Эдийн засаг

December, 2017

  • 4 December

    Биткойн нь хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө боллоо

    Биткойн  нь өөрийгөө Сатоши Накамото гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд бий болгосон цахим мөнгө юм. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг …

  • 1 December

    Мах экспортлохын тулд “импортлогч улсаас итгэмжлэл “ авсаны дараагаар квотын зөвшөөрөл олгогдоно

    Манай улс 2017 оны 11 нэгдүгээр сарын байдлаар ОХУ-д 480 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 19800 тн адууны мах, Иран, Катар улсад 1200 тн хонь, ямааны мах нийт 21,5 мян.тн мах экспортлон 108 тэр бум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо хэмжээ 5 дахин нэмэгдсэн. Дулааны аргаар боловсруулсан мах …

November, 2017

  • 30 November

    АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянга болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм. Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа …

  • 30 November

    Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

    “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд …

  • 29 November

    Монголбанк “төрц” алтыг дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авдаг

    Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монголбанк байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг. Монголбанкинд тушаагдаж байгаа алтны дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч “төрц” алт цөөн хувийг эзэлж иржээ. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж, олдсон “төрц” …

  • 29 November

    2010 оноос хойш махны экспорт анх удаа 20 мянган тоннд хүрлээ

    Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр компанийн төлөөлөл болгож “Мах маркет”, “Мах импекс” компаниудад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар ажиллалаа. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 22,620 тн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, ИБНИУ, БНСУ, Япон, Казахстан, Катар, Эмират улсуудад экспортолсон байна. Экспортын орлого нийт …

  • 25 November

    Х.Баттулга:Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе. ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн …

  • 24 November

    11 дүгээр сарын хүүхдийн мөнгө дансанд орж эхэллээ

    УИХ-аас бүх хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Ингэснээр найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь өгсөн. Харин 11, 12 дугаар сарын мөнгийг тухайн сарын 20-ны өдрөөс хойш дансанд нь шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байсан юм. Энэ дагуу хүүхэд бүрт 20,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж эхэллээ. Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг …

  • 22 November

    З.Нарантуяа:Монголбанкнаас мөнгөний бодлогын шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар  өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай …

  • 17 November

    Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв. 2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн …

  • 14 November

    2018 онд улсын хэмжээнд 127 цэцэрлэг, 82 сургууль барих төсвийг баталлаа

    УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд  сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх …

  • 14 November

    “Цалинтай ээж” хөтөлбөр ирэх оноос эхлэн хэрэгжинэ

    УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийг баталлаа. Тухайлбал 2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ. Ирэх онд өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий.  Тухайлбал 2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. …

  • 14 November

    2018 оны төсөв батлагдлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. 2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ.

  • 14 November

    Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Улмаар маргаашаас нь буюу баасан гаригаас МонголУлсын 1043180 хүүхдийн найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг …

  • 13 November

    Хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ

    Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан болно.   ​2017 оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.  Шинэ …