Эдийн засаг

May, 2016

  • 3 May

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Топ-100 аж ахуйн нэгж”-ийг 13 жил тасралтгүй тэргүүлжээ

    МҮХАҮТ-аас жил бүр Монгол улсын Засгийн газартай хамтран “Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтыг явуулж, олон нийтэд зарладаг. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 95 мянган аж ахуйн нэгж дундаас төлсөн татвар, нийт борлуулалтын хэмжээ, ажиллагсдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргээрээ манлайлж эхний 100-д багтана гэдэг тийм ч амар бус. Ямар ч арын хаалгагүй, дан статистик, тоон үзүүлэлтээр дурайтал гарч …

  • 3 May

    Ерөнхийлөгчийн залсан АСЕМ-ын зардлыг Шилэн дансанд бүрэн хамруулъя

    Ази, Европын Дээд хэмжээний уулзалт АСЕМ-ыг Монгол Улс нийслэл хотдоо долдугаар сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, даржин төсвөөсөө илүүчлэн аль эрт бэлтгэлээ базааж, чамгүй их хөрөнгө мөнгө зарлагадаж байгаа нь нүдэнд илт байна. Нэгэнтээ төрийн тэргүүн маань баахан улсын удирдагчийг эх орондоо урин залчихсан тул улс орнуудын удирдагчдын тоогоор Туулын эрэг дээр хаус барьж, өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашиныг захиалан …

  • 2 May

    Долларын ханш буцаад өсч эхэллээ

    Өнгөрсөн долоо хоногт 2011 төгрөгтэй тэнцсэн долларын ханш дахиад өслөө. Тодруулбал, өчигдөр “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2018 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2011 төгрөгөөр заржээ. Долларын ханш нийтдээ 80 орчим төгрөгөөр буурч, эргээд өсч эхэлсэн нь эдийн засгийн өсөлт буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүйтэй холбоотой аж. Эх сурвалж: Zaluu.com

April, 2016

  • 28 April

    Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

    Монголбанк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилэн дансны санаачилгыг дэмжиж, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд  байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн цахим хуудас /http://www.mongolbank.mn/-ны “Шилэн данс” цэсээрээ дамжуулан олон нийтэд, ил тод, нээлттэй мэдээлж байна. Энэ ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015.02.13-ны өдрийн А-39 дүгээр тушаалаар “Монголбанкнаас нийтэд ил тод мэдээлэх мэдээлэл”-ийн жагсаалтыг баталж, 11 мэдээллийг олон …

  • 28 April

    APPLE-ийн орлого сүүлийн 13 жилд анх удаа буурчээ

    “Apple”-ийн төхөөрөмжүүдийн борлуулалт 2003 оноос хойш анх удаа буурсан гэнэ. 3-р сарын 26-нээр дуусгавар болсон санхүүгийн II-р улирлын мэдээгээр Apple-ийн орлого 50.6 тэрбум ам.доллараар өссөн ч жилийн өмнөхөөсөө 13%-аар бага байгаа аж. Тус компанийн гол бүтээгдэхүүн ашиг орлогын ихэнх хувийг авчирдаг “iPhone”-ы борлуулалт түүхэндээ анх удаа унасан бөгөөд энэ нь ойролцоогоор (65%) болсон байна. Wall Street Journal-д Apple-ийн гүйцэтгэх захирал …

  • 25 April

    1072 хувьцааны асуудлаар иргэдийг төөрөгдүүлсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авч байна гэх сургаар иргэд 1072 хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглаж байгаа талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг цагдаагийнхан шалгаж, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, …

  • 25 April

    Гаалийн татварын хэмжээг нь нэмэгдүүлсэн барааны жагсаалт

    Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн эерэг үр дүнтэй байсан гэж үзэж байгаа. Тиймээс  энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Чанар, стандартын шаардлага хангасан дараах 100 гаруй нэр төрлийн барааг 100 …

  • 22 April

    Орон сууцны ипотекийн зээлийн өдрийн мэдээ

    Тайлант өдрийн байдлаар, банкууд 4281 иргэний 264.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1096 иргэний 5%-ийн хүүтэй 51.8 тэрбум төгрөгийн, 2387иргэний 8%-ийн хүүтэй 158.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 580 зээлдэгчийн 23.6 …

  • 21 April

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ

    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм

  • 19 April

    Тайлангаа гаргаагүй байгаа юм биш биз

    Сүүлийн үед манайхаас 2016 оны 1-р улирлын тайлан гарах билүү? Яах билээ? гэж нэлээн олон хүмүүс асууж байгаа болохоор та бүгдэд санхүүгийн болон татварын тайланг ямар хугацааны давтамжтайгаар гаргах талаар мэдээлэл өгөхөөр зорилоо. 2015оны 06 дугаар сарын 19-ний өдөр “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”шинэчлэгдэн батлагдаж 2016.01.01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа билээ. Уг хуулиар санхүүгийн тайлан гаргаж тушаах хугацааг уртасгаж, жижиг …

  • 14 April

    1072 хувьцаатай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртггэж, баталгаажуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн …

  • 13 April

    “Бумбат-Алтай” ҮЦК Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлөө авлаа

    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж нийт 32 асуудал хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар “Мик актив ес” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. “Мөн Үнэт цаасны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулсан зарим нэр бүхий журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ээлжит хуралдаанаар “Миг даатгал” ХХК-ийн хувьцаа …

  • 13 April

    Б.Батдаваа: Ханшийн уян хатан тогтолцоотой

    Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээдгүй суларсан. Энэ талаар тодорхой хариулт авахаар Монголбанкны Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал Б.Батдаваагаас дараах тодруулга авлаа. -Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарсаар нэлээн суларсан. Үүний шалтгааныг Монголбанкнаас юу гэж үзэж байна вэ? -Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн ихдээ 3 дугаар сарын сүүлээр 2050 түвшинд хүрч, …

  • 13 April

    Хувьцаа, нэг сая төгрөгт авах боломжтой

    Хэрэв иргэн та хувьцаа эзэмшсэн эсэхээ мэдэхгүй байгаа бол “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвийн вэб сайт”-руу ороод регистрийн дугаараа крилл үсгээр бичээд шалгах боломжтой. Хувьцаа эзэмшиж байвал үнэт цаасны компанид хандаж дансаа нээж идэвхижүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголд Үнэт цаасны 50 гаруй компани үйл ажиллагааг явуулж байгаагаас 20 нь найдвартай компани гэгддэг байна. Мөн 2014 оны дөрөвдүгээр сарын …

  • 12 April

    Энэтхэгээс авах зээл 20 жилийн хугацаатай байна

    Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах юм. БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулж, уг эх үүсвэрээс …