Эдийн засаг

February, 2014

  • 19 February

    Энгийн зочид буудлын цэвэр орлого 3.1 тэрбум

    2013 оны дөрөвдүгээр улирлын статистик мэдээлэлд хамрагдсан 336 зочид буудлын орлого 16 тэрбум төгрөгийг давж, сүүлийн гурван жилийнхээ хамгийн сайн өсөлтийг үзүүлсэн байна. 2013 оны Үндэсний статистикийн хорооны статистик нэгтгэлд хамрагдсан 336 аж ахуйн нэгжийн 289 нь энгийн буудал байсан бол 22 нь хоёр одтой, үлдсэн нь гурав болон түүнээс дээш одтой зочид буудал байсан байна. Цэвэр орлогыг гурван ангиллаар …

  • 18 February

    Гурилын үнэ 50-200 төгрөгөөр хямдарчээ

     Өнгөрсөн оны 10 дугаар сараас тасралтгүй өсч бай­сан гурилын үнэ буурах төлөвтэй байна. Тодруулбал “Алтан та­риа” ХХК дээд зэрэг­лэлийн гурилынхаа үнийг 50-200 төгрөгөөр буюу 6-14 хувиар хямдруулан худалдаж эхэл­жээ.Шинэч­лэгдсэн үнээр 25 кг-ын савлагаатай дээдийн дээд, ширхэгтэй дээд гурил нэг кг нь 1200 төгрөг, дээд гурил 870 төгрөг болж байгаа аж. Мөн 50 кг-ын савлагаатай нэгдүгээр гурилын үнийг  610 төгрөгт барьж …

  • 18 February

    Энэ жил 50-60 мянган ажлын байр нэмж бий болгоно

    “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөрийн салбарт тавьсан гол зорилт бол дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох. Энэ зорилтыг биелүүлэхээр “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 8 хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд …

  • 17 February

    Гадаад худалдааны алдагдал 13.6 дахин буурсан байна

    2014 оны нэгдүгээр сард Монгол Улсын гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 дахин буурсан нь хэрэглээний импорт буурсантай холбоотой байна.Монгол Улсын импортын үнийн дүнд голлох жин дардаг автобензин, дизелийн түлш, ачааны автомашины импорт буурсан нь нийт импортын 32.3 хувийн бууралтад нөлөөлсөн байна. Монгол Улс өнгөрсөн 2013 оны эхний сард 57.3 сая ам.долларын автобензин, 129 сая ам.долларын дизелийн …

  • 17 February

    Ам.долларын ханш өсчээ

    Монголбанкны албан ханшаар ам.доллар хоёрдугаар сарын эхэнд 1723 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өчигдрийн байдлаар нэг ам.долларын албан ханш 1749 төгрөг болж, сарын эхэн үетэй харьцуулахад 26 төгрөгөөр өсчээ. Ам.долларын ханш он гарсаар 1720 орчим төгрөг дээр тогтвортой байсан ч хоёрдугаар сар гарсаар ийнхүү нэмэгдсэн байна. Гэхдээ ханш аажмаар өссөөр дээрх төвшинд хүрлээ.Өөрөөр хэлбэл, огцом өсөлт төдийлөн ажиглагдсангүй. Монголбанкны хувьд …

  • 14 February

    848.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл шинээр олгоно

    Монгол Улсын Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд иргэд нийт 919.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 14 мянга 868 иргэнд 848.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжихээс өмнө банкууд өөрийн эх үүсвэрээс 980 тэрбум төгрөгийн зээлийг …

  • 14 February

    “Энержи Ресурс” компани 90.3 сая ам.долларыг хүлээн авчээ

    “Энержи Ресурс” компани Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн 245 км автозамаа Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсний төлбөрт 157.8 тэрбум төгрөг буюу 90.3 сая ам.долларыг хүлээн авсан байна. Энэ талаар Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” буюу “Энержи Ресурс” компаниас мэдээлжээ. Энэхүү хатуу хучилттай хүнд даацын замыг “Энержи Ресурс”-ын охин компани “Говийн зам” барьсан байна. Харин Монгол Улсын Засгийн …

  • 14 February

    Австрали-Монголын бизнес зөвлөл байгуулагдлаа

    Австрали-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдсанаа Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлэв. ТУЗ-ын даргаар дэлхийд Австралидаа нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна. Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд …

  • 13 February

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн дундаж үнэ

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэл дэх томоохон хүнсний зах худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн үнийн танилцуулга. 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар. Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7320 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8280 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны …

  • 12 February

    Нийгмийн даатгалын сангийн зарлага 8.5 тэрбум төгрөгөөр өссөн байна

    Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 61 тэрбум төгрөгт хүрч, зарлага 93.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Орлого өмнөх оны мөн үеийнхээс 31.7 тэрбум төгрөг буюу 34.2 хувиар буурч, зарлага 8.5 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого буурахад тэтгэмжийн даатгалын сангийн орлого 1.3 тэрбум төгрөг буюу 47.2 хувь, эрүүл мэндийн даатгалын орлого 3.1 тэрбум төгрөг …

  • 12 February

    Махны үнэ 60 төгрөгөөр хямдарлаа

    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд болон Улаанбаатар хотын сарын инфляци энэ оны эхний сард 1.7 хувьтай гарахад өрхийн хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлдэг махны үнэ 6.6-9.3 хувиар өссөнтэй холбоотой юм. Учир нь энэ оны нэгдүгээр сард махны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 15.5-71.9 хувиар буурсан байна. Харин хоёрдугаар сар гарснаас хойш эхний долоо хоногт махны …

  • 12 February

    Монголын хөрөнгө оруулалтын талаар Лондонд чуулна

    Лондон хотноо Монголын хөрөнгө оруулалтын чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол улсын Үнэт цаасны тухай шинэ хууль, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн чухал салбаруудад гадны хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэх аж. Тус чуулганд Монгол улсын төр засгийг төлөөлж Барилга, хот байгуулалтын сайд …

  • 12 February

    Тайлангийн хугацааг сунгасан байна

    Татварын албанд “Цахим татварын шинэ систем” хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013 оны жилийн эцсийн тайлан, суутган, 2014 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын тайлан хүлээн  авах хугацааг  энэ сарын 15-ны өдрийг дуустал сунгасан байна. Сар бүрийн 10-ны өдрөөр тасалбар болгодог байсан тайлангийн хугацааг тав хоногоор сунгасан бөгөөд энэ хугацаанд амжиж тайлангаа өгөхийг аж ахуйн нэгжийн нягтлангуудад сануулав. …

  • 12 February

    Байрны үнэ 1.7 хувиар өссөн

    Орон сууцны үнэ удахгүй тогтворжино гэж салбарын сайд нь өчигдөрхөн мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар орон сууцны метр квадратын дундаж үнэ Улаанбаатар хотод 2.28 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 19.1 хувиар харин сарын өмнөхөөс 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Орон сууцны ам метрийн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт 2.63 сая төгрөг байгаа нь хамгийн үнэтэйд харин Налайхад 1.14 сая …