Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай танилцуулсан уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал асан Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэд осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн …
Эдийн засаг
August, 2016
-
9 August
Олон улсын шилдэг цаасан мөнгөөр 20,000 ТӨГРӨГ нэрлэгджээ
Их Британийн “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан цаасан мөнгөний загвар хийц, нууцлалын зэргээр олон улсын “Шилдэг цаасан мөнгө”-нүүдийг шалгаруулжээ. Энэхүү тэмцээнд манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20 мянган төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны цаасан мөнгөнөөс шалгарч хүрэл медалийн гэрчилгээ анх удаа хүртсэн байна. Энэхүү тэмцээнд: Сири Улсын 1000 раунд – Алтан медалийн гэрчилгээ Иран Улсын …
-
9 August
Япон Улс манайхаас нүүрс худалдан авах санал тавив
Япон Улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Өчигдөр буюу энэ сарын 08-нд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга”Саяхан болсон УИХ-ын сонгуулиар МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. Шинэ …
-
8 August
Ерөнхий сайд аа, Хөгжлийн банкны бондын зарцуулалтад шалгалт оруулъя
Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Энэ жишгээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар “Чингис” болон “Самурай” бонд гаргасан гэгдээд байгаа. Тэгвэл энэхүү их мөнгө өдгөө хаашаа гарч Монгол Улсад ямар үр өгөөжөө өгчихөв өө гэх асуултын тэмдэг гарч байсан ч хариулт нь тодорхойгүй үлдсэн юм. Тиймээс Засгийн газарт …
-
6 August
Бодит хөрсөнд буухдаа “хөлөө хугалчихсан” Монголын эдийн засаг
Монголбанкнаас зарласан ам.долларын ханш өчигдөр л 2090 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгт валютын өмнө гараа улам өндөрт өргөж, ханш нь оны эхнээс 3.6, өмнөх оныхоо мөн үеэс 4.3 хувиар суларсан үзүүлэлт юм. Гэсэн ч дунд хугацаандаа төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарах магадлалтайг Монголбанкнаас мэдээлж байна. Үүний тулд Төв банк долоо хоног тутам хоёр удаа интервенц хийж, ам.долларын ханшийг …
-
4 August
Төсвийн байнгын хороо УИХ-ын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2016.08.03/ хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ. Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн …
-
4 August
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа
Өчигдөрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор …
-
2 August
Шахааны бизнесийн сүлжээ ил болов уу
Монгол Улсын хамгийн том татвар төлөгч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь монголчуудын мэдэлд шилжиж ирсэнд зарим хүн эгдүүцэн бухимдаж байна. Бухимдлаа цахим ертөнцөөр илэрхийлж, багтрах шахам буйгаа зарим нь бүр ил зарлаж орхив. Ийм байдалд хүрэх болсон шалтгаан нь ердөө л шахааны бизнес нь хумигдаж, төрд үнэтэй бараа, материал “нийлүүлэх” гэсэн төлөвлөгөө нь нурж унасантай холбоотой гэвэл хол зөрөхгүй. Төрөөс төрсөн …
-
1 August
Монгол банк валютын зах дахь оролцоогоо хэвээр хадгална
Монгол банкны Статистик мэдээлэл тархаах хуваарийн дагуу Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гарлаа. Энэ оны 6 дугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний 5 сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний 6 сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт …
-
1 August
Монгол банк долларын өсөлтийг хянана гэв
Монгол банкны Статистик мэдээлэл тархаах хуваарийн дагуу Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гарлаа. Энэ оны 6 дугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний 5 сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний 6 сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт …
July, 2016
-
30 July
Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны удирдлагыг томилов
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулсан юм. Нэр дэвшигч С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ. …
-
30 July
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томиллоо
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайгаа танилцуулав. Нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ. …
-
29 July
Бас нэгэн олон улсын сүлжээ дэлгүүр 2020 он гэхэд Монголд 60 салбар дэлгүүрээ нээнэ
Нидерландын “Spar International” компани Монголын “Макс” групптэй байгуулсан түншлэлийн гэрээний хүрээнд Монголд хүнсний жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдээ анх удаагаа нээхээр төлөвлөж байна. Уг гэрээний хүрээнд 2020 он гэхэд “Spar International” Монголд 60 хүртэлх тооны салбар дэлгүүрээ нээх ажээ. “Макс”-тай байгуулсан түншлэлийн гэрээгээр дамжуулан Монголын зах зээлд хөл тавих гэж байгаадаа “Spar”-ынхэн баяртай байна” гэж “Spar International” компанийн гүйцэтгэх захирал Тобиас …
-
28 July
Оюу Толгойн гүйцэтгэх захирлаар Армандо Торрес ажиллана
Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак удирдлагын түвшинд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ. Тодруулбал, Оюу Толгой ХХК-ний гүйцэтгэх захирал Эндрү Вүүдлиг чөлөөлж Армандо Торресийг томилсон байна. Эндрү Вүүдли нь 2014 оны аравдугаар сараас эхлэн Оюу Толгой ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Харин шинэ гүйцэтгэх захирлын хувьд өмнө нь хөнгөн цагаан боловсруулах чиглэлээр Австралийн бүс нутгийг хариуцан ажиллаж …
-
28 July
Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгрөг зарцуулна
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй даван туулах ажлын хүрээнд улсын нөөцөөс гаргасан гэр, хүнс, бараа, материал, тэдгээрийг тээвэрлэн хүргэсэн тээврийн зардал болон Баян-Өлгий аймагт ажилласан Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт, нислэгийн зардалд шаардах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын анхдугаар хуралдаанаар шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл