ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас улаанбуудайн тариалалт, үнийн асуудлаар тодрууллаа. -Хүнсний улаанбуудайн тариалалт, хураалт ямар хэмжээнд байна вэ?-Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. -Манайд буудайгаа хураах, хадгалах сав, элеватор, багтаамж хэр хэмжээнд байдаг вэ. Гурилын үйлдвэрүүдээс …
Эдийн засаг
October, 2021
-
1 October
Монгол улс “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-д орлоо
Монгол Улс анх 2012 онд Их Британийн FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл /Frontier market/ ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан. FTSE Russell нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлдэг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д байршуулдаг. Хэдийгээр манай улс 2012 онд уг жагсаалтад орсон боловч арилжааны төлбөр тооцооны …
September, 2021
-
30 September
Сангийн яам: Хүүхдийн мөнгийг 100 мянгаар олгох бодлого үргэлжилнэ
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар тогтсон. 2022 оны төсвийн төсөлд тусгасан шинэчлэлийн бодлогыг сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа. Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлаас үүдэлтэй уналтыг сааруулах, эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэж байна. Мөн бүтээмж, өсөлт гэсэн уриатайгаар дараах найман чиглэлд шинэчлэлийн зорилт тавьж ажиллахаар төлөвлөсөн. Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг …
-
30 September
Б.Ганхуяг: “Сая тонн-Сая мод” төслийг 1 их наядын өртгөөр хэрэгжүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих” зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж. Энэ төлөвлөгөөний талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Та бүхэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хангай болон говийн нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. …
-
24 September
Кластераар хөгжүүлсэн гоо сайхны бүтээгдэхүүн Европын зах зээлд гарна
Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох хүрээнд Монголын худалдааг дэмжих (TRAM) төслийн дэмжлэгтэйгээр Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер байгуулагдан ажилласны дүнд Европын холбооны улсууд руу гоо сайхны бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо. “Хээлэн мэйд” ХХК-ийн “Мянгат” эсгийтэй саван Европын холбооны гоо сайхны бүтээгдэхүүний шаардлагыг хангаж, худалдаалах зөвшөөрлөө авснаар манай улсаас Европын холбоонд бүртгэгдсэн анхны арьс арчилгаа, гоо …
-
20 September
Их Британийн 2021 оны санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйгээр Л.Дулмаазул шалгарлаа
Их Британийн “Great British Businesswoman Series” хөтөлбөрөөс 2021 оны санхүү, бизнесийн салбарын шилдэг долоон эмэгтэйг шалгаруулсан бөгөөд үүнд тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг монгол эмэгтэй Л.Дулмаазул багтжээ. Л.Дулмаазул 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр …
-
10 September
Г.Энхтайван: Зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван Eagle телевизийн мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцож криптовалютын эрсдэл болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. -Сүүлийн үед иргэд криптовалют, койнд ихээр хөрөнгө оруулж байна. Монголбанк энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? -Монголбанкны байр суурь маш тодорхой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад …
August, 2021
-
26 August
Б.Лхагвасүрэн: Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй
Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэнгээс сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа криптовалют, койнуудын талаар товч тодруулга авлаа. -Криптовалют болон олон төрлийн койнууд нийгмийн цахим сүлжээнд их яригдах боллоо. Энэ талаар Монголбанк ямар байр суурьтай байна вэ? -Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах …
-
26 August
Ажлын байрыг дэмжих зээлийг 23,936 иргэн, ААН-д олгоод байна
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23,936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ. Монголбанкнаас хоёр жил …
-
25 August
Д.Даянбилгүүн:”Эрдэнэс Тавантолгой” бонд авч буй иргэн бүр үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагч юм
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлд ам.долларын бонд гарган арилжаалж байгаа юм. Нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах “Эрдэнэс Тавантолгой” бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж буй “БиДиСЕК ҮЦК”ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй ярилцлаа. -“Эрдэнэс Тавантолгой” компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор нийт 2 их наяд төгрөгийг Монголын Хөрөнгийн бирж дээр бонд …
-
23 August
Б.Баярдаваа: Нийлүүлэлтээс үүдсэн инфляцын өсөлтөд төв банк хариу үйлдэл үзүүлэх боломжгүй
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцтай холбоотойгоор сэтгүүлчдэд өгсөн тодруулгыг хүргэж байна. -Инфляцын өсөлтөд яг юу нөлөөлж байна вэ? -Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засаг хямралын хүнд үеэс сэргэж гарч байгаа үзэгдэл инфляцын өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Түүнчлэн гадаад болоод дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлстэй холбоотой асуудлууд инфляцад нөлөөлж байна. Задлаад хэлбэл, хамгийн гол нөлөөлөл дэлхийн зах …
-
13 August
Б.Пүрэвсүрэн: Стартапуудаа дэмжсэн улс орны технологийн хөгжил асар өндөр байна
Марк Цукерберг фэйсбүүк нээх санааг оюутны дотуур байранд амьдардаг байхдаа бодож олсон. Энэ түүх хүн бүрийн дотор, эхлүүлж болмоор шинэ бизнесийн санааг их, бага хэмжээгээр төрүүлэх нь бий, боломжгүй ч биш. Өнөөдөр таны бодож байгаа шинэ санаа маргааш дэлхийг өөрчилж болох цаг үед бид амьдарч байна. Трэнд болоод буй стартап бизнесийг хэрхэн хөгжүүлэх, хаанаас эхлэх нь зөв талаар, венчир биулдер (venture …
-
4 August
Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1.8 их наяд төгрөгийн зээл гаргажээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.03) Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн …
-
4 August
“Эс энд Пи” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажууллаа
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зарлалаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарласан байна. Үүнд: Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4%-иар буурсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн …
July, 2021
-
20 July
Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.20/ боллоо. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ. Нийт экспорт 2019 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл