Эдийн засаг

October, 2020

  • 2 October

    “Энэ сардаа багтаад “Саарал жагсаалт”-аас гарахаар ажиллаж байна”

    Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. -Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын газар дээрх шалгалтын баг өчигдрөөс Монголд  ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд тус шалгалтын талаар мэдээлэл өгнө үү? -Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ Монгол Улсыг стратегийн дутагдалтай гэсэн орны жагсаалтад өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд оруулж, зургаан үүрэг даалгавар өгсөн. …

September, 2020

  • 18 September

    Зэсийн ханш 6800 доллар давлаа

    Лондоны металын бирж дээр өчигдөр (2020.09.15) нэг тонн цэвэр зэсийн ханш 6811 ам.долларын ханштай хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 20-наас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэсийн ханш 4617.5 ам.доллар/тонн-д хүрсэнтэй харьцуулахад даруй 47.5%-иар өссөн гэсэн үг. Зэсийн ханш энэ онд дунджаар 6000 ам.доллар/тонн-ын ханштай байхаар “Fitch” агентлаг таамаглалаа өсгөжээ. Тус байгууллагын өмнөх таамаглалаар, энэ онд зэсийн ханш тонн тутамд дунджаар 5900 ам.доллар байсан юм. …

  • 18 September

    Андрей Михиев: Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна

    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өчигдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас …

  • 18 September

    Компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай

    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй …

  • 15 September

    СOVID-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан болон хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа

    Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих 3.5 сая ам.долларын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах болон цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын зурлаа. Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй …

  • 14 September

    Б.Банзрагч:НӨАТ-ын буцаан олголт, хүүхдийн мөнгө зэрэг их хэмжээний гүйлгээнүүдийг багцалж 5-10 минутад илгээдэг болсон

    Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Б.Банзрагчтай ярилцлаа.  “Е Mongolia”-хөтөлбөртэй холбоотойгоор төрийн үйлчилгээг цахимжуулах ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимаар хийх талаар Монголбанк ажиллаж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудалд хэрхэн анхаарах вэ? – Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил 2016 оноос хойш Монголбанканд хийгдэж байна. Энэ явцад төрийн үйлчилгээг цахимжуулах нь төлбөрийн карт дээр үндэслэвэл …

  • 11 September

    Мах, махан бүтээгдэхүүний экспортын эрх зүйн орчныг бий болгох зураглалыг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 37 дугаар захирамжаар байгуулсан “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн II хуралдаан ГХЯ-нд өчигдөр боллоо.  Хуралдаанаар махны экспортыг нэмэгдүүлэх талаар хийх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж дэмжихэд салбар хоорондын уялдааг хангаж ажиллахад зөвлөлийн гол үүрэг чиглэж байна. Зөвлөлийн …

  • 10 September

    Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ

    Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын …

  • 9 September

    Э.Анар:E-Mongolia цахим порталаар төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд Засгийн газар, Монголбанк хамтарна

    Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Монголбанк болон ХХМТГ хамран ажиллах талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай  ярилцлаа. Төлбөрийн системийг хөгжүүлэх талаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулна уу. Монголбанкны үндсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг юм. Тиймээс шинэ тутамд хөгжиж …

  • 3 September

    Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран ажиллана

    Төрийн үйлчилгээ, тэр дундаа төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тэр дундаа лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон дамжлага дамжиж, тэдгээр үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд банканд давхар дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх дарамт байсаар ирсэн. Энэ нь цаг хугацаа алдах, үргүй зардал …

  • 3 September

    Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв

     Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт & Пүүрс  (S&P Global) болон Фитч (Fitch) агентлагаас  Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтоолоо. Ингэхдээ зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “тогтвортой” гэж  2020 оны наймдугаар сард тус тус үнэлсэн.   Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, төлөвийг Монгол улсын үнэлгээтэй ижил түвшинд тогтооход Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспорт-импортын санхүүжилт хийх үндсэн чиг үүрэгтэй, Засгийн …

  • 2 September

    Монгол Улсын 2020 оны төсвийн тодотгол батлагдлаа

    Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай …

August, 2020

  • 27 August

    Нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлэжээ

    Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад …

  • 22 August

    Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд …

July, 2020

  • 28 July

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон орон нутагт ажиллалаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж …