Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд 13 настай охин М-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгтнүүд болох Д.Жавхлан, М.Амарболд нарт анхны шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулсан.Тэгвэл Д.Жавхлан, М.Амарболд нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх …
Нийгэм
January, 2019
-
8 January
Уулын замд 40км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвлөв
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, тус дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан албан хаагчид анхааруулах болон сэрэмжлүүлэх самбарыг байршуулжээ. Тус зам нь огцом эргэлт ихтэй учир …
-
8 January
Б.Ганболд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын салбар төвийн захирлаар томилогдов
Элчин сайд Б.Ганболд БНСУ-ын Инчон хот дахь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс үүрэгт ажилдаа оров. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд …
-
8 January
Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна
Нийслэл хотын хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулж байна. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр баталсан Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус болон гүйцэтгэлийн …
-
8 January
Фэйсбүүкээр танилцсан этгээд 15 настай охиныг хүчирхийлжээ
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага энэ сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шалгалтын явцад, 15 настай охин өөрийгөө 17 настай гэж танилцуулсан залуутай фэйсбүүкээр харилцаж, уулзах үед дээрх этгээд охиныг хүчирхийлсэн нь тогтоогджээ. Иймд насанд хүрээгүй хүүхэддээ фэйсбүүк хаяг нээж өгөхгүй байх, цахим …
-
8 January
Хүүхдийн ордны баруун уулзварт гарсан авто ослын улмаас нэг хүн амиа алджээ
Энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчээ. Хэргийг тодруулбал, тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ.Одоогоор ослыг …
-
8 January
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, …
-
7 January
“Улаанбаатарын өвлийн наадам” ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ …
-
7 January
Хүн ам, орон сууцны туршилтын тооллого энэ сарын 10-наас гурван дүүрэгт эхэлнэ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Хуралдааны эхэнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд …
-
7 January
Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, ирэх тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулах, түлшинд …
-
7 January
Ахуйн хийн хэрэглээний аюулаас сэрэмжлүүлж байна
ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад газ дэлбэрсний улмаас 40 орчим хүн сураггүй алга болж, 30 гаруй хүмүүс нас барсан байна. 1973 онд баригдсан тус барилгын нэгдүгээр давхарт хоолны газар болон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн хийг хэрэглэх аюулгүй ажиллагааг сахихгүй байгаагаас үүдэн сүүлийн жилүүдэд ОХУ-д иймэрхүү хэрэг гарах нь ихэссэн. Манай нийслэл Улаанбаатар хотод ч мөн ялгаагүй 1950, …
-
7 January
Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны нэгдүгээр сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын …
-
5 January
Дорнодоос Замын-Үүд хооронд нийтийн тээврээр үйлчилдэг боллоо
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамыг нээжээ. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна. Өмнө нь Дорнод аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол шинэ оны эхний өдрөөс эхлэн …
-
5 January
Гарал үүсэл нь тодорхойгүй 20кг самрыг хураажээ
Гарал үүслийн бичиггүй их хэмжээний самар хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод зорчигчдын ачаа тээшид хяналт, шалгалт хийх явцад нэгэн иргэний тээшинд Казахстан улсаас импортоор оруулж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичиггүй 20кг орчим ойн самар байсныг илрүүлсэн байна. Cамрыг одоогоор холбогдох байгууллага хураан авч, шалгаж байгаа аж.
-
5 January
Шахмал түлш нь түүхий нүүрснээс 7-8 хувиар бага бохирдол үүсгэж байсан гэв
Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд “Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” байгуулсан. Уг ажлын хэсэг өчигдөр /2018.01.04/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл