Эдийн засаг

February, 2017

  • 13 February

    ОУВС “Стэнд бай”-аас өөр хөтөлбөр санал болгожээ

    580 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛӨХ ХУВИЛБАРУУД УИХ-аас анх баталсан төсөв, тодотгосон төсөв, гүйцэттэл гурвын дунд асар хол зөрүү бий. 2013 оны төсөв нэг их наяд, 2015 оны төсөв 500 сая, 2016 оны төсөв хоёр их наяд гаруй төгрөгөөр тасарч байв. Энэ нь хоёр хүрэхгүй сарын зөрүүтэй, савлагаатай төсөв батална гэдэг мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад өр гээд бүх зүйлд дарамт …

  • 11 February

    Ипотекийн зээл үргэлжилнэ

    Арилжааны банкны захирлууд ипотекийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.Орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна.Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг …

  • 10 February

    Ипотекийн санхүүжилтийн шинэ журмыг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

      Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, …

  • 9 February

    ОУВС: Монгол Улс өндөр долларжилттай

    Монгол Улсын хадгаламжийн нэрлэсэн долларжилтын түвшин өнгөрсөн онд 6.2 хувиар өсөж, 32.6 хувьд хүрсэн байна. Харин зээлийн долларжилтын түвшин 5.4 хувиар буурч, 19.1 хувь болтлоо доошилжээ. Тодруулбал, зээлийн долларжилтын бууралт бий болоход гадаад валютын зээл олголт хумигдсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн найм дахь удаагийн “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д “Хадгаламжийн долларжилт нэмэгдэх, зээлийн долларжилт …

  • 9 February

    “Насны хишиг”-ээ хэрхэн авах вэ?

    Засгийн газрын нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаар ахмадуудад “Насны хишиг” олгох журмыг хэлэлцэж, баталсан билээ. Ингэхдээ 65-69 настанд 50 мянган төгрөг, 70-79 настанд 80 мянган төгрөг, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг Цагаан сар, улсын баяр наадмын үеэр буюу жилд хоёр удаа олгохоор болсон байна. Дээрх насны болзол хангасан ахмадууд хоёрдугаар сарын 1-нээс иргэний …

  • 8 February

    Шингэн сүүний импорт хийхгүй гэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл  2017 оны 2-р сарын 2-ны өдрийн хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо,  хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болов. Энэ дагуу үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 …

  • 8 February

    Оффшорт буй Монголын баялгийг авчиръя

    Саяхны нэгэн өдөр манай УИХ-ын гишүүн гэх нэгэн эрхмийн хэлсэн үг олны хачирхал, харамслыг төрүүлэв. Түүний хэлж буйгаар бол офшор дансыг хорьсон хууль баталбал гадаадад сурч, ажилладаг монголчууд гадаадад данстай байх эрхгүй болж хэцүүдэх аж. Хачирхалтай санагдсан учир нь эрхэм гишүүний офшор болоод гадаад дансны талаарх ойлголт нэн бүрхэг, харалган байгаа явдал юм. Үнэндээ бол феодлын хөрөнгийг хураах, хууль бусаар …

  • 8 February

    Н.Баяртсайхан: 2016 онд Монгол Улсын эдийн засагт нийтдээ 1.5 их наяд төгрөгийг нийлүүлсэн байна

    Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 2-р сарын 7-ны өдрийн  хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ  Тэрбээр мэдээлэлдээ 2016 онд Монгол Улсын эдийн засагт нийтдээ 1.5 их наяд төгрөгийг нийлүүлсэн байна. 2016 оны 1, 5 сард …

  • 7 February

    Шатахууны үнэ нэмэгдүүлснийг МҮЭ-ийн холбоо эсэргүүцэж байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноосшатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-100 төгрөг /өнгөрсөн Баасан гаригаас эхлэн/-өөр нэмэгдүүлээд байна. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа …

  • 7 February

    Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах төслийг дэмжив

    Tөсвийн байнгын хороо Засгийн газраас  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн,  Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.  Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах …

  • 7 February

    “Монополь” -члогдсон гажиг тогтолцоо

    -Шатахууны үнийг нэмэхээс нь өмнө биш, нэмснийх нь дараа мэддэг гажиг тогтолцоог хэзээ халах вэ- Нефть импортлогч аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүссэн үедээ, дуртай цагтаа ширээ тойрч суучихаад шатахууны үнийг нэмэх шийдвэрийг гаргадаг гажиг тогтолцоо үйлчлээд олон жил болж байна. Энэ гажиг тогтолцоо нь тэдэнд төрийн шийдвэрийг хүртэл үл огоорох “эрх мэдэл”-ийг олгодог гэвэл нэг их хол зөрөхгүй байх. Өөрөөр …

  • 6 February

    Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар ЭЗ-ийн байнгын хороо хэлэлцэв

     Энэ сарын 3-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар …

  • 4 February

    Сангийн яамнаас хандивын данс нээлээ

    Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орны төлөө” хандивын аяныг иргэд дэмжин оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яамнаас хандивын орлогыг төвлөрүүлэх төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийн банк болон Монгол банкинд нээснийг мэдээлж байна. Хандивын дансууд: Банкны нэр: Төрийн сан, Дансны дугаар: 100900080800, Дансны нэр: Хандив Мөнгөний нэгж: …

  • 3 February

    НӨАТ-н буцаан олголтын төлбөр тооцоог амжилттай гүйцэтгэв

    Татварын Ерөнхий газраас 483 мянган харилцагчийн 34.5 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл ирүүлснээс Монголбанк 462 мянган харилцагчид 32.9 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай гүйцэтгэв. Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулсан зэрэг асуудлаас шалтгаалан 21 мянган татвар төлөгчийн гүйлгээ буцаагдсан байна. Монголбанк уг гүйлгээг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 08.50 цагт дуусгав. Эх сурвалж:Монголбанк

  • 3 February

    Польш Улсаас 50 сая евро зээлнэ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Уг хэлэлцээрээр Польш Улсаас 50 сая еврог 28 жилийн хугацаатай зээлэхээр тохирсон байна. Зээлийн хүү жилийн 0.15 хувь байх бөгөөд уг хөрөнгийг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зарцуулахаар төлөвлөж байна хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Төсөл санаачлагчийн …