Эдийн засаг

January, 2014

  • 22 January

    2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх таван улсад Монгол багтжээ

    Дэлхийн 200-гаад улсын эдийн засгийн тө­лөв, улс төрийн байдал, биз­несийн орчин зэргийг судалж, дүн шинжилгээ хийдэг “Economist Intelligence Unit” бие даасан байгууллагын урьдчилсан таамаглалаар, 2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх эхний таван улсад Өмнөд Судан, Монгол, Макао, Сьерра-Леоне болон Туркменистан багтжээ. Харин Хятад улс эхний тавд орсонгүй. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх улсуудын урьдчилсан таа­маг­лал бүхий “The World in” …

  • 22 January

    Баянгол дүүрэгт орон сууцны үнэ айхтар өссөн байна

    Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд орон сууцны үнэ  өмнөх улирлаас 7.2 хувиар өсчээ. Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлд Баянгол дүүрэгт хамгийн их буюу 8.5 хувийн өсөлт гарсныг онцолсон байна. Ялангуяа Баянгол дүүрэгт байрлалтай шинэ орон сууц буюу 2002 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны үнэ 9.9 хувиар өсчээ. Мөн Хан-Уул дүүрэгт орон сууцны үнэ өндөр өсөлттэй …

  • 22 January

    Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

    Дэлхийн эдийн засгийн 44 дэх чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь, Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” гэсэн утгатай бөгөөд  40 гаруй улсын Төрийн тэргүүнүүд, 100 орны засаг захиргаа, бизнес, нийгмийн байгууллагуудын 2500 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Мөн манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенш­тейний Вант Улсад хийсэн …

  • 21 January

    Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ, өсөлтийн хурд буурсан байна

    Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 2013 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 10,627 саяам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар буюу 496 сая ам.доллараар буурсан дүн гэж холбогдох газраас мэдээллээ. Харин үүнд экспорт 112 сая ам.доллараар, импорт 384 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна. Түүнчлэн гадаад худалдааны жилийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс гурван нэгж хувиар …

  • 20 January

    Үнэт цаасны тухай хуулийн уялдах журмыг баталжээ

    Санхүүгийн зохицуулах хорооны оны анхны хуралдаанаар энэ жилээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны тухай хуулийн дагалдах зарим журмыг баталсан талаар албаныхан мэдээллээ. Энэ нь томоохон хөрөнгө оруулагчдын статус, харилцааг зохицуулсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуультай уялдах журмууд ажээ. Тодруулбал, хуралдаанаар Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны, Үнэт цаасны бүртгэлийн, Үнэт цаасны зах зээлийн …

  • 20 January

    “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад орууллаа

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллага, ажил хайгчдад зориулсан www.myjob.mn сайтын  “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад орууллаа. Шинээр ашиглалтад орж буй  www.myjob.mn “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем” нь ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх харин ажил хайгчид нь системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг …

  • 20 January

    “Чингис” бондоос санхүүжигдэх төслүүдийн шалгаруулалт 3 сарын 15-нд дуусна

    Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд дотоодын үйлдвэрлэл хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ. Импорт орлож, экспорт нэмэх үйлдвэрлэлд “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгөөс зарцуулахаар төлөвлөж, төслийн саналаа ирүүлж өрсөлдөхийг хувийн хэвшлийнхэнд нээлттэй зарласан юм. Төслийн саналыг 2013 оны 12 дугаар сарын 23-наас 2014 оны 1 дүгээр сарын 17-ны 17:00 цаг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон гурван яаманд хүлээн авлаа. Энэ хугацаанд аж …

  • 18 January

    Евро 5 төгрөг 21 мөнгөөр суларчээ

    Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1704 төгрөг 70 мөнгөнөөс 1702 төгрөг 94 мөнгө хүрч 1 төгрөг 76 мөнгөөр буурлаа. Евро төгрөгийн эсрэг 2328 төгрөг 79 мөнгөнөөс 2323 төгрөг 58 мөнгө хүрч 5 төгрөг 21 мөнгөөр суларчээ. Тэгвэл Японы иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 48 мөнгөнөөс 16 төгрөг 33 мөнгө хүрч 15 мөнгөөр суларсан байна. Фунт төгрөгийн эсрэг 2794 төгрөг …

  • 17 January

    Ипотекийн зээлд хамрагдагсад татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

    Өнгөрсөн жил нэвтэрсэн орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэд татварын хөнгөлт эдэлж, төлсөн дүнгийнхээ тодорхой хувийг авах боломжтой. Учир нь Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэдэд шинээр орон сууц амьдрах зориулалтаар худалдан авсан бол төлсөн үнийн дүнгээс буцаалт олголт хийдэг юм. Энэ хуулинд заахдаа өөрийн хөрөнгөөр болон банк санхүүгийн байгууллагаас авсан …

  • 17 January

    Орчин үеийн эдийн засаг цөөн тооны ховор металлаас шалтгаалж байна

     Хагас зуун жилийн өмнө дэлхийн эдийн засаг олон тооны материал, түүхий эдээс шалтгаалдаг байв. Ту­хайл­бал мод, шавар, тө­мөр, зэс, алт, мөнгө болон ху­­ванц­­руудын төрлөөс бүх зүйл ха­маардаг байсан гэхэд бол­но. Харин одоо бүх зүйл өөрч­лөгджээ. Гибрид дамжуу­лагчтай авто машинаас ай­фон гар утас, шингэн талст дэлгэцтэй зурагт гээд техно­логийн шинэ дэвшлүүд гарч ирж, янз бүрийн металл, хайлш хэрэглэхээс өөр ар­гагүй болсон …

  • 16 January

    Мах төрлөөсөө хамаарч кг нь 6400-9800 төгрөгийн үнэтэй байна

    НСГ-аас нийслэлийн хэмжээн дэх 10 хүнсний зах, худалдааны төвүүдэд хийсэн хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ ханшийг гаргажээ. Нэгдүгээр сарын 15-ны байдлаар. Махны дундаж үнэ 2014 оны 1-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7535 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8350 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо …

  • 16 January

    Япон улс 300 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлнэ

    Япон Улсын Засгийн газраас 2013 оны санхүүгийн жилд Монгол Улсад зориулан 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсыг төлөөлж, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара нар 2014 оны 1 дүгээр …

  • 15 January

    Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ажлаасаа чөлөөлөгдлөө

     “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн өмчийн хороо болон “МХБ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороо, “МХБ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэлээ. Х.Алтай нь “МХБ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2011 оны 1 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх …

  • 14 January

    Иргэдийн 1072 хувьцааг 2015 оноос хөрөнгө болгоно

    “Эрдэнэс Тавантолгой” компани 2015 онд IPO гаргаж, иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааг хөрөнгө болгохоор төлөвлөсөн байна. Учир нь тус компани “Чалко”-гоос зээлсэн 350 сая ам.доллароос 200 сая ам.долларыг нь нүүрс хэлбэрээр эргүүлэн төлсөн бөгөөд энэ онд үлдсэн 150 сая ам.долларыг төлж дуусгах аж. Тиймээс 2015 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргавал хөрөнгө оруулагчид худалдаж авах нь өндөр байх …

  • 14 January

    Нөөцийн махыг 366 аж ахуй нэгж худалдаална

    Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан махны хомсдлоос сэргийлж жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцлөх юм. Нөөцийн махыг 2013 оны 12 сарын 25-наас нийслэлийн 9 дүүргийн 366 аж ахуйн нэгжээр худалдаалж байгаа бөгөөд нөөцийн махны менежерээр сонгогдсон “Эй Эн Ди Эм” ХХК болон “Баатрууд тэнгэр” ХХК тус бүр 6000 тн махны нөөц …