Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 27-ны 07:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тус ажлын хүрээнд хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэх …
Нийгэм
May, 2024
-
23 May
Гадаад улсад амьдарч байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ
Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан …
-
23 May
Н.Ундрах:Хууль бус мод, ургамал болон ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг тээвэрлэх гэмт хэрэг их гарч байна
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахтай ярилцлаа. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг ихээхэн бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг ямар төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн бүртгэгдэж байна вэ? Хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг Цагдаагийн ерөнхий …
-
23 May
С.Чинзориг:Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бий болголоо
Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг соёрхон баталсан. Уг хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах өдөрлөгийг өчигдөр /2024.05.22/Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте нар үг хэлсэн бөгөөд …
-
23 May
УЕПГ:Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 42, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 3, Хүний амьд явах эрхийн эсрэг …
-
23 May
Бие даан нэр дэвшигч 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ
Үндэсний аудитын газарт Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа. Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад …
-
23 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-наас 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна. 2024 оны тавдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 …
-
22 May
“Улаанбаатар марафон-2024”-т 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна
Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн …
-
22 May
“Улаанбаатар марафон 2024”: Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд …
-
22 May
Бямба гарагт томоохон зах, худалдааны төвүүд амарна
Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. “Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө. Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, …
-
22 May
2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, хугацаа хэмнэх болсон юм. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан:Төрийн жинхэнэ албаны …
-
22 May
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд олж тогтоон, саатууллаа
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …
-
22 May
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж буй. Өдгөө арав дахь жилдээ …
-
22 May
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ажилтан, алба хаагчдынхаа дунд “ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН” монгол бичгийн тэмцээнийг зохион байгуулав
Үндэсний Монгол хэл бичгээ эрхэмлэн дээдэлж, эх хэл бичгээ зөв эзэмшин хэрэглэх, түүнд суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж сурах зорилгоор 5-р сарын 21-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нийт тасаг, нэгжүүдийн дунд Монгол бичгийн тэмцээнийг хоёр төрлөөр амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Монгол бичгийн …
-
22 May
“Ногоон автобус”-ны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл