Өнөөдөр эдийн засагчид болон эдийн засгийн ухаанаар дагнасан эрдэмтэд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц шийдэл сэдэвт хэлэлцүүлэгийг хийхээр болжээ. Хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд 09.30 минутаас эхэлсэн байгаа аж. Эдийн засаг элгээрээ хэвтэж, ямар ч сэхэл авахгүй хэмжээнд хүрсэн, мөн төсвийн алдагдал 2,1 их наядад хүрсэн энэ цаг үед ямар арга хэмжээ авах, төсвийн хүндрэлээс цаашид яаж гарах уу, …
Эдийн засаг
August, 2016
-
23 August
Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-” болгож буурууллаа
Эдийн засгийн сорилтыг давж дунд хугацаанд тогтворжуулах хэд, хэдэн шийдвэрийн дараа олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл “B” байсныг “B-” болгож буурууллаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын арилжааны банкуудын эрсдэлийн түвшинг өсгөөд байсан тус байгууллага урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ “Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбон …
-
23 August
Монголын эдийн засгийн хүндрэл, даван туулах гарц…
Эдийн засаг хүндрэлтэй байгаа талаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар дараалан мэдээлэл хийсэн. Тодруулбал, Монгол Улс ирэх сард төрийн албан хаагчдын цалинг тавихад маш хүнд байна, “Сайн хөтөлбөр”-үүдийг бүгдийг нь зогсооно, валютын нөөц дууссан, Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдгийг олон нийтэд зарласан. Эдгээр мэдэгдлүүдтэй зэрэгцээд Монголбанк бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад …
-
23 August
Манай улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахад дэлхийн банк хамтран ажиллана гэв
Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Жэймс Андерсон “Тогтвортой, хүртээмжит өсөлтийн төлөөх эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэх арга хэмжээнүүд” зөвлөмжийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж …
-
22 August
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банк, ОУСК-ийн суурин төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Гадаад харицааны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, тус банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен, төслийн удирдагч Д.Жигжидмаа болон үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир нарыг хүлээн авч уулзав. Сайд Ц. Мөнх-Оргил шинэ Засгийн газрын бүтэц, чиг үүрэг болон макро эдийн засгийн байдлыг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Засгийн …
-
22 August
Экс эрх баригчдын эмзэг сэдэв
Эдийн засаг бодож байснаас ч дор орж, валютын нөөц шавхагдсан гэсэн шинэ эрх баригчдын мэдэгдэл экс эрх баригчдыг дор бүрнээ ямар нэгэн тайлбар хийхэд хүргээд байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн “тансаглал” нь улс орны эдийн засагт ямар гээчийн булуу хурааж буйг эдийн засагчид цаг тухайд нь сануулж байв. Гэвч экс эрх баригчид нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж явсны гор өнөөдөр …
-
19 August
С.Даваасүрэн : Хуульд нийцүүлсэн бүтцийн өөрчлөлт хийсэн
Санхүүгийн зохицуулах хороо ажлын албаныхаа бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, цөөн газар, удирдлагатайгаар ажиллах болсон. Бүтцийн нэгж болон албан тушаалтнуудынхаа тоог гурав дахин цөөлсөн тухай мэдээлэл халаа сэлгээ, цомхотгол хийх нь гэсэн хардлага дагуулж буй. Энэ талаар тус хорооны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа. –Хорооны ажлын албанд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байсан уу? -Санхүүгийн зохицуулах хороо бол үнэт цаасны, даатгалын, банк …
-
19 August
“Эрдэнэс Монгол”-ыг дэлхийд гаргах стратегийн шинэчлэл эхэлжээ
-“Эрдэнэс Монгол”-ыг удирдаж буй мэргэжлийн баг компаниа 10 тэрбум долларын хөрөнгөтэй болгох зорилт тавьсан байна- Стратегийн томоохон ордуудад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа хийжээ. Уг хуралдаанаар 2015 оны санхүүгийн аудитын тайлан, 2015-2017 онд хэрэгжүүлэхээр баталсан Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хэлэлцсэн байна. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал …
-
19 August
Хөгжлийн банкны удирдлагуудыг солилоо
Засгийн газрын өнгөрөгч лхагва гаригийн шийдвэрээр Хөгжлийн банкны удирдлагуудыг солилоо. Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг ажлаас нь чөлөөлж, түүний ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилсон байна. Мөн тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, оронд нь Б.Батбаярыг томилжээ. Үүнээс гадна Засгийн газар өнгөрөгч лхагва гаригийн хуралдаанаараа Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойшхи үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, …
-
19 August
Монголбанк бодлогын хүүг нэмснээр АН-аас ард түмэнд үүрүүлсэн ачааг өөртөө авлаа
Мөнгөний бодлогын хүү ганцхан өдөрт огцом 4.5 хувиар нэмэгдлээ. Мэдээж сайн мэдээ биш. Гэхдээ бүр яахаа алдсан муу мэдээ бас биш. АН төсөвт ямар алдагдал үлдээв. Монголбанкинд хэр хэмжээний гадаад валютын нөөц үлдээв. Зөвхөн “хасах” тэмдэг л харагдана. Ч.Сайханбилэгийн хэлсэн “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” маань “төсөв хасах, нөөц хасах, хөрөнгө оруулалт хасах” дээрээ явна. Гэхдээ энэ бол зөвхөн …
-
18 August
Э.Батшугар Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллана
Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурал өнөөдөр болж бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн. Мөн зарим захирлыг шинээр томилоод байна. Ингээд шинэ захирлуудын нэрсийг танилцуулж байна. -Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч – О.Эрдэмбилэг -Монголбанкны Дэд Ерөнхийлөгч – Э.Батшугар -Тамгын газрын захирал – … -Дотоод Хяналт, Үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал – … -Мөнгөний бодлогын газрын захирал – Б.Баярдаваа -Зах зээлийн …
-
18 August
Д.Цогтбаатар: 30 сая төгрөгөөс дээш цалинтай удирдлагуудтай улсын үйлдвэрийн газрууд байгаа биз
Засгийн газар, Сангийн яамны зүгээс Төрийн өндөр албан тушаалтнууд болон Төрийн захиргааны удирдах ажилтнууд, Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулж төсөвт хэмнэлт хийхээр болсон тухайгаа мэдэгдсэн. Улмаар өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол …
-
18 August
Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа.
-
17 August
Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа
Наймдугаар сарын үзүүлэлтээр Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа. Монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш Улаанбаатар хотын цагаар 5:05 цагийн байдлаар 2243.50 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн ам.долларын ханш сүүлийн 22 өдрийн турш унаж байгаа юм. Зөвхөн энэ сард гэхэд 7.8 хувиар унасан нь 1993 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм. Bloomberg-ийн шинжээчид дэлхийн 154 валютын дунд судалгаа явуулахад …
-
17 August
Цалингаа тануулсан “дарга нар” авлига авах уу
Улс орны эдийн засаг хүндхэн байгаатай холбогдуулан засаг төрөөс “бүсээ чангалсан” шийдвэрүүдийг удаа дараа гаргах бололтой. Юуны өмнө Ерөнхий сайд, Сангийн сайд нар зэрэгцэж суугаад төр засгийн зүгээс “тэвчиж болох зардлыг бууруулна, төрийн албан хаагчдын цалинд бууралт хийгдэнэ” гэсэн. Үүний дараагаар Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат Сангийн сайдын хэлсэн дээрх үгийг тайлбарлахдаа: “Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл