Нийгэм

February, 2021

  • 18 February

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэг өрх-нэг хаалга шинжилгээний явуулын багийн ажлыг шалгав

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021-2-18 өдөр / Хан-Уул дүүрэгт хийгдэж буй Нэг өрх-Нэг хаалга шинжилгээний явуулын цэгийн үйл ажиллагааг газар дээр очиж шалгав. 2021 оны 2 дугаар сарын 18 өдөр Нэг өрх-Нэг хаалга шинжилгээг Хан-Уул дүүрэгт зохион байгуулж буй бөгөөд 124 явуулын баг, 11 цэгээр иргэдээс ковид-19-ийн шинжилгээг авч байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад 426 эмч, 798 төрийн албан …

  • 18 February

    Монгол эрдэмтэд шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурыг бүтээж байна

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа. Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 сард эхлүүлж 2021 оны 3 сард …

  • 17 February

    Хоёрдугаар сарын 23-наас Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр болов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор  малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.

  • 17 February

    “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн …

  • 17 February

    Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хариуцлага алдсан удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажлын тусгай горимоор ажиллаж байгаа цаг үед Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим албан хаагчид ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул тус сангийн захирал Н.Төмөрхүүг ХХААХҮ-ийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх асуудалд холбогдсон тус сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, …

  • 17 February

    Д.Одбаяр:Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарласан

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төв дээр ажиллалаа. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.    Уг төв Улаанбаатарын хотын автозамын гол уулзварууд болон  бусад хэсгийг нийт 200 орчим камераар  хянан, шаардлагатай зохицуулалтыг хийн  ажиллаж …

  • 17 February

    “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоор иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч байна

    Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn  албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох …

  • 17 February

    Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол …

  • 17 February

    3 сая төгрөгийн шагналын сантай “ӨДӨР БҮР ХЭМНЭЕ” шилдэг санааны уралдаан зарлагдлаа

    Манай улсын нийт хог хаягдлын 90.9 хувь нь ахуйн гаралтай хог хаягдал байдаг гэсэн судалгаа бий. Түүнээс харахад ахуйн болон өргөн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүн байгальд шингэдэггүй сав, баглаа, боодолтой байдаг байна.  Орчин үед бид байгалиа хайрлах хамгаалах тухай маш олон арга, техникт суралцаж, хог хаягдал бага гаргахад анхаарч байгаа ч өөрсдийн өдөр тутмын үр ашиггүй худалдан авалтаас үүдэлтэй хэрэглээний хог …

  • 17 February

    Питер Морроу-ын нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан зарлагдлаа

    Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ын гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой шинэ бүтээлийн төслийн тэтгэлэгт уралдааныг зарлаж байна. Уралдааны тухай “ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга …

  • 17 February

    “ДЦС-III” Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг таслан зогсоолоо

    Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр газар дээр очиж хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар “ДЦС-III” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг …

  • 17 February

    Хөл хорио хэмээх сэвээчдийн өгөөш сэдэв

    Арван хоёр хоногийн хатуу хөл хорио. Ойрд олон нийтийн сүлжээнд тренд болж буй халуун сэдэв энэ л байна. Хуулиар олгогдсон амралтын өдрүүд дээр хориогоор тогтоосон хоногуудаа нэмээд, бүтэн 12 хоногийн турш Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнийг анх удаагаа 98 хувь хүртэл хязгаарласан болохоор арга ч үгүй биз. Цагаан сараар гэр гэртээ шинэлж зурагт, утас, хөргөгч гурвын хооронд холхиж буй “уйдсан” хүмүүст …

  • 17 February

    Баянгол дүүрэгт “Нэг хаалга – Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна

    УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдөр /2021-02.17/ Баянгол дүүрэгт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж байна. Дүүргийн нутаг дэвсгэрийн 25 хороонд 40,000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж, 12:40 минутын байдлаар 22,570 иргэнийг шинжилгээнд хамруулсан, ажил 60 хувьтай үргэлжилж байна. БГД-ийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 69 баг, Төмөр замын эмнэлгээс 10 баг, Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдээс тус бүр 10 баг, Сүхбаатар дүүрэг, …

  • 17 February

    Баянгол: “Нэг хаалга – Нэг шинжилгээ”-нд 11:30 цагийн байдлаар 15,743 өрх хамрагдаад байна

    Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний ажил өнөөдөр /2021.02.17/ Баянгол дүүрэгт үргэлжилж байна. Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулж байна. “Нэг хаалга – Нэг шинжилгээ”-нд 11:30 цагийн байдлаар Баянгол дүүргийн …

  • 17 February

    Налайх дүүргийн хоёр, наймдугаар хорооны иргэд шинжилгээнд хамрагдаж байна

    Өнөөдөр Налайх дүүргийн хоёр болон наймдугаар хорооны иргэдийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулж байна. Эрүүл мэндийн төвөөс суурин 5, явуулын 3 баг ажиллаж иргэдээс шинжилгээ авч байна. Шинжилгээний цэгүүдийн зохион байгуулалт, явцтай Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар газар дээр нь очиж танилцлаа. 11 цагийн байдлаар 2 дугаар хорооны 810 иргэн шинжилгээнд хамрагдахаас 531 иргэн хамрагдаж 48 хувьтай байна. …