“Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “Хөдөө аж ахуйн бирж”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Х. Баатар “Манай байгууллага хоршоод, иргэдтэй гэрээ байгуулж ноолуурын зах зээлд сонгодог утгаараа ажиллах суурь тавигдаж байна. Нэгдүгээр сард ноолуур худалдаж авах урьдчилсан гэрээ байгуулсан иргэд урьдчилгаагаа малчид, хоршоонд өгчихсөн. БНХАУ-ын Бохайн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан учраас цаашлаад хамтарсан арилжаа …
Эдийн засаг
March, 2018
-
6 March
МБ:Төлбөрөө цаг хугацаанд нь төлж үүргээ биелүүлбэл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй
Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг “Зээлийн мэдээллийн сан” гэдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээллийг бүртгэдэг. Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл, санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай …
-
2 March
Тэтгэврийн зээлийн хүү сарын 1.0 хувь болж буурлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцжээ. Уулзалтын үр дүнд Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гуравдугаар сарын 1-нээс /өнөөдрөөс/ эхлэн нийт тэтгэвэр авагчдад сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийг тэтгэврээ барьцаалан олгохоор …
February, 2018
-
28 February
Хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэж, ББСБ-уудын нэгдлийг зөвшөөрлөө
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хорооноос 2014 онд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь-Инвест ҮЦК” ХХК-ийн байгуулж байгаа “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэв. Тус сан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30 сая ширхэг нэгж эрхийг хөрөнгө …
-
23 February
Мөнгө банкинд биш Дулмаад байдаг
Өнгөрсөн 27 жил бидний тархинд хүчээр суулгаж өгсөн нэг буруу ойлголт бол мөнгө банкинд байдаг гэдэг ойлголт юм. Компаниудад хэрвээ мөнгөний хэрэг гарвал банк руу явдаг. Өөр тийшээ явахыг “төрийн бодлогоор” дефакто хаасан байлаа. Харин ашгүй Олон улсын валютын сан шаардлага болгосны дагуу Монголын бүх банкуудад шалгалт оруулснаар бодит байдал нь ил болов. AQR шалгалтын эхний шатанд Монголын бараг бүх …
-
22 February
Ээжүүдийн 50 мянган төгрөгийг олгож эхэлжээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын Засгийн Газрын хуралдаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг баталж 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэ сарын санхүүжилт хийгдсэн бөгөөд өөрийн харилцдаг банкны дансаараа хүлээн авах юм. Тиймээс иргэдийн хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг Хаан банкнаас лавлахад Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн “Цалинтай ээж” Алдарт эхийн одонгийн мөнгө, халамжийн мөнгөний санхүүжилт …
-
19 February
НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо
Өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 2 дугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14,828,929 баримт хамрагдсанаас: 5 сая төгрөгийн 9 1 сая төгрөгийн 133 200 мянган төгрөгийн …
-
14 February
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Шинийн 3-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. …
-
7 February
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна. Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр …
-
7 February
“Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно
Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн …
-
5 February
Хүүхдийн мөнгийг ямар өрх авах вэ?
Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өнгөрсөн долоо хоногт өгч эхэлсэн. Хэрэв таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт, 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг олгохгүй байгаа аж. Засгийн газар нийт …
-
1 February
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг улиралд нэг удаа олгоно
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өчигдрөөс эхэлж иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо. 2016 онд 497 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тэгвэл өнгөрсөн онд …
January, 2018
-
31 January
НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд орно
Төрийн ордонд яг одоо Засгийн газар хуралдаж байна.Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тухай дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
-
31 January
Н.Баяртсайхан:Эдийн Засгийн хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь санхүүгийн хэрэглэгч
Сүүлийн үед дэлхийн улс орнууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахыг чухалд үзэх боллоо. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, бизнесийн сайн арга барилыг мөрдүүлэх, маргааныг шийдвэрлэх зэрэг чиглэлээр хурдацтай дэвшлүүд бий болж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлж, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тулгуурыг бүрдүүлдэг байна. Монгол Улс ч олон улсын энэ …
-
30 January
Н.Учрал:Шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа. -Бензин, шатахуунтай холбоотой үүсч буй нөхцөл байдлын талаар гишүүдийн тавьсан асуулгад Засгийн газар хариулт өглөө. Засгийн газар А-80, АИ-92 бензинийхээ онцгой албан татварыг тэглэсэн. Таны хувьд бензин, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ямар бодолтой яваа бол. Олны анхаарлыг татах сэдвийн нэг нь энэ болоод байна л даа… -Засгийн газар онцгой албан татвараа тэглэх хууль эрх зүйн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл