“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртггэж, баталгаажуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн …
Эдийн засаг
April, 2016
-
13 April
“Бумбат-Алтай” ҮЦК Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлөө авлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж нийт 32 асуудал хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар “Мик актив ес” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. “Мөн Үнэт цаасны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулсан зарим нэр бүхий журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ээлжит хуралдаанаар “Миг даатгал” ХХК-ийн хувьцаа …
-
13 April
Б.Батдаваа: Ханшийн уян хатан тогтолцоотой
Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээдгүй суларсан. Энэ талаар тодорхой хариулт авахаар Монголбанкны Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал Б.Батдаваагаас дараах тодруулга авлаа. -Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарсаар нэлээн суларсан. Үүний шалтгааныг Монголбанкнаас юу гэж үзэж байна вэ? -Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн ихдээ 3 дугаар сарын сүүлээр 2050 түвшинд хүрч, …
-
13 April
Хувьцаа, нэг сая төгрөгт авах боломжтой
Хэрэв иргэн та хувьцаа эзэмшсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвийн вэб сайт”-руу ороод регистрийн дугаараа крилл үсгээр бичээд шалгах боломжтой. Хувьцаа эзэмшиж байвал үнэт цаасны компанид хандаж дансаа нээж идэвхижүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголд Үнэт цаасны 50 гаруй компани үйл ажиллагааг явуулж байгаагаас 20 нь найдвартай компани гэгддэг байна. Мөн 2014 оны дөрөвдүгээр сарын …
-
12 April
Энэтхэгээс авах зээл 20 жилийн хугацаатай байна
Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах юм. БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулж, уг эх үүсвэрээс …
-
11 April
15 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Төрийн банкинд 5604 малчин 19 тэрбум 692.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Үүнээс Төрийн банк энэ сарын 8-ны өдрийн эцсийн байдлаар 4467 малчинд 15 тэрбум 894.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ. Эх сурвалж: Shuud.mn
-
11 April
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна
Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Балжиннямын Очбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд нэлээд гүнзгий автлаа. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өндөр өсөлтүүд саарч шалдаа унатлаа буурчээ. Юунаас шалтгаалж ийм байдалд хүрэв? -Эдийн засгийн хямралд автахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад хүчин зүйлийн нөлөө хүчтэй хэвээр …
-
11 April
Төсөв 615 тэрбумаар тасарчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.3 хувийн, нийт зарлага 73.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 461.0 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1 их наяд 95.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.7 хувиар буюу 145.8 …
-
6 April
Банк зээлтэй иргэдийг “дарамталж” байхаар хүүгээ нэмж төлүүлж алдагдалгүй ажиллах “логик” гаргамаар юм
Хөдөлмөрийн насны идэвхитэй иргэдийн 94,2 хувь нь ямар нэгэн хэмжээний өртэй байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол гудамжаар алхаж байгаа 10 хүн тутмын ес нь өртэй гэсэн үг. Банкны зээл, лизинг төлөх гэж ажил хийж байгаа мэт санагдаж, сандралдаж байна. Улс орон угаас өртэй хойно гэх иргэд ч олширч банкны “үхмэл” хөрөнгө болгон орон сууцаа хураалгаж “хэнэггүйтнэ”. Зээлдэгчид банкийг тэжээж …
-
5 April
Либерализмын бодит төрхтэй танилц: Инфляцаас бүү ай, эдийн засгийн хямралаас л ай
Эдийн засгийн тоймч Даваашаравын Мөнхчимэгийн бичсэн “Либерализмын бодит төрхтэй танилц” цуврал өгүүллийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр танилцуулж байна. Бодлогын хүүг бууруулж, бизнес эрхлэгчдийг дэмжих цаг иржээ Монголбанк бодлогын хүүг бага ч гэсэн бууруулах болов уу гэх горьдлого бизнес эрхлэгчдийн толгойд эргэлдсээр. Засгийн газар “бүсээ чангалсан”, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан энэ үед тэдний эцсийн найдвар Төв банк болоод буй. Учир нь, …
-
5 April
Дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчиллээ
Панамын хуулийн фирм 40 гаруй жилийн турш үйлчлүүлэгчиддээ мөнгө угаах, хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийхэд нь тусалж ажилласаар ирсэн байна. Энэ фирм тодорхой нэргүй офшор компаниудын талаарх нууц мэдээллийг илчилсэн тухай Германы өдөр тутмын “Зиит дооечэ цаитун” сонин нийтэлжээ. Панамын хуулийн Моссак Фонсека фирм 11,5 сая бичиг баримтыг дэлгэж, дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчилсэн хэмээн Германы өдөр тутмын сонин …
-
4 April
П.Тогтохбаяр: Алтанбулагийн чөлөөт бүс олон улсын худалдааны гол зангилаа болно
Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяртай ярилцлаа. -Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлыг хариуцаад жил гаран болж байна. Ажлаа хүлээж авснаас хойш юуг анхаарч ажиллав? -Чөлөөт бүсийн тухай хууль 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар батлагдсан. Би гуравдугаар сард томилогдсоноос хойш жил гаруй хугацаанд ажиллаж байна. Хуулиа дагаад эрх зүйн хүрээнд маш олон гэрээ, журамд өөрчлөлтүүд хийсэн. Хуулийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, …
-
4 April
Төр=Өр
Монголчууд эртнээс “өргүй бол баян, өвчингүй бол жаргал”, “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэх зэргээр амьдрал ахуйдаа өр шир тавихаас аль болох зайлсхийж ирсэн ард түмэн. Гэтэл одоо цагт энэ хэлц үг эсрэгээрээ болсон бололтой. Ажилчид цалингийн, ахмадууд тэтгэврийн, компаниуд бизнесийн, хувь хүмүүс хэрэглээний, оюутнууд сургалтын төлбөрийн, төр засаг бондын зээл нэртэй өрнөөс өрний хооронд “татганан” өдөр хоногийг өнгөрүүлсээр. …
-
4 April
Та татварын буцаан олголтоо авах 11727 иргэний тоонд орсон эсэхээ шалгана уу
Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байна. Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө …
-
4 April
Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 77,4 хувьд хүрчээ
Монгол Улсын нэг хүнд ногдох гадаад дотоодын өр дунджаар 3000 гаран ам.доллар хүрч байгаа талаар Азийн хөгжлийн банкнаас нийтэлсэн эдийн засгийн тайланд дурджээ. Олон улсын валютын сангаас өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард өрийн хямралд орох эрсдэл өндөр гэж үзжээ. Өр ДНБ-ний 77,4 хувьд хүрээд байна. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “2010 …