Нийгэм

August, 2018

  • 31 August

    Алдарт эхийн одонтой ээжүүд нэгдэн оюун ухааны хувьсгал хийнэ

    Алдарт эхийн одонтой 2,000 гаруй ээж нэгдэн “Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ. Хүн судлаач А.Мягмарсүрэн “Ээжүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхэд маш хэцүү цаг үед амьдарч байна. Бид хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэж зовж явахад, хүүхэд нийгэмд гараад явахаар хэн ч биш болж байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд, хаана ч байсан болохгүй бүтэхгүй болгон нүүрлэсэн. Нийгэмд ямар ч үлгэрлэл манлайлал байхгүй болсон. …

  • 31 August

    ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Монголд ирнэ

    Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага 2018 оны гуравдугаар сард Испани улсын Барселон хотод болсон “Мобайл Ворлд конгресс” их хурлын үеэр Фэйсбүүк компанийн удирдлагуудтай уулзалт хийж урьсны үр дүнд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай улсад ажиллахаар ирэх гэж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен – Хонг Конг, Тайван, Монгол улс болон Олон нийтийн бодлого хариуцсан …

  • 31 August

    “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд нээгдлээ

    “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээгдэж байна. Үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд 11:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул нийслэлчүүд ажлын цагийн дараа худалдан авалт хийх боломж бүрдэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцогч 190 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд талбайн түрээсгүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж …

  • 31 August

    Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ. Иймд, Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа …

  • 31 August

    “Жаст”-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ

    АТГ-аас “Жаст”-ын Ш.Батхүү нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан ч өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан байдаг. Тэгвэл батлан даалтад байсан “Жаст”-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ. …

  • 31 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох  тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун …

  • 30 August

    Х.Баттулга: Хүүхэд хамгааллын асуудлаар арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд …

  • 30 August

    Сэтгэцийн өвчтэй хүү 81 настай эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

    Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн эхийнхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 22.00 цагийн орчимд тус дүүргийн 23-р хороонд хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход 81 настай эмэгтэй Ц гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох сэтгэцийн өвчтэй эрэгтэй, 51 настай Э …

  • 30 August

    УИХ-ын гишүүн С.Жавхлан, Сү.Батболдыг шалгуулахаар АТГ-т ханджээ

    УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “ АТГ-т хүсэлт хүргүүлснээ унжиж өгье.Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий “Тэнгис” кино театр, “Алтай” констракшин, “Алтай” групп,”Алтай гацуурт”, “Ар үр Алтай”, “Алтай нутгийн хүчтэн” ХХК, “Алтай” холдинг групп, “Алтай кашмир”, “Чингис хаан” цогцолбор, “Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Стар” телевиз, “Скай” …

  • 30 August

    Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготой мэдэгдэл хийлээ

    Байгаль орчин аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбатыг яамны төсвөөс завшсан гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өгсөн. Харин энэ асуудалд Н.Цэрэнбат сайд няцаалт хийлээ. -Таныг 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг өөрийн хамаарал бүхий компанидаа өгсөн гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн. Таныг АТГ-аас шалгаж байгаа юу? -АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж …

  • 30 August

    “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Алтаннамар дөрвөн залууд дээрэмдүүлжээ

    “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Алтаннамар  өчигдөр /2018.08.29/ шөнө үл мэдэх этгээдүүдэд дээрэмдүүлжээ. Тэрбээр оройн цагаар такси барихаар цагаан өнгийн приус-20 маркийн автомашинд суусан боловч, төд удалгүй нэгэн газар зогсон гурван этгээдийг суулгасан байна. Тэд хутга тулган Э.Алтаннамараас нэг сая  500 орчим мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэн авчээ. Энэ талаар Э.Алтаннамар “Шөнийн цагаар такси барихдаа машиных …

  • 30 August

    ЗТХЯ-ны зарим газрын даргыг сонгон шалгаруулах хүсэлтийг ТАЗ-д хүргүүлжээ

    Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгвэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яамны …

  • 30 August

    Сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувь нь цэцэрлэгт хамрагдана

    2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаад байгаа нь цэцэрлэгийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг хамруулах боломжтой юм байна. Мөн энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий есөн цэцэрлэг, 1600 …

  • 30 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны наймдугаар сарын 30-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Баян дөхөм, иргэн Долгорсүрэн, Очирсайхан, болон ойр орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 18-р хороо 4-р хорооллын 10, 28/1, 28/2, 42, 43, 80-р байр болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 1-р …

  • 30 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. …