ХӨСҮТ, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564, орон нутагт 16 байранд 153 иргэн, улсын хэмжээнд нийт 1717 хүн тусгаарлалтад байна. ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын …
Нийгэм
December, 2020
-
22 December
ХӨСҮТ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 13 хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ.Шинээр илэрсэн 13 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн.Тодруулбал, эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 4, гэр бүлийн хавьтлын таван хүнээс илэрсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, …
-
22 December
Д.Баян-Өндөр: УХТЭ, УГТЭ-т урологийн тасаг нээгдсэнээр сар хүрэхгүй хугацаанд УНТЭ-т үзүүлэх иргэдийн ачаалал хоёр дахин буурсан
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж буй. Тэгвэл энэ хүрээнд УХТЭ, УГТЭ-т урологийн тасаг нээгдэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ачааллыг хуваалцаж байгаа аж. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаах Ухааны доктор, профессор Д.Баян-Өндөртэй ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хийгдэж, тогтолцоо нь бодлогын хувьд өөрчлөгдөж байгаа …
-
22 December
70 өрхийн хүнсний багцыг Улсын Онцгой комисст гардуулж өглөө
ӨМӨЗО-ны багшийн их сургуулийн харьяат дунд сургуулийн 97 оны төгсөгчдийн холбоо, “Сайн сэтгэлийн хэлхээ” ТББ болон “Уламжлалт Монгол бөх 9-р холбоо”-оос 4 340 000 төгрөгийн хүнсний багцын тусламжийг хүлээлгэн өглөө. Дээрх байгууллагууд хамтран Өвөрмонголынхоо иргэдийн дунд “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг өрнүүлэн, 70 өрхийн хүнсний багцыг Улсын Онцгой комисст гардуулж байгаа гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
22 December
Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах заавар
Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар: Эрчим хүч, дулаан …
-
22 December
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун …
-
21 December
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилжээ
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж, шинэ Ерөнхий захирлыг томилжээ. Хуралдаанаар Н.Амарбаяр, С.Баярмөнх нар нэрээ татсан байна. Улмаар Үндэсний зөвлөлийн 14 гишүүн хуралдаж оролцож, 11 нь Н.Дэмбэрэлийг дэмжсэнээр дөнгөж сая түүнийг Ерөнхий захирлаар томилсон байна. Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй. 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон …
-
21 December
БЗД-ийн ачаалал өндөр чиглэлүүдэд нэмэлт автобус явуулна
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдвар нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос өгчээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч үйлчилгээнд ажилладаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, тэдгээрт ажиллаж буй жолооч нарын халдвар хамгаалалтын дэглэм мөрдүүлэх, эдгээр үйлчилгээ үзүүлж буй жолооч нарыг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ. Баянзүрх дүүргийн нутаг …
-
21 December
УОК: Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэд хувийн машинаар явахыг хориглоно
12-р сарын 23-наас 2021 оны 1-р сарын 6-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр иргэдийг хувийн автомашинаар зорчихыг мөн хориглож байна. Тиймээс иргэд Засгийн газраас гаргасан гэртээ байх шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Улаанбаатар хотод 411 мянган өрх байдгаас 205280 өрх автомашинтай. 12-р сарын 23-наас эхлэн үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ. Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл …
-
21 December
Ж.Сандагсүрэн: Согтууруулах ундаа худалдахыг хориглох эсэх шийдвэрийг өнөөдөр гаргана
Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед 17-гоос доош градустай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрөөд байсан. Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр архи, согтууруулах ундааг худалдан борлуулах шийдвэрийг хориглох уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулт өглөө. Тэрбээр, Өмнө нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед согтууруулах ундаа худалдахыг хориглож байсан. Согтууруулах ундаа худалдах нь татвартай холбоотой …
-
21 December
З.Мэндсайхан:Хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй
Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор шийдвэрлэснийг УОК-оос мэдэгдлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүлэмжийн ногоо, өндөг, хүнсний хангамжаар талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. З.Мэндсайхан сайд гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг танилцуулав. Тодруулбал, улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, …
-
21 December
МХЕГ:Иргэд хүнсээ цуглуулахдаа “Нэг гэрээс Нэг хүн” гэсэн зарчмыг баримтлан, худалдааны төвөөр үйлчлүүлэх шаардлагатай
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний супермаркет, худалдааны төв, захуудад хийгдэж буй тандалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих, зай барих шаардлага тавьж, тэмдэг тэмдэглэгээ байршуулсан хэдий ч урсгалыг зөв зохион байгуулаагүй, иргэд үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ хийгдэхгүй байна. Тухайлбал, Алтжин Бөмбөгөр худалдааны төвд орох гарах урсгалыг зохион байгуулсан ч иргэдэд шаардлага тавиагүйгээс нэг хаалгаар орох гарах хөдөлгөөн …
-
21 December
НДОК:Налайх дүүрэгт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоогоод байна
Налайх дүүрэгт коронавирусын нэг тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг сувилагч бөгөөд нөхөр хүүхдийн хамт ХӨСҮТ-рүү тусгаарлаад байна. Мөн тухай иргэний ойрын 3 иргэний хавьтлыг шуурхай тогтоож хяналтандаа авсан бөгөөд дам хавьтлуудыг өнгөрсөн шөнө мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж илрүүлэн тогтоогоод хяналтанд аваад байна. Иймд иргэд та бүхнийг айж сандралгүйгээр, албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг авч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, аль болох гэрээсээ …
-
21 December
С.Диордица: Монгол Улс халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг шат дараатай авсан нь маш оновчтой байсан
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо. Засгийн газар ДЭМБ-н зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцолсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад …
-
21 December
ЗГ: Улсын хэмжээнд 41 тусгаарлах байранд 1,568 иргэн байна
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд халдвар нэмэгдсэн байна. Тухайлбал БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг дэх голомтоос үүссэн халдвараар сүүлийн хоёр хоногт 20-30 хүн өвчилж 62 болжээ. Халдвартай иргэд, тэдний гэр бүл болон ойрын, дам хавьталтай иргэд бусад дүүрэгт амьдардаг учир зөвхөн Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоох боломжгүй гэж үзсэн байна. 14 хоногт хавьтлыг тогтоох, тусгаарлах, эмчлэх, тархалтыг хумихаар төлөвлөжээ. Ирэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл