Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальон нь тус улсын хамгийн том дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан албан хаагчид болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буйгаа тодоор батлан харууллаа. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 17.50 цагийн …
Нийгэм
December, 2020
-
11 December
Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид зорилтот бүлгийн 300 өрхөд тусламж үзүүлэв
Монгол Улсад коронавирусын дотоодын халдвар бүртгэгдэж улс орон даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн энэ өдрүүдэд олон айл өрх хүнсний хомсдолд орж буй билээ. Иймээс Монгол Улсын Гадаад харилцааны яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаа эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хангамжинд зориулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлалаа. Хандиваар цугларсан 18 сая төгрөгөөр …
-
11 December
Б.Эрдэнэбат: Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисст гурван цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Монгол Улсын зарим аймаг болон нийслэлд “Ковид-19”-ийн цар тахал голомтлон тархсанаас шалтгаалан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цаг үед Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан “Удирдлагын шуурхай бүлэг” томилогдон үүрэг гүйцэтгэж байна. Тус бүлэг нь Зэвсэгт хүчнээс дэмжлэг үзүүлэх ажиллагааны хувилбар, гүйцэтгэх үүргийг тодотгож, Зэвсэгт хүчний ангиудын үүрэг гүйцэтгэх бэлтгэл, хүн, …
-
11 December
Тээврийн сайд нарын уулзалтад сайд Л.Халтар анх удаа оролцов
Олон улсын тээврийн форум /ОУТФ/-ын Сайд нарын цахим уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцов. “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын байгууллагуудын тогтсон хуваарьт арга хэмжээнүүдэд өөрчлөлт орж уулзалт, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Дэлхий дахинд бүх төрлийн тээврийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий Олон улсын тээврийн форумыг 2006 онд …
-
11 December
Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ээс ирэх зөвлөмжүүд үндсэн шийдвэр гаргах тулгуур болдог
Ковидын үед шийдвэрүүдийн тодорхой бус нөхцөл байдлаас болж нийслэл рүү орж чадалгүй шинжилгээний хариугаа хүлээсээр хоёр иргэн харамсалтайгаар нас барлаа,дөрвөн иргэн спиртний хордлогоор амиа алдлаа. УОК шийдвэрүүдээ судалгаан дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж чадаж байгаа юу? Шийдвэрүүддээ хүний эрх, ардчилсан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ? зэрэг асуудлыг хөндөж “Өрөг хэлэлцүүлэг” энэ удаа“Ковидын үеийн тодорхой бус нөхцөл байдлууд иргэдэд хэрхэн хохирол учруулж байгаа вэ?”сэдвээр хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн зочноор : 1. Б.Ууганбаяр …
-
11 December
Сэлэнгэ аймаг:Нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулна
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа “Шуурхай бүлэг”-ийн гишүүдтэй цахим хурал хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан БХЯ, ОБЕГ, ЭМЯ, ЦЕГ, Улсын II төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн шуурхай бүлэг 11 дүгээр сарын 13-аас эхлэн …
-
11 December
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 10-ны 20 цагаас 12 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, …
-
10 December
Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв
БНХАУ-ын Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзсан байна. Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношлогооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тестийг Монголын ард түмэнд илгээжээ. Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тус хот руу очиж тусламжийг хүлээн авчээ. Мөн цар тахлаас …
-
10 December
Үндэсний үйлдвэрлэгчид хандив өргөлөө
Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэгч “Бест шүес” ХХК”-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 8.250.000 төгрөгийн 1500 ширхэг гутал халаах, хатаах зориулалт бүхий улавчийг хандивлалаа. Мөн авто зам, гүүр, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “HKB” ХХК-аас 11.840.000 төгрөгийн өртөг бүхий амны хаалт, гар ариутгагч хандивласан бол үндэсний үйлдвэрлэгч …
-
10 December
“Нэг өрх, нэг иргэн” шинжилгээнд 70838 иргэнийг хамруулжээ
Нийслэлийн онцгой комисс халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрууллаа. 2020.12.10-ны байдлаар 7096 хүнд шинжилгээ хийснээс 6925 ПСР-ийн сорьц авч илгээсэн байна. Үүнээс 70000 өрх, иргэн шинжилгээнд 4979 хүн хамрагдаж нийт 70838 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа юм. Өрхийг сонгохдоо …
-
10 December
Баянтүмэнгийн төмөр замын бүсчилж, халдвар, хамгааллын дэглэм мөрдүүлж байна
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.941 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, …
-
10 December
ШӨХТГ-аас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүрт хяналт шалгалт хийлээ
ШӨХТГ-аас өнөөдөр/2020.12.10/-ны өдрийн 12 цагийн байдлаар Налайх дүүрэгт байрлах Буян, Шонхор, Стар, Хүнс барааны зах, Налайх, Тэнүүн сондор, Сүлд, Шимт, Очир, Оргих, Цимоб, Цог түвшин, Торгон соронз, Шижир зул, Налайх таван тэнгэр зэрэг зах, хүнсний дэлгүүрүүд, Ариун тун эмийн санд тус тус хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр хөл хорио тогтоосон цаг хугацаанд Налайх дүүрэгт байрлах зах, худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой талаар иргэд хэлж байлаа. Налайх дүүргийн Буян, …
-
10 December
А.Энхжин:ЖДҮ-д 300 сая, уул уурхайн бус салбарынханд нэг тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлсэн
Монголбанкнаас уул уурхайн бус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн санхүүжилтийг шийдвэрлэж, арилжааны банкуудад шинэ зээл олгох боломжийг бүрдүүлж байгаа. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа. -Монголбанкнаас экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд эх үүсвэр гаргаж, банкуудаар дамжуулан шинэ зээл олгох шийдвэрийг гаргасан. Энэ зээлийг яг хэн авах боломжтой вэ? -Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны …
-
10 December
Т.Ууганбаатар:Мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, нарийн зохион байгуулалттайгаар үйлдэх тохиолдол их гарч байна
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн “Мал хулгайлах” гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг 2020 оны 10 сарын байдлаар судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатараас тодрууллаа. Дорнод аймагт мал хулгайлах гэмт хэргийн гаралт ямар байна вэ? Дорнод аймгийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нийт 386 хэргийн 43 буюу 11,13 хувийг …
-
10 December
Н.Тавинбэх:Орон нутгийн дулаан хангамжийн асуудал бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан
Эрчим хүчний сайдын зөвлөл өнөөдөр /2020.12.10/ хуралдаж, Эрчим хүчний салбарт гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламж, бондын хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд дотоодын туслан гүйцэтгэгчийн оролцоог хангах журмын төсөл болон төвлөрсөн дулаан хангамжтай аймгийн төв, суурингийн дулаан үйлдвэрлэх, нэгдсэн түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд”-ын төсөв санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үнэ тарифийг шинэчлэх боломжийг судлах ажлын хэсгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл