Нийгэм

January, 2021

  • 26 January

    Цахимаар хөзөр, шоо, шагай ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байхыг анхаарууллаа

    Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал иргэдийн дунд түгээмэл гарч байна. Цаашид ч гарах хандлага өндөр байна. Мөн фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Иймд иргэн та хөзөр, шоо, шагай болон өөр бусад …

  • 26 January

    Сүхбаатар дүүргийн 1, 15, 16, 17, 18 дугаар хороонд энэ сарын 28-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ

    Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өчигдөр тус дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гаргажээ. Уг захирамжаар 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн …

  • 25 January

    Зах худалдааны төв, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, qr код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийгдэж байна

    Зах худалдааны төв, ААН байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, qr код ашиглалтын байдалд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байнгын хяналт шалгалт хийгдэж байна Чингэлтэй дүүрэг дэх 13, Сонгинохайрхан дүүрэг дэх 8 буюу нийт 21 зах, худалдааны төвүүдийн QR код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүрэгт 1654 иргэн QR код уншуулан, 1360 иргэн бүртгүүлж, нийт 3024 иргэн үйлчлүүлсэн, Чингэлтэй дүүрэгт 4181 …

  • 25 January

    Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ

    ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 сарын 17,18,19-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламжийг хүргэсэн байна. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн хүртээмж, түгээлтийн ажилтай газар дээр нь танилцаж, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан …

  • 25 January

    ТББХ: Ардчилсан намын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олголоо

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.25) 14 цаг 28 минутад ээлжит хуралдаанаа эхэлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов. Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 25 January

    ГИХГ:БНХАУ-ын хөдөлмөр эрхлэгч 503 иргэнийг нутаг буцаалаа

    Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарсаар 503 иргэнийг эх оронд нь буцаажээ. Тодруулбал, Эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл …

  • 25 January

    УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хууль бус үйл ажиллагаагаа зогсоох албан мэдэгдлийг цагдаагийн газраас хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын  талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа билээ. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас УИХ-ын гишүүнд хүргүүлсэн байна.  Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв ” Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх …

  • 25 January

    Дарангуйлал, хүний эрх хоёрыг хэзээ ч нэг улсад багтдаггүй гэдгийг Оросоос хараад ав

    Улсын Ерөнхийлөгч дарангуйлагч болон хувирахад хууль нь ард иргэддээ бороохой болж буудгийг манайд хойд хөршийнхөн үнэн тодоор харуулж байна. ОХУ-д болж буй хүний эрхийн төлөөх сэтгэл зүрхээрээ эвлэлдэн нэгдсэн энгийн ардын жагсаал цуглаан сүүлдээ цагдаа сэргийлэхийн этгээдүүдийн яргалал болох шинжтэй. Дэлхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд байгаа орос цагдаагийн тусгай зэвсэглэл хэрэглэн хүүхэд эмэгтэйчүүдийн цусыг асгаруулж, олон мянгаар баривчилж буй …

  • 25 January

    Шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

    Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг МАН-ынхан томилохоор тохирч, түүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ.  Төрийн тэргүүн Ерөнхий сайдын нэрийг тав хоног дотор УИХ-д оруулах хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр УИХ-д оруулснаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилно.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14:00 цагт товлогдсон …

  • 25 January

    Нийслэлийн удирдах ажилтнууд цахимаар хуралдав

       Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нэгдүгээр сарын 18-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 25 January

    НӨАТ-ын сугалааг болиулах саналыг ШӨХТГ-аас Шадар сайдад хүргүүлэхээр болжээ

        ШӨХТГ-аас НӨАТ сугалааны тохирол дээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтын нэгдсэн дүнг энэ долоо хоногт нэгтгэн гаргах юм байна. Мөн шалгалтын нэгдсэн дүнг Монгол Улсын Шадар сайдад хүргүүлэхийн зэрэгцээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлэхээр төлөвлөжээ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж ШӨХТГ үзэж байна. Мөн тус …

  • 25 January

    Хотоос гарах иргэдийн анхааралд

    -УБ хотоос гарах шаардлагатай байгаа орон нутгийн иргэд харьяа Аймгийн Онцгой комисстоо хүсэлтээ гаргана.  -Тухайн аймгаас зөвшөөрсөн буюу хүлээн авах иргэдийнхээ нэрсийн жагсаалтыг баталгаажуулан НОК-т ирүүлнэ. -Зөвшөөрлийг үндэслэн ПСР шинжилгээний хариу гарсан иргэдийг УБ хотоос гаргах болно.  Жич: Аймгууд нэгдсэн журмаар иргэдээ автобусаар авах ажлыг ирэх даваа гарагаас эхлэн зохион байгуулна. Хувийн унаатай иргэд дээрх шаардлагуудыг мөн хангаж, зөвшөөрөл авна.  ОРОН …

  • 23 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

    Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр /2021.01.23/ эхэллээ. Коронавируст халдварын цар тахлын улмаас Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг анх удаа онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Монголын шатрын холбооноос …

  • 23 January

    МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэг гардууллаа

    Монголын залуучуудын холбооноос 18 дахь удаагаа “Next stop” оны шилдгүүдийг шалгаруулах наадмаа цахим санал асуулга хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн санал болон зохион байгуулах хорооны шийдвэрээр “ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ”-гаар “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тодорсон. Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Макс” групп олон мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Илүү сайхан Монголын төлөө” уриан дор “Ногоон Монгол”, “Эрүүл Монгол”, “Зөв …

  • 23 January

    Скайтелийн давхар урамшуулалтай “ЭВЭР БААТАР” цэнэглэгч карт худалдаанд гарлаа

    СКАЙтел бүх хэрэглэгчдэдээ зориулан 12 жилийн дараа дахин тохиож буй энэ цагт энх цагийг авчирч, элбэг дээдийг ерөөж давхар урамшуулал багтаасан 1000₮, 3000₮, 6000₮, 10000₮-ийн “Эвэр баатар” цэнэглэгч картаа худалдаанд гаргалаа. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ЗӨРҮҮД, ХИЧЭЭНГҮЙ,  АЖИЛСАГ, ХҮЧИРХЭГ гэсэн 4 төрлийн картаар дансаа цэнэглээд урамшуулал болгон мобайл үйлчилгээнд ашиглах дата , SkyGO-д ашиглах дата болон нэмэлтээр картын QR кодыг уншуулаад бүх сүлжээнд ярих ярианы эрхтэй болоорой. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дээрх  4 төрлийн …