Эдийн засаг

March, 2014

  • 10 March

    Нийслэл хотноо “Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал” эхэллээ

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 10-14-нд манай оронд болох уг уулзалтанд 40 гаруй орны Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар, өндөр хэмжээний төлөөлөгчид оролцон, хүн төрөлхтний өмнө тулгараад буй асуудлын нэг болсон өлсгөлөнг хязгаарлах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцэх юм. Дэлхий дээрх өлсгөлөнд нэрвэгдсэн …

  • 6 March

    Бичил бизнесийн зээлийн хөтөлбөрийг хороо бүрт хэрэгжүүлнэ

    Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын уламжлалт уулзалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт болж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг танилцууллаа. Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил …

  • 6 March

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ (3-р сарын 5-ны байдлаар)

    Нийслэлийн статистикийн  газраас хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн танилцуулга. Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6765 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8295 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, үхрийн цул мах 2.4 хувиар буюу …

  • 6 March

    Махны үнэ 500 төгрөгөөр нэмэгджээ

    Хүнсний зах, худалдааны төвд худалдаж буй махны үнийн судалгааг Нийслэлийн статистикийн газар/НСГ/-аас  гаргажээ. Энэ долоо хоногийн байдлаар нэг кг хонины ястай махыг 6765 төгрөг, үхрийн ястай махыг 8295 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, үхрийн цул мах 2.4 хувиар буюу 235 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах …

  • 5 March

    Топ-20 индекс 2.42 хувиар өслөө

    Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 29 ХК-ийн 72697 ширхэг хувьцаа 46 сая 395 мянга 300 төгрөгөөр арилжигдлаа. Өдрийн арилжааны дараа “Дархан хөвөн” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар өссөн бол “Монгол Савхи” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар буурчээ. Топ-20 индекс 16708.29 нэгж болж, өмнөх өдрийнхөөс 2.42 хувиар өслөө. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 662 тэрбум 155 сая …

  • 5 March

    Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд есөн хувийн хүүтэй зээл олгоно

    Засгийн газраас Японы зах зээлд босгосон “Самурай” бондын хөрөнгө болон “Чингис” бондын үлдэгдлийг үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газар санхүүжилт хүссэн иргэдийн төслүүдийг хүлээн авч шалгаруулахаар болсон. Төслийнхөө танилцуулгыг өгсөн иргэд дор бүртээ “Миний төсөл шалгарч байгаа болов уу. Санхүүжилт олдох уу” гэсэн хүлээлттэй байгаа байх. Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” …

  • 4 March

    1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

    Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2014 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Сүүлийн таван жилийн дунджаар жил бүрийн эхний хоёр сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйцэтгэл дөрөв …

  • 3 March

    254 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа

    Монголбанк нэг долоо хоногтой 254 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны гуравдугаар сарын 3-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 992.8 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч …

  • 3 March

    5 саяас-285 тэрбумийн өртөгтэй үйлдвэржилтийн төслүүд шалгарчээ

    “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан байна. Үүнээс 200 төслийн зорилгод …

  • 3 March

    Ам.долларын ханш буурсан байна

    Монголбанкны ам.долларын албан ханш өнөөдөр өглөөний байдлаар 1752.28 төгрөг болж, буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын албан ханш 1780 төгрөгт хүрч өсөөд байсан. Түүнчлэн “Найман шарга” валют арилжааны төв дээр 1790 төгрөгийг давж, өсөөд байсан билээ. Гэсэн хэдий ч Монголбанкнаас цаашдаа ханшийн өнөөгийн нөхцөл байдал нь эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдан тогтож байгаа бөгөөд цаашдаа буурах боломжтой гэсэн тайлбарыг хэлж …

  • 3 March

    Шилэн дансны тогтолцоог нийслэлд нэвтрүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/126 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд шилэн дансны систем нэвтрүүлэх журам, стандартын төсөл, техникийн даалгаврыг бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгын дагуу нийслэл мэдээллийн ил тод байдлыг хангах, төсвийн орлого, зарцуулалт, тайлагналыг олон нийтэд нээлттэй, энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгох “шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын …

February, 2014

  • 28 February

    Хүнсний гол нэрийн барааны үнэ (2-р сарын 26-ны байдлаар)

    2014 оны 2-р сарын 26-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 26-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 …

  • 26 February

    Долларын ханш огцом өссөөр байна

    Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр ам.долларын ханш 1790 төгрөгт хүрчээ. Өнгөрсөн  оны долоодугаар сараас хойш долларын ханш огцом өссөөр зарим үест хар зах дээр 1795 төгрөг болтлоо чангарах тохиолдол ч гарч байсан.  Тэгвэл мөн оны 12-р сарын сарын эхээр 1746 төгрөг  дээр савлаж байсан долларын ханш  тасралтгүй буурсаар сарын дундуур  1671 төгрөгтэй дүйцэж байлаа. Харин он гарснаас хойш долларын ханш …

  • 26 February

    Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байна

    Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт ойролцоогоор 33 мянган иргэн хамрагдаад байгаагийн 47.9 хувь нь шинээр зээлд хамрагдсан иргэд байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн зээл рүү шилжүүлэх хүсэлт ирснээс шаардлага хангаж, зохих бичиг баримтаа бүрдүүлсэн 17204 иргэний 485.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлсэн байна. …

  • 26 February

    Хямд байранд хэрхэн орох вэ?

    “Метр квадрат нь сая төгрөгт багтах үнэтэй байр баригдаж байна” гэж жил шахуу хугацаанд яригдаж багагүй хүлээлт үүсгээд байсан “Буянт-Ухаа 1” хороолол ашиглалтад орлоо. Энэхүү хороололд 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжид 1764 айлын 28 байр ашиглалтад ороод байгаа юм. “ Хямд үнэтэй өртөгтэй гэгдэж байгаа энэхүү орон сууцны хотхонд захилга өгч, худалдан авах иргэдэд Засгийн газрын зүгээс …