Эдийн засаг

March, 2016

  • 11 March

    Г.Баярмаа: 3 дугаар сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл олгогдож эхэлнэ

    5 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа. – “5 хувийн хүүтэй ипотекийн зээл”гэсэн бүтээгдэхүүн банкуудад бий болчихлоо. Ямар орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлээр авч болох вэ? – Засгийн газраас шинээр баталсан журамд маш тодорхой, ойлгомжтой заасан байгаа. Уг журмаар орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн …

  • 11 March

    2 дугаар сарын орон сууцны үнийн индекс

    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ)судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ. Шинэ …

  • 10 March

    С.Отгонбаяр: Үнэ буурах боломж гарахыг ч үгүйсгэхгүй

    Өнгөрсөн оны дүн мэдээг нэгтгэхэд сүүлийн 25 жилд эрчим хүчний салбар анх удаа ашигтай ажиллажээ. Өмнө нь олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байсан энэ салбарын ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2013 оноос хойш таван удаа эрчим хүчний үнийг өсгөсөн. Ингэснээр энэ салбар эдийн засгийн хувьд бэхжин, хөл дээрээ зогсоно гэж үзсэн юм. Тэгвэл энэ онд цахилгаан, дулааны үнэ өсөх, эсэх талаар Эрчим …

  • 10 March

    Тэтгэврийн даатгалын санд гурван их наяд төгрөг төвлөрүүлжээ

    Пүрэв гараг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийлээ. Тус хууль тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг …

  • 10 March

    “Үнээ”-нүүд чөлөөлөгдлөө

    Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд сүүдрийн эдийн засагт нуугдаж байсан ДНБ-ийн 90 хувьтай тэнцэхүйц, 34.4 их наядын их хөрөнгө, ажил үйлчилгээ илэрсэн нь Монголын эдийн засаг тэр чигтээ хууль бус байсныг харуулав. Улсын жилийнх нь төсвөөс тав дахин их хөрөнгө гудсан доор нуугдсан байсан нь Монголын бизнес эрхлэгчид тэр хэрээр л  хууль хяналт, гааль, татварынхны барьцаанд, тэдний …

  • 10 March

    Ноён доллар 2051-д хүрчээ

    Долларын ханш зогсолтгүй өссөөр өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 2049-2051 төгрөгөөр зарж байна. Мөн “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2050 төгрөгтэй тэнцэж байна. Албаны хүмүүс төгрөгийн ханшийн уналт тогтворжино хэмээн мэдээлж байгаа ч эдийн засагчид долларын ханшийн өсөлт буурахгүй гэсэн тайлбарыг хийж буй. Өчигдөр Сангийн яамны мэдээлснээр төсвийн алдагдал одоогоор 258.5 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. Энэ алдагдлыг нөхөхөөр Засгийн газраас …

  • 7 March

    Монголбанк АН-ын даалгавраар найман хувийн санхүүжилтийг гацаахаа боль…?

    Арилжааны банкууд найман хувийн зээл дээр “санхүүжилт орж ирээгүй” гэх топ үгтэй болсоор удаж байна. Материалаа хүлээн аваад, зээлийн шийдвэр нь гарчихаад байхад санхүүжилт байхгүй гэх нэрээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын асуудал ч шийдэгдээгүй яваа нь гайхалтай. Хамгийн гол нь энэ асуудалд огт эзэн олдохгүй байгаа нь бүр ч хачирхал төрүүлнэ. Уг нь ипотекийн зээл хэвийн олгогдох эрхзүйн орчинг …

  • 7 March

    Монгол улс 28 сая ам.долларын алт экспортлов

    ОХУ-ын Буриадын ARD сайтад мэдээлснээр 2016 оны нэгдүгээр сард Монгол Улс хоёр сая тонн нүүрс, 569 кг алт, 110,7 мянган тонн нефть олборлосон гэсэн мэдээллийг Монголын уул уурхайн яамны мэдээнд үндэслэн мэдээлжээ. Нийтдээ 11,7 мянган тонн жонш, 134,2 мянган тонн зэсийн баяжмал, 23,2 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 6,2 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ. Харин 139,7 мянган тонн зэсийн баяжмал, …

  • 7 March

    НӨАТ-ийн сугалаанаас 11 хүн тус бүр 4 сая төгрөг хожлоо

    Энэ сарын 6-ны өдрийн ням гаригт НӨАТ-ын сугалааны зургаа дахь удаагийн тохирол явагдаж, нийт 17 мянга 447 азтан тодорсон байна. Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 350 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 11 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ. Мөн 169 азтан 500 мянган төгрөг, 1524 азтан 100 мянган төгрөг хожсон бол 15 мянга 743 азтан 20 мянган төгрөгийн …

  • 4 March

    Оюутны 70200 орлоо, гэвч Одонгийн мөнгө “сураггүй” хэвээр

    Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө маргааш тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан. Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна. Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож …

  • 4 March

    Хөрөнгийн тэнцэл 414,3 сая ам.долларын ашигтай гарсан байна

    Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр урсгал тэнцэл 567.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу 837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 24%-иар буюу 238.0 сая ам.доллараар өсч, үйлчилгээний худалдааны алдагдал 42%-иар буюу 658.9 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Орлогын дансны хувьд алдагдал нь өнгөрсөн оны мөн …

  • 3 March

    “Оюутны зээл” олгодог болно гэв үү

    УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд оюутны зээл олгох боломжийн талаар дуулгасан. Учир нь тэтгэврийн зээл авч буй иргэдийн олонх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан “Оюутны зээл”-ийг бий болгохоор болжээ. Энэ талаар Монголбанкнаас хэрэв Засгийн газар зөвшөөрвөл ийм …

  • 2 March

    Монголбанк 8.25 сая ам.доллар худалджээ

    Өнөөдрийн байдлаар гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2030-2038 төгрөгийн ханшаар 31.55 сая ам.доллар худалдан авах, 310.00-310.85 төгрөгийн ханшаар 38.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн ханшаар 8.25 сая ам.доллар, 310.59 төгрөгийн хаалтын ханштайгаар 17.5 сая юанийг тус тус нийлүүллээ хэмээн Монголбанк мэдээллээ. Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая …

  • 1 March

    “Сайн явж байгаа хүн” гэдэг нь өртэй эсэхээрээ хэмжигддэг болжээ

    Монголын нийгэм өрөндөө баригдаж дуусах нь. Эх орон хэдэн саяын өртэй байхад би ч аргагүй гэх иргэдийн хэнэггүй байдал газар авсаар. “Залуу хүний чимэг өр шир” гэдэг. Тиймээс “өргүй хүн тэнэг” гэгдэх яриа гарч байсаар байна. Тэрний хүүхэд нь  сайн яваа байр савтай болсон гэхчлэн яриа газар авсаар. Үнэндээ бол 15-20 жилийн өрөнд орон “өвдөх, үхэх” эрхгүйгээр ажлын “мал” болон …

  • 1 March

    Худалдаа хөгжлийн банкаар сонин юу байна? /видео/

    Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон Худалдаа хөгжлийн банкаар сонин юу байна?