Эдийн засаг

February, 2014

  • 11 February

    Монголын хар зах дээр жилд 100 сая доллар эргэлддэг

     havocscope.com сайт дэлхийн хар захын буюу хууль бус мөнгөний эргэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд цацдагаараа ихээхэн танил болжээ. Тус сайтад гарсан мэдээллээс харахад Монгол Улсад жилд 100 сая ам.доллар эргэлддэг аж. Тэнд дурьдсанчлан АНУ бол хар захын мөнгөний эргэлтээрээ улс орнуудыг тэргүүлсэн байна. Тус улсад жилд 625.63 тэрбум ам.доллар хар зах дээр эргэлддэг аж. Энэ нь Америкийн Засгийн газар …

  • 11 February

    Төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдсэн ч ам.доллар 1748-ыг давчихлаа

     Ам.долларын ханш 1748-ыг даваад явчихлаа Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг амьсгаа даран хүлээхээс өөр арга алгаМонголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баа­сан  гарагт хуралдаж эхэл­­­сэн. Уг зөвлөлөөс тодор­хой саналыг  гурван  шатны хэ­лэл­­цүүлгийн  дараа  эцэс­лэн шийд­дэг  журам­тай.   Энэ  удаа­гийн  хурал­даа­наар   эдийн засгийн нөх­цөл байдалтай уялдан мөн­гөний бодлогод оруулах өөрчлөлтийн сана­лыг хэ­лэлцэнэ. Мон­гол  төрийн  мөнгөний бодло­готой холбоотой бүхий л шийдвэрийг тус зөвлөл гар­гадаг. …

  • 10 February

    Иргэд 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна

    Улсын хэмжээнд 2013 оноос өмнөх дөрвөн жилд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 154.7 мянган иргэн 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Татварын хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг 2012 онд тус үзүүлэлт өмнөх оныхоос 12 хувиар нэмэгдэж 48.8 мянгад хүрснээс харж болохоор байна.Энэ жилийн хувьд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор татварын хөнгөлөлтөд …

  • 10 February

    Хөдөө аж ахуйн бирж нийт 420 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байна

    Хөдөө аж ахуйн бирж арилжаагаа эхлүүлснээс хойш буюу өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд 140 удаагийн арилжаагаар нийт 420 гаруй тэрбум төгрөгийн түүхий эд арилжсан байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор биржийн арилжааны идэвх суларч, үнийн дүн буураад байсан ч сүүлийн хоёр сард шинэ түүхий эдүүдийг биржээр арилжаалж эхэлсэн нь идэвхийгсэргээж, үнийн дүнг ч багагүй өсгөлөө. Тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн …

  • 10 February

    Дотоод худалдааны нийлбэр дүн 2013 оны эцсийн байдлаар 6.6 их наяд төгрөг давсан байна

    Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцуулж эхлээд байна. 2013 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын жижиглэн худалдааны үзүүлэлт сүүлийн гурван жилийнхээ дээд түвшинд хүрч өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны үзүүлэлтийг өмнөх 2012 онтой нь харьцуулахад 32.1 хувиар, харин 2011 оныхоос 60.2 хувиар өссөн байна. Дээрх үзүүлэлтээс харахад 2013 онд Монгол Улсад 1.9 …

  • 10 February

    “Мөнгөний бодлогын зөвлөл” энэ долоо хоногт эцсийн шийдвэр гаргана

    Монгол Улсын Төвбанкны “Мөнгөний бодлогын зөвлөл”-ийн хурал энэ долоо хоногт үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. 2013 онд “Мөнгөний бодлогын зөвлөл” гурван удаа хуралдаж, жишиг хүү 12.5 хувь байсныг нийт хоёр нэгж хувиар бууруулж өнөөгийн түвшинд хүргээд байгаа юм. Бодлогын жишиг хүүг бууруулсан үндэслэл нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” үр дүнгээ өгч, инфляци буурч, зорилтот түвшиндээ ойрхон байснаар тайлбарлагдаж байна. Харин зорилго нь …

  • 10 February

    Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт БНАСАУ-тай хамтран ажиллана

    2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёньян хотноо гарын үсэг зурсан “Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-18-нд тус улсад ажлын …

  • 8 February

    Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмсэн байна.

    Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай энэ онд нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлжээ. Энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулахаар нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн зардлыг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэхээр болжээ. Өнгөрсөн наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмсэн байна. Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500, Шивээ-Овоогийнх 16000-18000 төгрөг …

  • 8 February

    Манай Улсын гадаад худалдааны алдагдал 13.6 дахин буурчээ

    Монгол Улсын гадаад худалдааны алдагдал жилийн өмнөх үеэс 13.6 дахин буурч 15.9 сая ам.доллар болсон байна. Тодруулбал, өнгөрсөн сард гадаад худалдааны нийт эргэлт 658.3 сая ам.долларт хүрсний 321.2 сая ам.доллар нь экспорт, 337.1 сая ам.доллар нь импорт байсан болохыг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

  • 8 February

    14 мянга 685 иргэнд 839.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна

    Монголбанкнаас 2014 оны хоёрдугаар дугаар сарын 6-ны байдлаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг танилцууллаа. Тус мэдээллээр өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17 мянга 105 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман …

  • 7 February

    Хүнсний гол нэрийн барааны үнэ /2-р сарын 5-ны байдлаар/

    2014 оны 2-р сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.1 хувиар буурсан байна.    Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай мах  0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 …

  • 7 February

    “Голомт” банкны олон нууц булхайг “Bloomberg” баримтаар дэлгэлээ

    Эрх баригчид болон манай банк санхүүгийн тухай бидний мэдэж чадаагүй нууцуудыг гаднынхан дэлгэх нь цөөнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадын банкин дахь оффшир дансыг гаднын сэтгүүлчид дэлхий нийтэд дэлгэж байсан билээ. Харин энэ удаад эрх баригчдын халаасны гэгдэх, тэднийг санхүүжүүлэгч хэмээх “Голомт” банкны олон нууц булхайг дэлхийн хамгийн нөлөө бүхий санхүүгийн гол мэдээнүүдийг өгдөг “Bloomberg” баримтаар дэлгэлээ. Үүнээс өмнө тус …

  • 6 February

    Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг 4 эх үүсвэрээс санхүүжүүлнэ

    Өнөөдрийн АН-аас зохион байгуулдаг сэтгүүлчидтэй уулзах 4:11 уулзалт Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус уулзалтад АН-ын генсек Ц.Оюундарь, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцож энэ онд засгийн газраас хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Засгийн газраас 2014 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудыг “улсын төсөв, бондын хөрөнгө, концесс, болон хувийн хэвшил”-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх юм байна. Энэ онд зургаан аймгийн …

  • 6 February

    800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ

    -Энэ жил 800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ- Буудайн улсын нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог билээ. Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байсан бол цаг үеийн шаардлагаар 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн юм. Энэ жилийн хувьд сар шинийн баяр эрт болсон учир зарим …

  • 5 February

    Татварын хөнгөлөлтийн буцаан олголтыг 3-р сараас өгч эхэлнэ

    Татварын хөнгөлөлтийн буцаан олголтын мөнгийг гуравдугаар сарын сүүлээс өгч эхлэхээр болжээ. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг энэ сарын 14-нийг хүртэл дүүргүүдийн Татварын хэлтэст хүлээн авах бөгөөд хугацаа хэтэрсэн, бичиг баримт дутуу, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй бол дансанд буцаан олголтын мөнгө шилжихгүй саатдагийг албаныхан анхааруулж байна. Сангийн сайдын 104 дүгээр тушаалаар материалыг хүлээн авснаас хойш 35 хоногт багтаан …