Эдийн засаг

December, 2016

  • 7 December

    Үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ иргэдэд хүргэх, сурталчлахад анхаарахыг Ерөнхий сайд зөвлөлөө

     “Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс  гаргацгаая”  уриатай үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнд металлурги, металл боловсруулалт, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материалын үйлдвэр, хуванцар эдлэл, уул уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сэлбэг эд анги, резин, шил, төмөр замын бетон дэр, цахилгааны утас, кабел, ган бөмбөлөг, халаалтын зуух, нарны зай хураагуур, мэдээллийн болон нано технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж …

  • 5 December

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөл Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээнэ. Тухайлбал эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд тулгарч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой өсөлтийг хангах, макро эдийн засгийг тогтворжуулах, …

  • 2 December

    Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна

    “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна. Уг уулзалт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болон салбарын зорилтуудыг түншүүддээ танилцуулж, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулж, хөгжлийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат …

  • 1 December

    Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш эхлэх (XII.02) Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний амьдрал ахуйд чухал хувь нэмэр оруулсан олон чухал төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн …

  • 1 December

    “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээнд 70 гаруй мянган оюутан хамрагдах боломжтой

    “Оюутны хөгжлийн зээл”-ийг “Төрийн банк”, “ХААН банк”, “Голомт банк”, “Улаанбаатар хотын банк”, “ХАС банк”, “Капитрон банк”-уудаар дамжуулан олгох зээлийн гэрээг байгуулах арга хэмжээ БСШУСЯ-нд боллоо. Тус зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Суралцагч сургуулиа төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн …

  • 1 December

    Том өмчлөлийн ард төгрөгийн ханш ингэж үнэгүйддэг

            Иргэд “ногоон” мөнгийг ирэх он гартал өснө гэсэн “айдастай” байна. Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлөөс явуулсан судалгаагаар иргэдийн 62 хувь нь “энэ оны төгсгөл хүртэл өснө” гэж хариулсан бол “ирэх оны төгсгөл хүртэл өснө” гэж 26 хувь нь таамаглаад байна. Харин энэ өсөлтөд юу нөлөөлж байна вэ гэсэн асуултад иргэдийн дийлэнх нь “Зохиомол өсөлт” гэж хариулсан байна. Энэ бол тун …

  • 1 December

    Автобензинийн үнэ нэмэгдэхгүй

    Сүүлийн үед  ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон  юм.  Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ …

  • 1 December

    Төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэхгүй

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

November, 2016

  • 29 November

    Монголд анх удаа Хасбанк  картын үйлчилгээнээс  шимтгэл авдаггүй болжээ

      Арилжааны банкууд өөрийн банкны үйлчлүүлэгч, карт эзэмшигчдээ АТМ-аар үйлчлүүлэх бүрд  100-200 төгрөгийн шимтгэл авдаг. Энэ нь банкаар үйллүүлэгчдийн дургүйцлийг төрүүлдэг. Учир нь тухайн банкаар цалин болон бусад чиглэлээр орлого оруулсныхаа төлөө зарлага гаргах бүрд 100-200 төгрөгийн хураамт татах нь шударга бус гэж үзэж болно. Тэгвэл Хасбанкны хувьд  Монгол Улсад анх удаа өөрийн банкны үйлчлүүлэгчдээсээ картаар зарлага гаргахад шимтгэл хураамж …

  • 29 November

    Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

    НИТХ-ын Байгаль орчин, экологи, Нийгмийн хөгжлийн хорооны хамтарсан хурал болж байна. Хурлаар Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Маргааш Аз жаргалтай хот, Гэр хорооллын хөгжлийн хорооны хамтарсан хурлаар төсөв хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс …

  • 28 November

    НИТХ-ын хороод 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын 5 дугаар хуралдаанаар төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өнөөдрөөс хороод болон намын бүлгүүд хэлэлцэж эхэллээ. Өнөөдөр НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Өргөдлийн хорооны хамтарсан хурлаар нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж …

  • 24 November

    Монголбанкны Ерөнхийлөгчийн зорьж буй 5 шинэчлэл

    Нэг. Хууль, эрх зүйн шинэчлэл Банкны системд одоо мөрдөгдөж буй хууль, журмыг шинэчлэх, сайжруулахыг эрмэлзэнэ. “Валютын зохицуулалтын тухай хууль” 1994 онд, “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль” 1996 онд батлагдсанаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Монгол Улс орчин үеийн зах зээлийн нийгмийн шаардлага, стандартад нийцсэн банкны системд бүрэн шилжин өөрчлөгдөх цаг тулж ирээд байна. Тиймээс “Эрдэнэсийн сангийн тухай хууль”, “Векселийн тухай хууль”, …

  • 24 November

    Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав

    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан …

  • 24 November

    Зээлжих зэрэглэл буурах нь Монголд ашигтай

    2015, 2016 онуудын II улиралд Монголын сан­хүүгийн ертөнцөд хоёр томоохон үйл явдал бол­сон нь Худалдаа хөгж­лийн банк 2015 оны тав­ду­гаар сард, Монголын Засгийн газар 2016 оны дөрөв­дүгээр сард, тус тус 500 сая ам.долларын бон­дыг олон улсын зах зээл дээр гаргаж нийт нэг тэрбум ам.долларын зээл авцгаасан. Энэ их мөн­гө хаачсан, юунд зарцуу­лагдсан нь тусдаа сэдэв. Харин Худалдаа хөгжлийн банкны таван …