Эдийн засаг

July, 2013

  • 1 July

    Эр хонь 260 мянган төгрөгийн үнэтэй байна

     Улсын баяр наадам дөхөж буйтай холбогдуулан малчид хот руу хонь, ямаа борлуулах нь ихэсдэг. Баяр наадмаар шинэ хонины шөл уужих сонирхолтой хотынхонд шөлний хонь дөхүүлж буй нь тэр юм. Гэвч замаас нь худалдаж аваад, үнэ нэмж зардаг ченж нарын нарийн аргыг шүүмжлэх хэдий ч зогсоож арга хэмжээ авч чадахгүй байсаар олон жилийн нүүрийг үзэж буй юм. Энэ жил ч махны …

June, 2013

  • 29 June

    Зургаан компаний хувьцааг бүртгэлээс хасчээ

     Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Үүний дотор Үнэт цаасны зах зээлийн хүрээнд хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Хай Би Ойл” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлж, хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн “Азиа Пасифик Секьюритис” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Цэрэнбатын Хатуутөмөрийг томилохыг …

  • 28 June

    “Монгол-93” шатахууны стандартыг баталжээ

     Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн худалдаалагдаж буй “Монгол-93” шатахууны стандартыг үндэсний зөвлөл баталсан байна.  Монголын гэх тодотголтой уг шатахууныг БНХАУ-ын CNPC компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сар бүр 10,000 тонныг авах гэрээг ГТХЭГ байгуулсан бөгөөд тус шатахуун нь бензин хэрэглэдэгтээврийн хэрэгсэлтэй иргэдийн хэрэглээний 40 орчим хувийг хангах юм байна.

  • 28 June

    Наадмын нээлтийн тасалбар 16-24 мянган төгрөг

     Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг соёлын салбар хорооноос мэдээлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат …

  • 27 June

    “Наадмын гоёл” үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгуууллагатай  хамтран “Наадмын гоёл” үзэсгэлэн худалдааг 2013 оны 06 сарын 28-наас 30-ны өдрүүдэд  ”Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-д зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцох юм. “Ажилтай орлоготой Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар …

  • 26 June

    Илюмжинов Монголын төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ

     Халимагийн төрийн тэргүүн асан Кирсан Илюмжиновын “Евразия финанс” хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад хийгдэх 2000 орчим км урт төмөр замын ма­гистраль барих ажлын “Ши­нэ төмөр зам” төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ талаар “Коммер­сантъ” сонины өчигд­рийн дугаарт нийтэлсэн байна. Тус хэвлэлд бичсэнээр “Шинэ төмөр зам” төсөл хэрэгжсэнээр Монголын өмнөд хэсгийн говьд орших Таван толгойн нүүрсний аварга том …

  • 25 June

    Мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулав

     Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 20, 21, 24-нд гурвантаа хуралдсаны эцэст мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулж 10,5 хувь болгох шийдвэр гаргажээ. Улсын төсөв зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшинд байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлсэн талаар албаныхан хэлж байна. Засгийн газрын бондын …

  • 24 June

    Бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

     Улсын хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаар өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны А танхимд нээлттэй мэдээлэл хийнэ. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Д.Баярсайхан, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон Хөгжлийн банкны удирдлагууд оролцоно. Мөн Ерөнхий сайдаас “Чингис” бонд болон 8 хувийн зээлийн орон сууцны явцын талаар мэдээлэл авч болох ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 21 June

    “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болно

     Ирэх долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг эдийн засагчдын “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болох гэж байна. Чуулганыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн Онолын тэнхимээс зохион байгуулж байгаа аж. Уг чуулганы зорилго нь эдийн засгийн ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудыг хэлэлцэх, Монголд болон хилийн чанадад ажилладаг Монгол эдийн засагчдын сүлжээ бий болгох. Мөн олон улсын шилдэг судлаачдыг урин, Монгол …

  • 21 June

    “Цалинтай бол байртай” 8 хувийн хүүтэй зээлийн гарааны 96 цаг

     Мөнгө санхүүгийн гэхээсээ жирийн монгол айл тулганд галаа бадраах, гэмт хэрэг, гэр бүл салалт, агаар, хөрсний бохирдол, хот, хөдөөгийн ялгааны уг үндэс, учир шалтгааныг нь арилгаж өөрчлөх орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн гарааны 96 цагт юу болсон бэ? “Гараа сайн бол бариа сайн” учраас нүдээр харж, чихээр сонсон, иргэдийн санал бодол, банк, төрийн үйлчилгээний чанар ямар байгааг сурвалжлав. Эмч, …

  • 21 June

    Орон сууцны үнэ нэмэгджээ /орон сууцны үнэтэй танилцана уу/

     Монгол Улсын Засгийн газар Барилга хот байгуулалтын яам хамтран улс орон даяар иргэдийг орон сууцжуулах урт хугацааны 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг энэ долоо хоногоос эхлүүлээд байна. “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банк, “Хадгаламж” банк зэрэг ажилжааны банкууд 8 хувиар иргэдэд орон сууцны зээл олгохоор тогтсон. Хөнгөлөлттэй зээлд хамруулж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хот хөдөөгүй иргэд хөтөлбөрт хамрагдах, орон …

  • 21 June

    ШӨХТГ байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам хамтран улс орон даяар иргэдийг орон сууцжуулах урт хугацааны 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг энэ долоо хоногоос эхлүүлээд байна. Гэвч орон сууцны зээлийн сургаар байрны үнэ нэмэгдсэн, шинээр баригдсан орон сууцны үнэ нэг м/кв нь 100-300 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Иймд өнөөдөр 11:00 цагаас Барилга, хот байгуулалтын яам Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө …

  • 20 June

    8 хувийн хүүтэй зээлийн 8 алтан түлхүүр

     Найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай иппотекийн зээл олгож эхэлсэн нь мөнгө, санхүүгийн гэхээсээ нийгмийн үр өгөөж, өрөм тостой, эдийн засгийн өсөлт хэмээх хүйтэн статистик тоо иргэндээ хаяглан хүрэх, айлын хаалгаар орж наалдах “хувьсгал”-ын шинжтэй үзэгдэл болно. Монгол орон нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг боловч иргэнд ноогдох орон сууцны талбайгаар олон улсын стандартаас 5 дахин бага юм. …

  • 20 June

    Үнийн өсөлтийн эсрэг давхар хамгаалалт хийж эхлэв

     Автобусанд, ажил дээр, гэрт ч гээд ер нь хаа ч явсан орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар ярь­сан хүмүүс. Уг зээлд хам­рагдсан хүмүүс төдийгүй иргэд энэхүү хөтөлбөрийн талаар ам сайтай байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эрэлт оволзоод ирэхээр орон сууцны үнэ ч гэсэн дээшээ хөдөлсөн бололтой. Тодруулбал орон сууцны үнийг өмнөх са­рынхтай харьцуулахад 200-400 мянган төгрөгөөр нэ­мэгдсэн мэдээлэл …

  • 19 June

    Оюутнуудыг амралтаараа орон нутагтаа дадлагажин, цалинтай ажиллахыг урьж байна

    Хөдөлмөрийн яам, МЗХ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн төслүүдэд оюутан залуучуудыг бүртгэж эхэлжээ. Зуны амралтаараа сум орон нутагтаа очиж цалинтай ажиллах, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломж оюутан залуучуудад олдож байна. “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Сумын залуус” төсөлд эмч, англи хэл, математик-мэдээлэл зүй, …