Нийгэм

August, 2018

  • 2 August

    АТГ: УУХҮЯ хууль бус уул уурхайн олборлолтыг таслан зогсоох чиглэлээр тодорхой ажил хийгээгүй

    Авлигатай тэмцэх газраас “биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын …

  • 2 August

    Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

    2-5 насны цэцэрлэгийн “Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултыг хүргэж байна.    

  • 2 August

    Вэйсел Акчайн хэрэгт гурван иргэнийг шалгаж эхэлжээ 

    Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан гэх хэрэгт холбогдуулан, гурван Монгол иргэнийг шалгаж эхэлсэн тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.  Гурван Монгол иргэн нь Улаанбаатар дахь Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг юм байна. Тэднийг цагдан хориогүй, хилээр гарахыг хоригложээ.  Түүгээр зогсохгүй Тагнуулын байгууллагын нэг бус хүнийг Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж болзошгүй тухай мөн онцолжээ.Дээрх хэргийг Эрүүгийн …

  • 2 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 6-р хороо 3, 24-р байр ⚡ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10.30-16.00 цагт: 3-р хороо Эрэл ХХК 10.30-17.00 цагт: 6, 7-р хороо Нүхтийн 1-7, 27, 30, 31, 32-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор ⚡БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10.30-17.00 …

  • 2 August

    Ардын эмч Ж. Хайрулла таалал төгсчээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла 2018 оны долдугаар сарын 31-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, бурхны оронд заларчээ. Ж.Хайрулла нь 60 гаруй жил хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан Эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байсан билээ. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан …

  • 2 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон …

  • 1 August

    “Номоо солилцъё” өдөрлөг Бямба гаригт болно 

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, UB Public Library – Хотын Төв Номын Сан хамтран зохион байгуулдаг НОМОО СОЛИЛЦЪЁ өдөрлөг 2018 оны 08 сарын 04-ний өдрийн 10-16 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна. Өдөрлөгийн үеэр ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж оролцох юм. …

  • 1 August

    Монгол түмнийг ивээгч “Очирваань” шүтээний тахилга болно

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын эхний өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахина. Энэхvv шvтээнийг Монгол орныг …

  • 1 August

    “Чингис хаан” ОУНБ-ын тээш хадгалалтын хэсгээс химийн бодис илэрчээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн зааланд гаднын улсаас ирсэн ачаанаас нунтаг цагаан бодис илэрч, хүмүүс амьсгал нь боогдож, ханиалгаад байна гэсэн мэдээлэл өчигдөр /2018.07.31/ өдрийн 16.35 цагт Онцгой Байдлын Ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу холбогдох байгууллагууд хамтран 30 минут шалгалт хийхэд Монгол Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар …

  • 1 August

    Ажиллах болон амрах визийн талаар Австрали Улстай Санамж бичиг байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн …

  • 1 August

    ЦЕГ:Фэйсбүүкээр залилах тохиолдол ихсэж байна

    Фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа аж. Иймд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. -Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх. -Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх. -Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, …

  • 1 August

    Хашлага давж, зүлэг ногоо сүйтгэсэн жолоочид хариуцлага тооцжээ

    Яармагийн  замд том оврын ачааны авто машин замаас гарч явган хүний зам дээгүүр явж зүлэг ногоо сүйтгэж буй бичлэг цахим орчинд тархсан. Бичлэг долдугаар сарын 27-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан байдаг. Тэгвэл Замын цагдаагийн албанаас дээрх машины жолоочид арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг нь арилгуулсан байна. Ачааны авто машины жолооч замаас гарч явган хүний замаар явснаа тайлбарлахдаа ”Осол гарсан байсан учир цаг хожихыг тулд …

  • 1 August

    Туул голоос 20-30 настай, эмэгтэй хүний цогцос олжээ

    Нийслэлийн онцгой байдлын газар иргэнээс ирсэн мэдээллийн дагуу ажиллаж Туул голоос 20-30 насны эмэгтэй хүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд “Туул” голын усанд хүн живсэн байна” гэсэн дуудлагыг долоодугаар 31-ний өдрийн 18:29 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 …

  • 1 August

    60 тэрбумынханд гишгэх газар үгүй

    “100 чухал сэдэв” нэвтрүүлгээс төрсөн бодрол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт оролцохдоо “60 тэрбум”-ын асуудлаар маш тодорхой, хэн бүхэнд ойлгомжтой тайлбар мэдээлэл өглөө. Тус нэвтрүүлгээс төрсөн бодлоо хуваалцъя. Монголын төрийн баялгийг олон жил талх шиг зүсэж, хувааж, хумсалж, залилаж, луйвардаж  ирсэн  эрх мэдэлтнүүдтэй УИХ дах шударга, залуу, зарчимд гишүүд тууштай тэмцэж байгаа гэдгийг энэ нэвтрүүлгээс харж болохоор байна. Төрийн албыг Нарантуул зах дээр зарж байгаа мэт үнэлэн зарах гэсэн Ц.Сандуй тэргүүтэй 60 тэрбумын асуудлыг …

  • 1 August

    НОБГ-аас “Ривер Гарден” хотхонд гамшгийн эрсдэл учраагүй болохыг мэдэгдлээ

    Сүүлийн үед цахим орчинд “Ривер гарден” хотхонтой холбоотой мэдээллүүд тарах болсон. Үүнд борооны улмаас тус хотхоны зоорийн давхар усанд автаж, байрнууд 5-8 хэмийн хазаалт өгсөн, нэг хүн цахилгаанд цохиулж амь насаа алдсан зэрэг мэдээллүүд байсан юм.  Тэгвэл дээрх мэдээлэл ор үндэсгүй  худал нийтлэл болохыг албаны хүмүүс хэлж байна. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Солонго“Онцгой байдлын албанаас Ривер гарден хотхонд …