Нийгэм

August, 2018

  • 1 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2018 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр …

July, 2018

  • 31 July

    Төв замын хажуугийн гэрлийн шонг мөргөсөн осол гарч, жолооч нь нас баржээ

    Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Төв талбайн урд замын дэргэдэх гэрлийн шонг Тоёота Приус маркийн авто машин мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн талаар Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ. Ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн жолооч амь насаа алдаж, дотор нь зорчиж явсан хоёр хүн бэртсэн байна.

  • 31 July

    Тохироо хийж, толгой дохисон хүн байгаа юм биш биз?!

    Монгол Улс гадаад харилцааны үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгаж, үүндээ цөөн хэдэн орныг нэр цохсон байдгийн нэг нь Турк улс юм. Чухам гуравдагч хөршийн хэмжээнд хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч хоёр орны хувьд гадаад харилцаа олон талаар чамгүй хөгжиж ирсний нэг нотолгоо нь Монгол дахь турк дунд сургуулиуд. Дунд сургуулийн чансаа тогтоох үнэлгээгээр ямагт эхний 5-10 дугаар байрт жагсдаг …

  • 31 July

    Мэлзээ төр “мэлзээ” М. Энхболд

    М.Энхболд дарга өөрөө манлайлж үнэнээ хүлээгээд, мэлзэхгүйгээр уучлалт гуйж дараагийн шинэ үедээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстойг Л.Оюун-Эрдэнэ уриаллаа. Тодруулбал өчигдөр нэлээн хэдэн телевизээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний оролцсон 100 чухал сэдэв нэвтрүүлэг гарсан. Нэвтрүүлгийн үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлэхдээ: Тов тодорхой баримттай хэргийг М.Энхболд гэдэг хүн мэлзэж болно, түүнийг төр /АТГ/ нь дагаж мэлзэж байна гэдэг нь ХУУЛИЙН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ УУ? ХУВЬ …

  • 31 July

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүллээ

    Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна. Ингэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэжээ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөн байна. Сонгон шалгаруулалтыг цахим систем болон …

  • 31 July

    Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин яаралтай хагалгаанд орсон

    Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин өнөөдөр 11:00цагийн орчимд өрөөндөө хутгалуулсан хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрбээр “БЗД-ийн Засаг даргын тамгын газарт албан тушаалтай иргэн А-г тус дүүрэгт оршин суух хаягтай, 64 настай эрэгтэй И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажил үргэлжилж байна. Иргэн А-н хувьд Цэргийн төв госпиталын эмнэлэгт яаралтай хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж …

  • 31 July

    Сэтгүүлчид халдсан асуудлаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн байгууллагад ханджээ

    Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Энэ үйл явцыг сурвалжилж олон нийтэд хүргэсэн Ийгл ньюс телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч халдаж, шанаа руу нь цохьсон бичлэг цацагдаад байна. Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын …

  • 31 July

    Ногоон байгууламж сүйтгэсэн жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

    Замын цагдаагийн албанд долдугаар сарын 27-нд иргэдээс “Саарал өнгийн Субару маркийн автомашин  явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Субару маркийн авто машины жолооч иргэн Б нь ногоон байгууламж сүйдэлж машинаараа явснаас гадна хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил  илэрсэн байна. Түүний автомашины улсын дугаар 6070 бөгөөд  долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн …

  • 31 July

    БЗД-ийн Тамгын газрын даргыг хутгалжээ

    Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр 11:00 цагийн орчимд ажлын өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ. Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн тодруулахад “Өнөөдөр дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон.  Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч …

  • 31 July

    Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх Гол …

  • 31 July

    Хан-Уул дүүрэгт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа энэ сарын 19-нд гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна. Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн тэдний төлөөлөл нь …

  • 31 July

    Ц.Болорчулуун: Долоодугаар сарын бороо ургацад ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй

    ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун энэ сард үргэлжлэн орж байгаа бороо ургацад хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулга өгчээ. Тэрбээр “Долдугаар сар гарсаар төвийн бүс нутгаар нилээд их хур тунадастай байна. Гэхдээ долоо, наймдугаар сар бол борооны улирал. Тиймээс одоо ургаж буй тарималд долдугаар сарын бороо эерэгээр нөлөөлнө үү гэхээс сөрөг зүйл байхгүй. Харин наймдугаар сарын сүүлээр …

  • 31 July

    Туул голд автомашинтайгаа урссан иргэдийг аварчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд энэ сарын 29-ний өдрийн 18:24 цагт суудлын авто машинд хоёр зорчигч урссан хэрэг гарчээ. Тодруулбал,  08-30 УНГ улсын дугаартай “Прадо” загварын суудлын автомашинд 28 настай эрэгтэй Б, 27 настай эмэгтэй А нар Туул голд урссан байна. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын аврах ангийн алба хаагчид 18:53 цагт очиж …

  • 31 July

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …

  • 31 July

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо …