Нийгэм

October, 2020

  • 16 October

    “Улаанбаатар” кино наадмаар бүрэн хэмжээний 19 уран сайхны киног толилуулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны …

  • 16 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Иймээс ган болсон зарим аймаг, …

  • 16 October

    Ипотекийн 6 хувийн зээлд хамтран зээлдэгч шаардахгүй

    Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож эхэлжээ. Мөн зургаан хувийн ипотекийн зээл олгож эхэлснийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн Даваа гаригаас эхлэн ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан шинээр ипотекийн зээл авах хүсэлт гаргасан хүмүүст зургаан хувийн зээл олгох юм. Зээлийг 8 хувийн хүүтэй олгож ирсэн журмын дагуу олгохоос гадна хамтран …

  • 16 October

    Л. Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу В1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

    МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмааг “Байцаагчийн нэг өдөр” буланд урьж, өдөр өнжүүлэх үйлчилгээ, тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа. -Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд ямар шаардлагууд тавигддаг вэ. Тогтоосон стандарт байдаг уу? -Энэ оны 3 дугаар сард БСШУСС-ын тушаалаар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг батлан гаргасан. А/152 дугаар тушаалаар. Энэ нийтлэг шаардлага ерөнхий болон …

  • 16 October

    И.Ариунсайхан:Гурван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээжид зохиомол цацраг идэвхт цезий-137 изотоп илэрсэн

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын ахлах байцаагч И.Ариунсайхантай гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцлаа.   -Гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцахаасаа өмнө цацрагийн хяналтын чиглэлээр товчхон мэдээлэл өгөхгүй юу? -Цацрагийн хяналтын чиглэл нь гурван төрлийн хяналтыг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих хяналт. Хоёрдугаарт,  цацрагийн үүсгүүртэй харьцан …

  • 16 October

    Д.Цэнд-Аюуш: Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй

    Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 01-13-ны өдрүүдэд агаарын чанарын хэмжилт хийхэд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM 2.5 PM10 хэмжээтэй …

  • 16 October

    Д.Баатарсайхан: Төрийн албаны шалгалтад 16013 хүн бүртгүүлсэн

    Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн гишүүн Д.Баатарсайханаас ирэх сарын 4-ний өдрөөс зохион байгуулагдах төрийн албаны шалгалтын талаар ярилцлаа.   -Энэ жил төрийн албаны шалгалтад хэчнээн хүн бүртгүүлэв? -Есдүгээр сарын 14-ний өдрөөс улс орон даяар цахимаар төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Онлайнаар явуулж буй учраас 24 цагийн турш цахим сүлжээ байгаа л бол хаана байгаагаас үл хамааран тасралтгүй бүртгэлээ. Аравдугаар сарын …

  • 16 October

    Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус гэр гэрийн зүг мордлоо

    Төв аймгаас Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан, Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нарыг орон нутгийн удирдлагууд болон Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан хүлээн авч, баяр хүргэлээ. Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр “Эрхэм түрүүч, байлдагч та бүхнээр бид бахархаж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн журамт үүргээ …

  • 16 October

    Энэ их аварга тэр дугуй байшинд ингэтлээ шунаж, тэгтлээ хүнээ алдах гэж

    За манай энэ цэцгэнд төөрсөн эрвээхэй, циркт бүдэрсэн аварга болсон шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Улсын циркийн байшинд улгүй шороодож, ухаангүй дурлачихаад яваа их аварга инээдтэй бөгөөд эмгэнэлтэй харагдаж байна. Мань эрд Улсын циркийн байшин улсын нэр гаргадаг энэ урлагаас илүү, угтаа өөрийнх нь нэр нүүрээс илүү үнэтэй байж дээ. Ингээд бодохоор мөн ч ядуу байгаа юм шүү. …

  • 16 October

    Ипотекийн 6 хувийн зээлд хамтран зээлдэгч шаардахгүй

    Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар зургаан хувийн зээл өгч эхэллээ гэдэг мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд өглөө.  Тэрбээр “Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Хамгийн гол нь орлого. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах …

  • 16 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 метр …

  • 15 October

    ШУУД: ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг шууд дамжуулж байна

    2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 20:00 цагаас дууслаа. Өнөө өглөө 07:00 цагт эхэлсэн сонгуулийн ирц 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.6 хувьтай байв. Одоогоор сонгуулийн саналыг хар машинаар тоолж байгаа бөгөөд СЕХ-ноос өөрсдийн цахим хуудсаар дамжуулан 2020 оны ИТХ-ын урьдчилсан дүнг шууд дамжуулж байгаа юм. Та бүхэн сонгуулийн урьдчилсан дүнг ЭНД ДАРЖ үзээрэй.

  • 15 October

    Ерөнхийлөгч шуурхай хуралдай зарлажээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон. Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан …

  • 15 October

    Ц.Элбэгдорж: Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж иргэний үүргээ биелүүлэн сонгуулиа өглөө. Тэрбээр цахим хуудаснаа “Саналаа өглөө. Төөрч будилах юм алга. Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа. Мөн биз” гэж бичжээ.  Орон нутгийн сонгуулийн санал хураалт 20 цаг хүртэл үргэлжлэнэ.

  • 15 October

    ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч “Марал” анхны ярилцлагаа хийлээ

    Намрын дунд сар шувтарч өвөл хаяанд ирснийг сануулан жавар хайрсан амралтын өдрийн өглөө хотын баруун хэсэг хөл хөдөлгөөн ихтэй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан олон хаа нэг тийшээ яарахыг хараад тэдэнтэй нэгдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тэдгээр хүмүүс хаа нэгтээ их л чухал үйл явдалд оролцох эс бөгөөс баярын үйл ажиллагаа руу яарч яваа гэмээр. Залуучууд голдуу тэр зүг рүү …