Эдийн засаг

December, 2016

  • 23 December

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12-р сарын 22-ны өдөр / Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн хэдий …

  • 23 December

    З.Нарантуяа: Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсэг одоог болтол шалгалтын акт материаллаа УИХ дахь АН-ын бүлэгт өгөөгүй

    -Хөгжлийн банкаа балансынх нь хувьд, санхүүгийнх нь чадварын хувьд, менежмэнтийнх нь хувьд сайн болгох нь Засгийн газрын ойрын хугацааны зорилт байх ёстой- УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай Хөгжлийн банктай холбогдох асуудлаар ярилцлаа. -УИХ-ын Эдийн засаг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уржигдар /2016.12.20/  Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг таны …

  • 23 December

    Монгол төрийн өмч 30 их наяд төгрөг

    Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээлэв. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ. Тооллогод 790 хүүхдийн цэцэрлэг, 616 сургууль, сум дундын 129 эмнэлэг, 335 соёлын ордон, 23 номын …

  • 20 December

    “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг манай улсад байгуулна

    УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-16-нд ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын  Төрийн Думын гишүүд болон “Нэгдмэл Орос” намын албаны хүмүүс Шереметьево олон улсын нисэх буудалд угтав. Айлчлалын хүрээнд  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-нд  ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловтай тус намын төв байранд уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар …

  • 20 December

    Засгийн газрын гадаад, дотоод өрийн талаар мэдээлэл сонсоно

    Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эдийн засаг болон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан тус тус болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их …

  • 19 December

    Мөнгөний бодлогын хүүг 14 хувь болгон буурууллаа

    Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэх талаар хэлэлцэв. Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 14 хувь болгохоор шийдвэрлэжээ. Мөнгөний бодлогын зөвлөл   дөнгөж сая  Монголбанканд мэдээлэл хийлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас гаргасан мэдэгдэлийг  танилцууллаа. Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэл Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал …

  • 19 December

    Орон сууцны санхүүжилтийн хугацааг сунгалаа

    “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний  хугацаа энэ улиралд дууссан юм. Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн …

  • 19 December

    Дөрвөн сая төгрөгийн 6 азтан тодорлоо

    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдав. Энэ удаагийн тохиролд 2016 оны арваннэгдүгээр сарын сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, энэ сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдсан юм. Сугалаагаар • 4 сая төгрөгийн 6 • 500 мянган төгрөгийн 52 • 100 мянган төгрөгийн 553 • 20 мянган төгрөгийн 5392 баримт тохиролд таарч, нийт 6003 иргэн азтан боллоо. …

  • 19 December

    Монголбанкнаас мэдээлэл хийнэ

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Хурлаар бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Хуралдааны дараа ямар шийдвэр гаргасан талаараа мэдээлэх аж. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд бодлогын хүүг гэнэт 15 хувь болгон өсгөсөн нь хатуу бодлого барьсан гэж эдийн засагчид үздэг. Тиймээс энэ удаагийн хурлаар мөнгөний хатуу бодлогыг зөөллөх байх гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

  • 17 December

    “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олголоо

    Санхүүгийн зохицуулах хороо шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ анхны ээлжит хуралдаанаа өчигдөр хийлээ. Хуралдаанаар нэр бүхий Хадгаламж зээлийн хоршоод, Банк бус санхүүгийн байгууллагууд болон даатгалын хохирол үнэлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, сунгах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 20 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны …

  • 15 December

    Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав

    УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д  албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Баримт бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Сбер” банкны Удирдах захирал А.Иванов нар гарын үсэг зурлаа. “Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк …

  • 15 December

    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Цэргийн албан хаагч урд нь иргэний байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийн хугацааг …

  • 15 December

    Дулаан явбал мянган лан

    Монгол, Германы барилгын зарчмын ялгаа нь өнгө, хийцэндээ ч биш, дулааны алдагдалд байгаа юм. Стандартад ойртуулаад л барихад манай шинэ барилгууд өнөөгийн дунджаасаа гурав дахин бага дулаан алддаг. Тэглээ гээд ч Герман улсын дунджаас хоёр дахин их алдагдалтай үлдэх юм. Хуучин барилгуудынхаа дээвэр, цонх, хаалгыг солиод, суурийг нь сайн манаж чадвал бид халаалтын зардлаа хоёр дахин багасгах боломжтой. Ялангуяа 50-60 …

  • 12 December

    Шамшад Ахтар:Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж, томоохон хувь нэмэр орууллаа

    НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хурлын үеэр Монгол  Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гурван орны тээврийн сайд нар гарын үсэг зурав. Ийнхүү гурван улсын дамжин өнгөрөх тээврийн дээрх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Ази, …

  • 9 December

    Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай зам, тээврийн харилцаагаа өргөжүүлнэ

    Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, салбарын олон улсын төлөөллүүдтэй холбоо тогтоон, харилцан хамтран ажиллах боломжийг судалж байна. Айлчлалын хүрээнд сайд Д.Ганбат Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн …