Нийгэм

January, 2019

  • 5 January

    Цэргийн бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл …

  • 5 January

    Эргүүлийн цагдаа нар галаас гурван хүнийг аварчээ

    Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүний амь насыг авран хамгаалсан байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 04.00 цагийн орчимд Баянхонгор сумын есдүгээр багт айлын гэр шатаж байжээ. Үүнийг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраан, дотор нь унтаж байсан …

  • 5 January

    Эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана

    Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллахаар болсныг НЭМГ-аас мэдээлэв. Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет энэ бямба, ням гарагт 10.00-19.00 цаг хүртэл ажиллах юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд утсаар зөвлөгөө өгч байгаа аж. Нийслэлийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 2239 орон дээр 2272 хүн хэвтэн …

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас хялмаална. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур …

  • 4 January

    Кил Кан Мук:БНСУ-д гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой

    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. “Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар …

  • 4 January

    Видео: НИТХ-ын 2018 онд хийсэн товч тайлан мэдээлэл

    НИТХ-аас 2018 онд хэрэгжүүлсэн 10 голлох  ажлын мэдээ мэдээлэлийг нэвтрүүлэг болгон бэлтгэж эхний 5 ажлын мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.    

  • 4 January

    Томуу, томуу төст өвчний тохиолдол 5 хувийг эзэлж байна

    Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос  энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 48 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Чингэлтэй дүүргийн …

  • 4 January

    Мод модон эдлэлийг гаалийн албан татвараас чөлөөллөө

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. Хуульд импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Уг хуулийг 2022 оны 12 дугаар …

  • 4 January

    Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо

    Өнгөрсөн намар ашиглалтад орсон шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэг дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллаа. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн …

  • 4 January

    Ч.Мядагмаа:“Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн финалын шатанд гурван хүн үлдээгүй

    “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан Боловсрол суваг телевизийн “Mongolia’s next top model-2”шоу нэвтрүүлгийн баг хамт олны төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.01.04/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Боловсрол суваг телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Mongolia’s next top model” нэвтрүүлгийг 2016 …

  • 4 January

    Сурагчдын автобусны шинэ чиглэл туршина

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр (2019.01.04-ний өдөр) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ. Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг …

  • 4 January

    Нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, …

  • 4 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байна. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …

  • 3 January

    Шинэ жилийн баяраар 7490 гаруй албан хаагч аюулгүй байдлыг ханган ажиллажээ

    Шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын найм, объектын гал түймрийн 21, нийт 29 удаагийн дуудлага хүлээн авч, 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Үүнд: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 31-нд “Ховд” голд халиа үүсэж аж ахуй нэгж, байгууллага, айл, өрхүүд усанд …

  • 3 January

    “Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх 1 болон 2 дугаар шатны төсөл 2009-2017 оны хооронд хэрэгжсэн юм. Тэгвэл уг төслийн III шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь суурин …