
17 August
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна
“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаас хамаарч удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг энэ оны жилийн …
-
17 August
Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ хуулийг 1997 онд баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 16 зүйл, 41 хэсэг, заалт өөрчлөгдөн, хоёр хэсэг шинээр нэмсэн байна. Бусад хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэ хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ. Тэрбээр “Геодези бол улс …
-
17 August
Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн байгууллагууд иргэдийн гомдол, өргөдлийг биечлэн, цахим сүлжээгээр, байгууллагын албан ёсны цахим шуудан, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, тусгай дугааруудаар хүлээн авч байна. Эдгээр арга хэрэгсэл нь тухайн иргэнийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл