Нэг хэсэг гадаад валютын гадагшлах урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ханш ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тодорхой хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл он гарсаар нөхцөл байдал харьцангуй сайжирсан байна. Тодруулбал, оны эхнээс хоёрдугаар сарын 18-ныг дуусталх хугацаанд Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ 17 хувиар өсчээ. Харин валютын гадагшлах урсгал дөрвөн хувиар татарсан байна. …
Эдийн засаг
February, 2014
-
25 February
Алтны роялтиг багасгах хуулийг баталснаар Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан байна
УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар алтны роялтиг багасгах хуулийг баталсан. Ингэснээр алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд роялтиг 2.5 хувь болгож бууруулах боломж бүрдсэн юм. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголбанкинд тушаасан алтны хэмжээ ч нэмэгдсэн байна. Он гарсаар эхний хоёр сард Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 651 килограмм буюу хоёр …
-
24 February
“Улаанбаатар БҮК” 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэнэ
Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлд баригдах 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэхээр “Улаанбаатар БҮК”-ийн төмөр замын бетон дэрний үйлдвэр 2013 оноос ашиглалтад ороод байна. Гэхдээ шаардагдах хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа учраас төмөр замын бетон дэрийг нийлүүлж эхлээгүй байгаа талаархи мэдээлийг тус компанийн зүгээс өгчээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Улаанбаатар БҮК” нь 2013 онд инженерийн байгууламжийн төмөр бетон хийц, эдлэл үйлдвэрлэж, …
-
24 February
337 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 337 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1113.8 тэрбум төгрөг болж байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг …
-
22 February
Улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон байна
Энэ онд улсын нэгдсэн төсөвт 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29.7 тэрбум төгрөгийг нь Тогтворжуулалтын санд шилжүүлэхээр баталсан. Харин улсын нэгдсэн төсвөөс 5.5 их наяд төгрөг зарцуулж, 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгажээ. Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон …
-
21 February
Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна
Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна. Энэ удаагийн арилжаагаар гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлжээ. Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлсэн байна. Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн …
-
21 February
Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 74 хувийг импортоор хангадаг
2013 онд Монгол Улс 26.6 сая литр буюу 45.2 тэрбум төгрөгийн сүү үйлдвэрлэсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар нэмэгдэж, 4.5 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн онд сүү, сүүн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээ өмнөх 2012 оныхоос 12.4 хувиар нэмэгдсэн бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 5.9 хувиар нэмэгдсэн байна. 2013 онд үйлдвэрлэсэн …
-
21 February
39.4 сая ам.долларын үнэтэй алтыг Их Британи руу экспортолжээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард Монголбанк болон арилжааны банкуудад иргэд, аж ахуйн нэгж нийт 255.8 кг алт тушаажээ. Энэ нь 2013 оны нэгдүгээр сард алт тушаалт 540.4 кг байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 2013 оны туршид Монголбанкинд тушаасан алтны хэмжээ оны эхнээс зургаан тонн давж, сүүлийн хоёр жилийнхээ дээд түвшинд хүрээд байсан юм. Харин энэ оны эхний сард …
-
21 February
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулна
2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхдээ 80 метр квадрат хүртэлх орон сууцны 30 хувийг урьдчилан төлсөн байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг тавьж байсан юм. Харин салбарын яамнаас зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Түүнчлэн нийслэлд амины …
-
21 February
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ
2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь буурч, өмнөх 7 хоногийнхоос 1.1 хувиар өссөн байна.ҮСХ Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн …
-
20 February
Монголбанк 34.75 сая ам.доллар худалджээ
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалджээ. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг …
-
20 February
Дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлжээ
2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ. 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын …
-
20 February
Даатгалын нөхөн төлбөр олгох чадавхи нь сайжирч байна
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга Б.Жавхланттай Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. -Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ямар байна вэ? -Даатгалын салбар 2004, 2005 оноос хойш тасралтгүй өсөж эхэлсэн. Зөвхөн хураамжийн орлого гэхэд жилд 15-20 хувийн өсөлттэй, нөхөн төлбөрийн хэмжээ ч бас 15-20 хувийн өсөлттэй гарч байгаа. Үүнтэй зэрэгцээд даатгалын компаниудын санхүүгийн чадавхи ч нэмэгдэж …
-
20 February
Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлт 2015 онд 34.1 сая тоннд хүрнэ
ОХУ-ын Москва хотноо болсон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлт 2015 он гэхэд 34.1 сая тонн, 2020 онд 45.1 сая тоннд тус тус хүрнэ гэж тооцоолжээ. Тооцоог гаргахдаа Төмөртэй, Баргилтын төмрийн орд болон Тавантолгойн нүүрсний ордоос тээвэрлэх бүтээгдэхүүнийг оруулснаас гадна Сүхбаатар-Наушки, Замын-Үүд-Эрээн боомтоор дамжих экспортын зориулалтаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээг тусгасан …
-
19 February
Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна
Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа ганц төсөл нь Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн 50 км авто замын төсөл юм. 88 тэрбум төгрөгөөр барьж байгаа уг замыг энэ онд ашиглалтад оруулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл