Нийгэм

March, 2021

  • 19 March

    Л.Энхсайхан:Вакцины эхний тунг хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад …

  • 19 March

    Э.Тэмүүлэн:Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4658 болсон байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо …

  • 19 March

    “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа. Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм. “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг “Цар тахлаас хамгаалах, салхи нэвтэрдэггүй, гадаргууд вирус тогтдоггүй тусгай зориулалтын …

  • 19 March

    ВИДЕО:АНУ-ын Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ

    Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөө өглөө Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Энэхүү санамж …

  • 19 March

    Иргэдийн гомдлыг НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана

    Шадар сайдын албан өрөөнд өчигдөр Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав. Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас …

  • 18 March

    МЗХ-ноос УИХ-ын гишүүн Н.Учралд захидал илгээлээ

    Чамгүй удаан хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэж байсан УИХ-ын гишүүн Н.Учралын эмчилгээ нь амжилттай болж эх орондоо ирээд байгаа. УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг Н.Учралын бие сайжирч байгаад олон хүмүүс баяртай байгаа. Тухайлбал, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од эрхэм гишүүнийг эх орондоо ирсэнд нь баяр хүргэж ил захидал илгээсэн байна. Уг захидалд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал танаа Монголын залуучуудын үлгэр …

  • 18 March

    Охины амь насыг аварч, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөндөө бид баяртай байна

    Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс алга болсон 2 настай охиныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, эрэлч нохойн тусламжтай эсэн мэнд олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн талаар Ховд аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай, Нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Бямбатулга нартай товчхон ярилцлаа. Энэ сарын 5-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт 2 …

  • 18 March

    Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа, Энхийг сахиулагчид аа, Үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэлд болон чөлөөнд …

  • 18 March

    Г.Сайханбаяр:Бид хамтын хүчээр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ эрчимтэй хөгжүүлж чадна

    МЭНДЧИЛГЭЭ Улс Монголынхоо гал голомт, туурга тусгаар байдлыг бат найдвартайгаар батлан хамгаалж, түүхэн сорилт, шалгуур бүрийг ялгуусан туг, ялалтын уухайгаараа мөнхөлж, баатарлаг тэмцэл, бадрангуй үйлсээрээ дархалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг Монголынхоо нийт ард түмэн, иргэд залуучууд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн эх орончид, алба хаагчид, зорилго нэгт …

  • 18 March

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш”-д хөл хорио тогтоолоо

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш”-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 …

  • 18 March

    Д.Ганзориг:Ажлын уялдаа холбоог хангаж, бодлогоо хэрэгжүүлэх нь миний үүрэг, хариуцлага

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэсэн тусгай дугаарынхаа ярилцлагын зочин хойморт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг урилаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо учран золгож байна. Энэхүү түүхэн цаг хугацааны аль хэсгээс таны цэргийн хүн болох гараа эхэлсэн талаар яриагаа эхлэх үү? -Миний хувьд 1990 онд Улаанбаатар хот …

  • 17 March

    Д.Магсаржав: Эх орон гэж ярихаасаа илүү эх орныхоо төлөө зүтгэдэг хүнийг л жинхэнэ эх орны хүү гэж хэлнэ

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга, хошууч генерал Дашийн Магсаржавтай ярилцлаа. –Юуны өмнө танд Монгол цэргийн өдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. -Баярлалаа. Үе үеийн генерал, офицер, ахлагч, байлдагч, түрүүч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдадаа, ахмад …

  • 17 March

    Г.Сайханбаяр: Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгтэй Зэвсэгт хүчин байна

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа. -Энэ жил Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг эргээд сөхөхөд өнгөрсөн хугацаанд ямар замналаар явж өдийг хүрсэн талаар ярилцлагаа эхлэх үү? -Тэгье. Юуны өмнө цэргийн тангараг өргөж цэргийн алба хаасан Монголын бүх эрчүүддээ болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ …

  • 17 March

    Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” болгож ахиуллаа

    Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” болгож ахиуллаа. КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж Мүүдиз агентлагийн шинжээчид дүгнэсэн байна. Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй зээлийн …

  • 17 March

    Ухаалаг гар утсаа Скайтелаас аваад 90GB хүртэлх дататай болоорой

    Сайн гар утсаар юу хийж болох вэ? Өндөр чанартай зураг авч, интернэтийн өндөр хурдаар файл татаж, и-мэйл илгээж, багтаамж ихтэй хэрэгцээт файлын сан бүрдүүлж, хурдан хугацаанд чанартай бичлэг үзэж, бусадтай харилцаж, өөр бусад технологийн хийж чадах бүхий л зүйлсийг хийж болно. Товчхондоо сайн гар утас бол маш сайн хөрөнгө оруулалт мөн юм.  Та өөртөө сайн хөрөнгө оруулалт хийж амжсан уу? Сайн гар утсыг …