Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 29 ХК-ийн 72697 ширхэг хувьцаа 46 сая 395 мянга 300 төгрөгөөр арилжигдлаа. Өдрийн арилжааны дараа “Дархан хөвөн” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар өссөн бол “Монгол Савхи” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар буурчээ. Топ-20 индекс 16708.29 нэгж болж, өмнөх өдрийнхөөс 2.42 хувиар өслөө. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 662 тэрбум 155 сая …
Эдийн засаг
March, 2014
-
5 March
Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд есөн хувийн хүүтэй зээл олгоно
Засгийн газраас Японы зах зээлд босгосон “Самурай” бондын хөрөнгө болон “Чингис” бондын үлдэгдлийг үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газар санхүүжилт хүссэн иргэдийн төслүүдийг хүлээн авч шалгаруулахаар болсон. Төслийнхөө танилцуулгыг өгсөн иргэд дор бүртээ “Миний төсөл шалгарч байгаа болов уу. Санхүүжилт олдох уу” гэсэн хүлээлттэй байгаа байх. Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” …
-
4 March
1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2014 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Сүүлийн таван жилийн дунджаар жил бүрийн эхний хоёр сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэл дөрөв …
-
3 March
254 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 254 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны гуравдугаар сарын 3-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 992.8 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч …
-
3 March
5 саяас-285 тэрбумийн өртөгтэй үйлдвэржилтийн төслүүд шалгарчээ
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан байна. Үүнээс 200 төслийн зорилгод …
-
3 March
Ам.долларын ханш буурсан байна
Монголбанкны ам.долларын албан ханш өнөөдөр өглөөний байдлаар 1752.28 төгрөг болж, буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын албан ханш 1780 төгрөгт хүрч өсөөд байсан. Түүнчлэн “Найман шарга” валют арилжааны төв дээр 1790 төгрөгийг давж, өсөөд байсан билээ. Гэсэн хэдий ч Монголбанкнаас цаашдаа ханшийн өнөөгийн нөхцөл байдал нь эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдан тогтож байгаа бөгөөд цаашдаа буурах боломжтой гэсэн тайлбарыг хэлж …
-
3 March
Шилэн дансны тогтолцоог нийслэлд нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/126 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгын дагуу нийслэл мэдээллийн ил тод байдлыг хангах, төсвийн орлого, зарцуулалт, тайлагналыг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох “шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын …
February, 2014
-
28 February
Хүнсний гол нэрийн барааны үнэ (2-р сарын 26-ны байдлаар)
2014 оны 2-р сарын 26-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 26-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 …
-
26 February
Долларын ханш огцом өссөөр байна
Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр ам.долларын ханш 1790 төгрөгт хүрчээ. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш долларын ханш огцом өссөөр зарим үест хар зах дээр 1795 төгрөг болтлоо чангарах тохиолдол ч гарч байсан. Тэгвэл мөн оны 12-р сарын сарын эхээр 1746 төгрөг дээр савлаж байсан долларын ханш тасралтгүй буурсаар сарын дундуур 1671 төгрөгтэй дүйцэж байлаа. Харин он гарснаас хойш долларын ханш …
-
26 February
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байна
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байгаагийн 47.9 хувь нь шинээр зээлд хамрагдсан иргэд байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн зээл рүү шилжүүлэх хүсэлт ирснээс шаардлага хангаж, зохих бичиг баримтаа бүрдүүлсэн 17204 иргэний 485.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн байна. …
-
26 February
Хямд байранд хэрхэн орох вэ?
“Метр квадрат нь сая төгрөгт багтах үнэтэй байр баригдаж байна” гэж жил шахуу хугацаанд яригдаж багагүй хүлээлт үүсгээд байсан “Буянт-Ухаа 1” хороолол ашиглалтад орлоо. Энэхүү хороололд 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжид 1764 айлын 28 байр ашиглалтад ороод байгаа юм. “ Хямд үнэтэй өртөгтэй гэгдэж байгаа энэхүү орон сууцны хотхонд захилга өгч, худалдан авах иргэдэд Засгийн газрын зүгээс …
-
25 February
Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ 17 хувиар өссөн байна
Нэг хэсэг гадаад валютын гадагшлах урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ханш ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тодорхой хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл он гарсаар нөхцөл байдал харьцангуй сайжирсан байна. Тодруулбал, оны эхнээс хоёрдугаар сарын 18-ныг дуусталх хугацаанд Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ 17 хувиар өсчээ. Харин валютын гадагшлах урсгал дөрвөн хувиар татарсан байна. …
-
25 February
Алтны роялтиг багасгах хуулийг баталснаар Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан байна
УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар алтны роялтиг багасгах хуулийг баталсан. Ингэснээр алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд роялтиг 2.5 хувь болгож бууруулах боломж бүрдсэн юм. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголбанкинд тушаасан алтны хэмжээ ч нэмэгдсэн байна. Он гарсаар эхний хоёр сард Монголбанкинд 1.3 тонн алт тушаагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 651 килограмм буюу хоёр …
-
24 February
“Улаанбаатар БҮК” 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэнэ
Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлд баригдах 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэхээр “Улаанбаатар БҮК”-ийн төмөр замын бетон дэрний үйлдвэр 2013 оноос ашиглалтад ороод байна. Гэхдээ шаардагдах хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа учраас төмөр замын бетон дэрийг нийлүүлж эхлээгүй байгаа талаархи мэдээлийг тус компанийн зүгээс өгчээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Улаанбаатар БҮК” нь 2013 онд инженерийн байгууламжийн төмөр бетон хийц, эдлэл үйлдвэрлэж, …
-
24 February
337 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
Монголбанк нэг долоо хоногтой 337 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1113.8 тэрбум төгрөг болж байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл