Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 42.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс долоон мянга буюу 19.6 хувиар өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил, мэргэжилгүй иргэдийг сургалтад хамруулж, ажлын байранд зуучилсан юм. Ингэхдээ өнгөрсөн жил нийт 6417 хүн уг сургалтад хамрагдаж …
Эдийн засаг
January, 2014
-
10 January
Анх удаа “Хөршийн холбоо”-нд суурилсан Бичил зээлийн хөтөлбөр хэрэгжинэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 01 сарын 09-ний өдөр болж, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн 2013-2016 оны нийгэм, эдийн засгийн зорилт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийслэлийн хүн амын ажилгүйдлийг бууруулан ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор 2014 оноос …
-
10 January
Хүнсний зах, худалдааны төвүүд дэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн дундаж үнэ ханш
Нийслэлийн статистикийн газраас нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үнийг танилцуулж байна. /1 сарын 8-ны байдлаар/ Махны дундаж үнэ 2014 оны 1-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7580 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8350 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо …
-
8 January
Цагаан сарын гол нэрийн бүтээгдэхүүн “Ууц, цагаан идээ, гурил”-ын үнэ ханш
Монголчуудын төрт ёсны баяр “Сар шинийн баяр” хаяанд ирлээ. Жилдээ ганц болдог энэ баяраараа монголчууд идээ ундаагаараа элдэг, дэлбэг байвал тэр жилдээ мºн тийм байна хэмээн билэгшээдэг билээ. Энэ ч утгаараа байгаа хэдэн төгрөгөө шавхаад ч хамаагүй чадлынхаа хэрээр л идээ цагаагаа бэлтэгдэг. Үүнтэй холбогдуулан мах болон хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сонирхохоор хүнсний бүтээгдэхүүний бөөний төвүүд …
-
8 January
Юун 1384 төгрөг, ам.доллар 1700 давчихлаа
УИХ-аас 2014 оны мөнгөний бодлоготоо ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар батласан билээ. Гэвч ам.долларын ханш хэд хоног суларч 1640-1670 төгрөгний хооронд хэлбэлзэлж байснаа огцом чангарч өнөөдрийн байдлаар 1742 төгрөгт хүрээд байна. Хэдий нь 1700 давчихсан долларын ханшийг илбийн мэт 300 гаруй төгрөгөөр хэрхэн яаж бууруулах вэ? гэдэг нь хүн бүрийн гайхшийг төрүүлж байсан. Гэтэл он гармагц л ам.долларын ханш эргэн …
-
8 January
Г.Саруул: Бид валютын урсгалыг нэмэгдүүлэх том зам нээсэн
Монголын хөрөнгийн зах зээл энэ жилээс хөгжлийн шинэ шатанд гарна гэж олон хүн ажиглаж байгаа. Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр боловсруулагдан батлагдаж, энэ сарын 1-нээс хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруултай ярилцлаа. -Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зургаан хуулийн хамгийн чухал нь Үнэт …
-
7 January
Монголбанк 60 сая юань нийлүүлэв
2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах, юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 12 сая ам.доллар, 60 сая юань нийлүүлэв. 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр банкууд своп хэлцлээр 55.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлэв. Ханш: Өнөөдрийн байдлаар ам.доллар 1,693.04 төгрөг, юань …
-
7 January
Энэ онд 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулна
Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулахаар Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Нээлттэй “шилэн” тендерийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Худалдан авах ажиллагааны газраас танилцуулга хийлээ. Монгол Улсын хэмжээнд 2014 онд 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулна. Үүний …
-
6 January
Засгийн газраас тогтоол гартал цалин, тэтгэвэр нэмэхгүй
Сар шинийн баяраас өмнө цалин тэтгэвэр нэмэх талаар иргэдэд хүлээлт үүсгээд буй. 2014 оны төсөвт цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэж 200 тэрбум төгрөгийн суулгасан боловч хэзээ нэмэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тэтгэвэр нэмэгдсэн гэсэн мэдээлэл гараад байна. Ажилласан жилээ нөхөн тооцуулах …
-
6 January
Эх орны хишгийг үнэд хүргэж хүртэх боломжтой
Тавантолгойн орд газар нийт 80 мянган га газрыг хамардаг, 6,4 тэрбум тонн нөөцтэй стратегийн ач холбгдол бүхий нүүрсний орд газар бөгөөд 2010 онд 3,8 сая тонн, 2011 онд 7 сая тонн, 2013 онд 10 сая тонн нүүрс олборлож баяжуулан гаргажээ. Эх орны хишиг болох нэг сая төгрөгний үнийн дүнд 2008-2012 оны Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцааг олгохоор …
-
4 January
Монгол банк 28 сая ам.доллар худалджээ
Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төвбанк 1681.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 279.10 төгрөгийн хаалтын ханшаар 20 сая юань худалдсан аж. Мөн өнөөдөр банкууд 33 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.
-
2 January
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна
Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 5-р долоо хоног (2013 оны 12-р сарын 31)-ийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 12-р сарын …
December, 2013
-
31 December
Баярын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь
“ХААН” банк: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төвүүд энгийн цагийн хуваариар ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбарууд амарна. Голомт банк:Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төвүүд 18.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбарууд амарна. Худалдаа хөгжлийн банк:Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төвүүд 18.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбарууд амарна. Төрийн банк:Арванхоёрдугаар сарын 31-нд …
-
31 December
Ам.доллар төгрөгийн эсрэг 15.29 төгрөгөөр чангарлаа
Өчигдөр орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1638 төгрөг 81 мөнгөнөөс 1654 төгрөг 10 мөнгө хүрч 15 төгрөг 29 мөнгөөр чангарлаа. Харин евро төгрөгийн эсрэг 2255 төгрөг 41 мөнгөнөөс 2275 төгрөг 63 мөнгө хүрч 20 төгрөг 22 мөнгөөр, Фунт төгрөгийн эсрэг 2699 төгрөг 45 мөнгөнөөс 2728 төгрөг 2 мөнгө хүрч 28 төгрөг 57 мөнгөөр, иень 15 төгрөг 65 мөнгөнөөс 15 …
-
30 December
“Чингис бонд”-оор импортын барааг орлохуйц дотоодын бүтээгдэхүүнүүдийг санхүүжүүлнэ
“Чингис” бондоос үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төсөл сонгон шалгаруулж, санхүүжилт хийхээр боллоо. Энэ хүрээнд төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 17-ныг дуустал төсөл хүлээн авах ажээ. Үүнд цаашид үр ашгаа өгөх ач холбогдолтой бүхий л салбарын төслийг хамруулах боломжтой бөгөөд төслүүдэд хийх санхүүжилтэд хязгаар тавиагүй юм байна. Учир нь аливаа мөнгөн дүнг эцсийн байдлаар зааж өгвөл санхүүжилтийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл