2017 оны хоёрдугаар сарын 19. Төрийн ордон. Энэ өдөр уг нь бүтэн сайн буюу ням гаригийн амралтын өдөр байлаа. Гэсэн ч ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийг эцэслэсэн талаар хоёр талынхан байлцаж хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэнд мэдэгдэл хийлээ. Хэлэлцээр албан ёсоор дуусч, ОУВС-гийн EXTENDED FUND FACILITY хөтөлбөрт хамрагдаж, 440 сая ам.долларын зээл авахаар боллоо. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх сард хуралдаж …
Эдийн засаг
May, 2017
-
1 May
ОУВС Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрөө хойшлуулжээ
Олон Улсын Валютын Сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан хөтөлбөрөө түр хойшлуулж, манай Засгийн газарт олгох гэж байсан 425 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хөтөлбөрөө түдгэлзүүлээд байна. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа ч гадаад валютын шилжүүлэгтэй холбоотой хуулийн өөрчлөлтийг нягтлан шалгахад тодорхой хугацаа шаардлагатай байгааг ОУВС-гаас мэдээлсэн байна. тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер и-мэйлээр өгсөн тайлбартаа энэ тухай …
-
1 May
Моргейжийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгоно
Моргейжийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэжээ.Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгсөн байна. Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж байсан дийлэнх иргэдийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болох аж. Орон нутаг дахь ипотекийн зээлийн …
April, 2017
-
28 April
Иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлыг түргэвчлэхийг үүрэг болгов
“Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр Финанс төвд боллоо. Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт даргалав. Компанийн хувьцааг 2.5 сая иргэн тус бүр 1072-ыг эзэмшиж байгаа юм. Харин өнөөдрийн хуралд 65 иргэн л оролцов. Хурлын эхэнд “Эрдэнэс-Таван Толгой” компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж баталлаа. Өнгөрсөн онд “Эрдэнэс-Таван толгой” компани менежментийн оновчтой …
-
27 April
Ганга, Өгий нуурыг сэргээхэд хөрөнгө гаргана
Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгав. Цаашид тайланг дөрвөн жил тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, уур амьсгалын болон байгаль орчны төлөв байдлын урт хугацааны өөрчлөлтийн талаарх байнгын ажиглалт, судалгаа, шинжилгээнд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтлоо. Мөн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Ногоон хөгжлийн бодлого, …
-
27 April
Ирэх оны Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэл Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого …
-
27 April
Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана
Энэ жил 13 аймгийн 1350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362,1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ . Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалж байгаа стандартын шаардлага хангасан нийт 5800 …
-
24 April
Төсвөөс гадуурх долоон концесс илэрч шуугиан тарив
Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээний үйл явдал ганцхан цэгийг тойрон эргэлдсэн гэхэд болно. Төсвийн тодотголыг шөнө дөлөөр баталснаас эхэлж өрнөсөн эрх баригчдын маргаан намын бүлгийн хурлаасаа халих хүртлээ хурцдав. Намынхаа шийдвэрийг шүүмжилж, caper дуугарсан цөөн гишүүдийн хэлж буйгаар Засгийн газрын зарим сайд нарын нэртэй холбоотой олон тэрбум төгрөгийн концессын гэрээний асуудал 76-гийн дунд багагүй маргаан дэгдээсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй …
-
21 April
ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар өсчээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ эхний гурван сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өссөн байна. Ийнхүү гадаа худалдааны бараа эргэлт 2076.1 сая ам.долларт хүрэхэд экспорт 35.6 хувиар, импорт 29.6 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс 523.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна. Хөрш орнуудтай …
-
20 April
Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав
Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаанаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө. Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд …
-
20 April
Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. …
-
20 April
Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын …
-
19 April
Гадаадын банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өнгөрсөн оны сүүлээр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд гадны банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан юм. УИХ-ын гишүүн Н.Чинзориг, “Өнөөдөр банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны дийлэнх нь …
-
19 April
“S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ
“Standard and Poor’s” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл “B-“-ийг хэвээр үлдээсэн байна. Мөн зээлжих зэрэглэлийн төлвийг “Тогтвортой” түвшинд хадгалжээ. Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдаж, бүтцийн өөрчлөлт хийхээ зарлаад байгаагаас үл хамаарч улсын төсвийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байгааг анхааруулсан байна. Ялангуяа түүхий эдийн зах зээлийн уналт Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэлд …
-
18 April
Монголбанкны төлөөлөгчид ОУВС уулзалтад оролцохоор Вашингтоныг зорилоо
Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Олон Улсын Валютын Сан /ОУВС /-гийн хаврын ээлжит уулзалтад оролцохоор өнөөдөр АНУ-ын Вашингтон хотыг зорилоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн чуулга уулзалтын үеэр ОУВС-гийн захирал хатагтай Кристин Лагард, Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ким, ОУВС –гийн Ази Номхон Далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чой нартай тусгайлан уулзаж, Монголын нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулахын сацуу “Өргөтгөсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл