Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтын дагуу цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620,409 албан татварч бүртгүүлснээс, хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн …
Эдийн засаг
February, 2017
-
2 February
Ч.Хүрэлбаатар: 580 сая ам.долларыг яаж төлөх хариугаа Засгийн газар өгөөч
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. -Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг баталсан. Үр дүн гарч амждаггүй юм аа гэхэд эхний ээлжинд эдийн засагт ядаж дохио өгөх зүйл харагдахаар хугацаа өнгөрлөө. Мэдэгдэх юм алга гэх юм. Та ямар бодолтой яваа бол? -Үндэсний статистикийн хорооноос 2016 оны Монгол Улсын нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргасан байна. 2016 …
-
2 February
Ч.Энхбат: 580 сая ам.долларын зээлийг дотоодын нөөцөөс төлөх боломж бий
Ирэх гуравдугаар сард манай улс 580 сая ам.долларын зээлийн төлөлт хийнэ. Үүнтэй холбогдуулж Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатаас асуудлыг тодрууллаа. -УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр тус банкны удирдлагууд 580 сая ам.долларын зээлийн төлөлтийг хийхээр гурван ч хувилбар гаргаад ажиллаж байна гэсэн тайлбар өгч байсан. Ямар хувилбарууд дээр ажиллаж байна вэ? -Нэгдүгээрт бондын төлөлтийг 100 хувь төлөх, хоёрдугаарт …
-
1 February
Б.Чойжилсүрэн: 580 сая ам.долларын өрийг төлөх 2-3 хувилбар бий
ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирсэн. Мөн манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээс хамаараад ирэх сарын 21 -нд төлөх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийг шийдэх юм. Тиймээс дээрх асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. -ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирж байна. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа вэ? -ОУВС-гийн төлөөлөгчид гурав хуваагдан ирж байгаа. Тухайлбап, эхнийх нь өнөөдөр …
-
1 February
Б.Дэлгэрсайхан: Жирийн иргэн 10 сая төгрөг хандивлаж байхад үндэсний компаниуд нэгдэх байх
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар улс орноо эдийн засгийн хямралаас гаргахад дэмжлэгүзүүлэх хандивын аянд нэгдэж буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр Б.Дэлгэрсайхан гишүүнээс зарим асуултадхариулт авлаа. –Таниас гадна хандивын аянд нэгдэхээ илэрхийлсэн хүмүүс байна уу? -Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэдээс боломж бололцоогоороо хандив тусламж өгөх уриалга гаргасан байна. Би энэ уриалгад нэгдэж бусад гишүүндээ уриалж, хямралын байдлаас гарахад …
-
1 February
“Насны хишиг” авах ахмадуудыг бүртгэж эхэллээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм. ХУУЛЬ БАТЛАГДСАНААР: 65-69 настанд 50,000 70-79 настанд 80,000 80-89 настанд 150,000 …
-
1 February
Ж.Эрдэнэбат: Б.Осоргарав таны эх оронч сэтгэл, эв нэгдэлд дуудсан санаачилгаар бахархаж байна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзлаа. Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалийг эрхэмлэж 10 адуу, эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан юм. Тэрээр “Эзэн Чингис хааны бахархалт өдөр …
January, 2017
-
31 January
1, 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар өнөөдөр амжиж татвараа төлнө үү
“Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн …
-
30 January
Татварын буцаан олголтын материалыг ирэх сарын 15 хүртэл авна
Хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг ирэх сарын 15 хүртэл хүлээн авна. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос …
-
26 January
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг буурууллаа
Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа. Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 …
-
26 January
Ахмад настанд олгох “Насны хишиг”-ийг ирэх сард олгоно
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав. Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн …
-
25 January
Манай Улс авлигын индексээр 87 дугаар байранд орлоо
“Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс”-ийг өнөөдөр зарлалаа. Монгол Улс 2012 онд 36 оноогоор 94-р байр, 2013 онд 38 оноогоор ,2014 онд 39 оноогоор 80 байр, 2015 онд 165 орноос 39 оноогоор 72-р байрт орж байсан бол харин энэ удаад 176 орноос 87 дугаарт 38 оноогоор орж 15 байраар ухарсан үзүүлэлтэй гарчээ. Харин манай хойд хөрш болох ОХУ 131 дугаар байранд …
-
24 January
Эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэйгээр өвлийн хүйтнийг давах боломжтой боллоо
Монголчууд бид утаанаасаа хэрхэн салах хэмээн сүүлийн 20 жил ярьж, төр засгаас утаагүй зуух, шахмал түлш үйлдвэрлэл гэх зэрэг олон арга хэрэглсэн ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот маань утаан дунд оршсоор байна. Утааг үүсгэгч гол зүйл нь нийслэл хотын гэр хороололынхны түлж байгаа түүхий нүүрс байдаг. Өвлийг өнтэй давж, гэр орноо дулаалхан байлгахын тулд нүүрс түлэхээс өөр аргагүй. Нүүрсний оронд …
-
20 January
Цанхийн баруун уурхайн нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараар борлуулж эхэллээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа хийсэн тухай компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Ерөнхий сайдад танилцууллаа. Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас …
-
19 January
М.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхээр болжээ
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн “ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид заржээ” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан Ц.Баянсэлэнгэ хийсэн нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн. Үүний араас буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа Хөгжлийн Банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл