Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10–ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв. Үүнд: Нэг жилээс илүүгүй хугацаатай, Анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, Нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 …
Эдийн засаг
March, 2017
February, 2017
-
24 February
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах болон нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахаар тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар гарын үсэг зурлаа. Өнөөдөр манай улсын санхүүгийн салбар банк давамгайлсан бүтэцтэй, банкнаас бусад санхүүгийн салбарууд маш бага хувийг эзэлж …
-
24 February
Монголбанк Хятадын Ардын Банктай своп хэлцлийг сунгав
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрэв. Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо. Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлэв. Төв …
-
24 February
Баталсан хуулиудаа хэрэгжүүлсэн бол балаг Монголыг тойрох байлаа
Улстөрчид эрх мэдэлд хүрмэгцээ яг “уяанаасаа алдуурсан нохой” гэдэг шиг төсвийн сан хөмрөгтэй харьцдаг болох нь нотлогдов бололтой. Учир нь өдгөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, буруу хэмээн мэтгэлцэж байх энэ үед өмнөх жилүүдэд хэт олон төсөвтэй мэт замбараагүй аашилж байсныг нь нотолж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүд авахыг санал болгоод байгаа. Уг нь төрийн эрхийг …
-
23 February
Өрийн драм
Монгол улс өрөнд баригдаж дампуурах дөхөөд, төр нь гаднаас мөнгө олох эрэлд мордон хагас жил өнгөрөв. Эцэст нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, 440 сая доллар, түүнийг дагасан гурван тэрбум долларын Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, Өмнөд Солонгосын зээл авах урьдчилсан тохиролцоонд хүрэв. Үүнээс гадна Хятад улс Төвбанкинд олгосон зээлийн (своп) хугацаагаа сунгахаа мэдэгдсэнээр Монгол …
-
22 February
Энэ онд манай улсад зохиогдох ОУ-ын спортын тэмцээн, наадамд улсын төсвөөс 806 сая төгрөг зарцуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо. 1. “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд 2. Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт 3. …
-
22 February
Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг шинэ бондоор солино
-Шинэ бондын хүү болон хугацаа хэрхэн тогтох нь зах зээлийн нөхцөл, бодит эрсдлээс хамаарахыг албаныхан онцолж байгаатай зэрэгцэн Олон улсын Standart Poors байгууллага Засгийн газрын шинээр гаргах бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В- гэж тогтоосноо өчигдөр зарлажээ. Энэ нь өмнөх “Чингис” бондын С үнэлгээнээс ахисан үзүүлэлт болж байна- Монгол Улс ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг буцаан төлөх …
-
21 February
Монгол Улсын Засгийн газрын бондод “B-” зэрэглэл тогтоолоо
Олон улсын үнэлгээний “Standard&Poor’s” агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг солихоор бонд эзэмшигчдэд санал болгосон Засгийн газрын үнэт цаасанд “B-” зэрэглэл тогтоож байгаагаа илэрхийллээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд тогтсон гэсэн үг юм. Мөн Монгол Улс ойрын хугацаанд хэд, хэдэн зээлийн эргэн төлөлт хийх шаардлагатай байгаа нь 2017-2020 онд гадаад зээллэгийн хэмжээг улам нэмэгдүүлэх магадлалтай …
-
21 February
Ууц 120000-280000 үнэтэй худалдаалагдаж байна
Махны дундаж үнэ 2017 оны 2-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7550 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 80 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад …
-
21 February
Эдийн засгийг сэргээх тохиролцооны талаар хэн, юу хэлэв?
ОУВС-гаас Монгол Улсыг богино хугацаанд шийдэгдэх боломжгүй эдийн засгийн тогтолцооны сул талуудаас үүдэлтэйгээр, төлбөрийн тэнцлийн дунд хугацааны ноцтой хүндрэл тулгарсан тохиолдолд хэрэгжүүлдэг “Extended facility fund” хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ асуудлаар МҮЭХ-ноос өчигдөр мэдэгдэл хийж, хөтөлбөрт тулгасан шаардлагууд хатуу байгааг сануулав. Энэ тухай тус холбооны дарга Б.Амгаланбаатар хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг манай байгууллагын зүгээс анхнаас нь …
-
20 February
ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдахаар боллоо
Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллав. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, …
-
17 February
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу?
Өмнөх Засгийн газрын үед байгуулсан “Хөгжлийн банк” өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын эх үүсвэрийг “Хөгжлийн банк”-нд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн …
-
17 February
Төгрөгийн албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой
Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна. Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байв. Харин …
-
16 February
“Эрдэнэт” үйлдвэрийг олон нийтийн компани болгох хэрэгтэй
Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг зөвшөөрсөн өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүйд тооцож тус хувийг улсын мэдэлд шилжүүлсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт УИХ гаргасан билээ. Мэдээж “Монголын Зэс” компани болон тус компанийн зөвлөхөөр ажилласан Худалдаа Хөгжлийн банк үүнд гомдол гаргах нь дамжиггүй. Дараа дараагийн процесс Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн Хуулийн Цэц …
-
15 February
Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоов
Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшний 2017 онд мөрдөх хэмжээг баталж 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 500, хангайн бүсэд 173 500, төвийн бүсэд 166 200, зүүн бүсэд 165 700, Улаанбаатар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл