АМЖИЛТААР ЖИГҮҮРЛЭЖ АЛДАРААРАА МАНЛАЙЛСАН ОН ЖИЛҮҮД Монголын санхүүгийн групп ББСБ-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяртай ярилцлаа – Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе – Баярлалаа. Таньд болон танай сайтын хамт олон болон нийт харилцагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. – Монголын санхүүгийн групп-ын талаар ярилцлагаа эхлэе гэж бодож байна – Монголын санхүүгийн групп ББСБ маань 2009 онд үүсгэн байгуулагдсан ба …
Эдийн засаг
March, 2015
-
18 March
Ам.доллар 1995 төгрөгтэй тэнцэв
Он гарсаар ам.долларын ханш байнгын өсөлттэй гарч, өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төв дээр ам.долларыг 1987 төгрөгөөр авч, 1992 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1977-1982 төгрөгөөр авч, 1993-1995 төгрөгөөр худалдаж байгаа юм. Сонирхуулахад валютын ханшийн нөлөөгөөр сүүлийн хоёр жилийн хугацаанд төгрөгийн ханш45 хувиар унаад байгаа юм.
-
17 March
120 жилийн түүхтэй “дэлхийн брэнд Саламандэр” 50 хувь хямдарлаа
Дэлхийн гутлын зах зээлд Германы алдарт Саламандэр брэнд ноёрхдог. 1885 онд Германы Корнвестхайм гэдэг газар Жакоб Сигл гэдэг 23 настай гуталчин залуу эх үүсвэрийг нь тавьснаас хойш 120 жилийн туршид чанар, материал улам бүр сайжирсаар өнөө цагтай золгожээ. Өдгөө Германд төдийгүй төв болон зүүн Европын улс орнуудад 200 гаруй салбар дэлгүүрүүдтэй алдарт Саламандэр брэндийн албан ёсны салбар дэлгүүр 2013 онд …
-
15 March
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болно
Монгол улсын Засгийн газар 2011 оны 3 сард “Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ. Мөн Компанийн тухай хуулийн 75.8-д ТУЗ-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар нь компанийн засаглалын сургалтанд сууж гэрчилгээ авсан байна гэж хуульчилсан. Энэхүү компанийн засаглалыг хөгжүүлж тухайн компанийн засаглалыг сайжруулснаар ашиг орлого нэмэгдэх, хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын идэвхи, сонирхолыг нэмэгдүүлэх мөн шинээр …
-
11 March
Хөрөнгийн бирж тойрсон улс төр
Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар ажлаа хүлээлгэн өгчээ хэмээн хэвлэл мэдээллээр цацагдав. Түүний оронд “Бишрэлт” группийн захирал Б.Ундармааг томилсон тухай ч мэдээллэсэн. Энэхүү мэдээлэл хөрөнгийн зах зээлд тоглогчдод таатай сонсогдсонгүй. Учир нь хөрөнгийн биржийн удирдлага хэн байхаас үл хамааран сэргэж буй арилжаа эргээд унахвий гэх болгоомжлол байна. Үнэт цаас арилжаалах нь аливаа улсын эдийн засгийн гол тулгуур …
-
10 March
Ам.долларын ханш 1994 төгрөгтэй тэнцлээ
Цагаан сарын баярын өмнөөс өсч эхэлсэн ам.доллар өнгөрөгч долоо хоногт тогтвортой байсан юм. Харин өчигдрийн байдлаар 1994 төгрөгт хүрчээ. Арилжааны банкууд нэг ам.долларыг 1970-1983 төгрөгөөр авч, 1980-1994 төгрөгөөр зарж байна. “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 1987 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын ханш цаашид ч өснө гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Хэрвээ манайд томоохон хөрөнгө оруулалт, эсвэл зээлийн бэлэн валют …
-
10 March
Монгол банк ба Эдийн засгийн хямрал нээлттэй хэлэлцүүлэг болно
МАН-ын Шинэчлэлийн хорооноос “МОНГОЛ БАНК ба ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2015 оны 03-р 12-+ны өдрийн 12:00 цагт МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна. Шинэчлэлийн хороо өмнө нь 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амжиргааг доройтуулсан гэж үзэж нэр бүхий хүмүүсийг …
-
4 March
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоол, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 53 дугаар тогтоолыг тус тус баталсан. Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500,0 мянга ба түүнээс дээш төгрөгийн …
February, 2015
-
17 February
Баярын өдрөөр банкуудын ажиллах цагийн хуваарь
Баяр, амралтын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оржээ.Шинийн нэгний өдөр Капитал банкны Нисэх дэх салбараас бусад нь амрах юм байна.Харин хоёрдугаар сарын 23-наас эхлэн бүх банкууд ердийн хуваарийн дагуу ажиллах аж.Ингээд баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
-
10 February
Ж.Эрдэнэбат: Цалингийн хэмжээ 10-15 хувиар нэмэгдэнэ
Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөгийн эдийн засаг, ажилгүйдэл, тэтгэмжийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд “2014 онд ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 56 хувиар нэмэгдсэн. 260 орчим мянган иргэн цалингийн зээлтэй, хүн амын орлогын ялгаа 6.5 дахин нэмэгдсэн ийм нөхцөлд МАН Засгийн газарт хамтрахаар болсон” гэдгийг онцолсон юм. Улмаар …
-
5 February
“Голомт” банкны захирал Д.Баясгалан бодь нэрэнд шунаж эцэст нь байнд ч үгүй банзанд үгүй хоцорлоо
Ардчилсан хувьсгалтай хамт өлгийдөж авсан Монголын ууган хувийн компаний нэг “Бодь групп”-ыг дагасан хэл ам хэрүүл одоо хүртэл тасраагүй л байна. Маргааны эхлэл нь Бодь группын харьяа “Голомт” банкны санхүүгийн хямралтай холбоотойгоор хувьцаа эзэмшигч гурван тал өөрийн хөрөнгүүдийг эргүүлэн татсан. Ийн эргүүлэн татахдаа УИХ-ын гишүүн Л.Болд “Бодь” цамхаг болон “Бодь” даатгалаа авсан байна. Учир нь “Бодь” гэх нэрийг түүний аав …
-
5 February
Нуруугаа авахуулсан мориныхоо дэл, сүүлээр оролдохоо больцгооё
Эдийн засгийн “хямрал” гээчээс яаж салах вэ? Зардлаа танаад, бүсээ чангалбал гарчихна гэх нэг номлол явах. Ханш гэгчийг торгоогоод бариад байвал болчих юм шиг, Монгол орон хөгжчих юм шиг яриа хэрэн тэнүүчлэх. Мориор яривал “нуруугаа авахуулчихсан” адууны нурууг л эмнэх ёстой. Дэл, сүүлийг нь хичнээн сайхан засаад нэмэргүй. Хөлөө хугалсан найзынхаа хөлийг гипсдэж байж л хугарсан яс бороолж эдгэнэ. Яг …
-
3 February
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “эдийн засгийн алуурчин” гэдгээ хүлээн зөвшөөрч огцрох уу?
Саяхан МАН-ын Шинэчлэлийн Хорооныхон сүр дуулиантайгаар Монголын Эдийн Засгийн алуурчдын нэрийг зарласан. Эдгээр зарлагдсан хүмүүсийг эргэн санавал Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг нэрлэж, нэг хүнийг нэрлэлгүй асуултын тэмдгээр дүрслэн харуулаад амжсан. Өнөөдөр бодит байдал дээр үнэхээр Монголын эдийн засаг хүндэрч, төсөв улайж, иргэдийн халаас …
January, 2015
-
27 January
“Эдийн засгийн алуурчид”-ыг нэрлэлээ /бичлэг/
МАН-ын шинэчлэлийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн алуурчдыг зарлах, хариуцлага нэхэх асуудлаар өнөөдөр MN мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус хорооноос нэр бүхий хүмүүсийг “Монголын эдийн засгийн алуурчид” гэж нэрлэлээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг Монгол Улсын эдийн засгийг доройтуулсан гол буруутнууд гэж үзэж байгаа аж. Эдгээр …
-
27 January
Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталлаа
Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Төрийн сангийн үйл ажиллагааны журам нь төсвийн хэрэгжилтийг орон даяар нэгэн жигд хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд гол түлхэц болохуйц эрх зүйн бичиг баримт бөгөөд журам шинэчлэгдэн батлагдсанаар хөтөлбөрт суурилсан төсвийн хэрэгжилтийг зохион байгуулж, төсвийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах цаашлаад төвлөрлийг сааруулах зохицуулалт бий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл