Нийгэм

August, 2018

  • 3 August

    Болц гүйцээгүй самар халдварт өвчин тараах нөхцөл болдог

    Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Мөн …

  • 3 August

    Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх замыг 10-нд нээнэ

    Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх 0.7 км авто замын ажил хэвийн үргэлжилж байна. Явган хүний замын ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдэж дууссан бол өнгө асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа юм. Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээхээр төлөвлөжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага …

  • 3 August

    Харааны бэрхшээлтэй иргэд НД-ын “Call center”-т ажиллаж байна

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлээд цалин хөлстэй болчихвол нийтийн тээвэрт зорчигчийн карт уншуулахад “Хөнгөлөлттэй зорчигч” бус “Баярлалаа” гэдэг үгийг сонсмоор байна “Хөнгөлөлттэй зорчигч” гэдэг нь өөрөө ялгаварлан гадуурхаж буйн хэрэг. Хүнийг хараад бус ур чадварыг нь шалгаж үзээд ажилд авах хэрэгтэй хэмээн харааны бэрхшээлтэй иргэн П.Эрдэнэбат ярьж байсан юм. Тэрбээр Ө.Мөнхтөр найзынхаа хамт нэг сарын өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын …

  • 3 August

    Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлжээ

    Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлээд байна.Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойронд аюулгүй байдлын үзлэг хийжээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүлсэн байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, …

  • 3 August

    Даншиг наадмаар сити тур аяллын тусгай хөтөлбөрөөр жуулчдад үйлчилнэ

    Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилготой Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын тусгай хөтөлбөрөөр энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг сонирхох боломжтой. Аялал 1: 10:00 – 17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай – Үлэг …

  • 3 August

    Баянзүрх зах руу эргэх чиглэлийн авто замыг гурав хоног хаана

    Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг гурав хоног хаахаар болжээ. Учир нь энэ хэсэгт дулааны шугам өргөтгөх, шинэчлэх ажлыг өнөөдрөөс  эхэлж 6-ний  өдөр хүртэл хийхээр болжээ.  

  • 3 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 03-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 13, 14-р хороо 172-р цэцэрлэг, Био хэмжил зүйн төв, МУИС-ийн цөмийн судалгааны төв, иргэн Даш, Чанлуулодой, Ганбаатар, Ганзориг, Ерөө импекс, Хатан болор, Их шовх, Баян констракшн, Зул-Оюу, Моннис пропортиз ХХК-ууд болон эдгээрийн …

  • 3 August

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсчилсэн зөвлөгөөн эхэллээ

    Аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөө ХХААХҮЯ дөрвөн бүсэд 21 аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулж байна. Салбарын зүүн бүсийн зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгууд хамрагдлаа. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, Мал эмнэлгийн хяналтын салбарын …

  • 3 August

    Ой найман сартай хүүг хүчиндсэн этгээдэд 20 жилийн ял оноожээ 

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2018 оны гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн  хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ.  Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи …

  • 2 August

    Буцаж эргэсэн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 

    Нийслэлийн  Хан-Уул  дүүргийн Энхтайвны гүүрэн дээр долдугаар сарын 30-ны өдөр Corolla маркийн авто машины жолооч зам дээр ачаалал үүсгэжээ. Тодруулбал, тус машины жолооч “Гэнэт найзын бие муудсан” гэх шалтгааны улмаас хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчиж, буцаж эргэсэн байна. Үүнээс болж зам дээр ачаалал үүссэн аж. Тэгвэл түүнд Замын цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг …

  • 2 August

    Энэ сарын 20-ноос ургацын урьдчилсан баланс гарна

    Энэ сарын 20-ноос намрын ургацын баланс гарах аж. Энэ жил Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн нь зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн …

  • 2 August

    МУЗН-ээс үерийн гамшигт өртсөн 457 өрхөд мөнгөн тусламж үзүүлж байна

    Өнгөрсөн сард орсон хүчтэй аадар борооны улмаас олон газар үерийн гамшигт өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгуудын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон болон хохирол амссан айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэлжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс таван аймгийн 457 өрх тус бүрт 240 мянган төгрөгийг Хаан банкаар дамжуулан өнөөдрөөс …

  • 2 August

    Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион …

  • 2 August

    Наймдугаар сард хур бороотой, цочир хүйтэрнэ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргасан байна. Урьдчилсан мэдээгээр ирэх сард Булганы нутаг, Хөвсгөл, Дорнод, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймаг болон Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас их бороо орох төлөвтэй байна. Мэдээллийг бүсүүдээр хүргэе. Баруун зүгийн нутаг Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар …