Эдийн засаг

June, 2018

  • 8 June

    ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна. Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр …

  • 7 June

    ОХУ-тай мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналтай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинээр бүрдсэн Засгийн газарт Аж үйлдвэр, худалдааны сайдаар дахин томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.   Өндөр, дээд түвшний айлчлал, …

  • 5 June

    “20.000 хувьсагчтай” санхүүгийн луйварын схем ба Оюунтолгойн гэрээ

    “Айванхоу Майнз” Компанийн тэргүүн Роберт  Фрийдланд 2005 онд Мелбурн хотод зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдийн хуралд тавьсан (10 хуудас) илтгэлдээ 05 ам.долларын зардлаар бүтсэн футболкыг 100 ам.доллароор зарсантай адил ашиг Оюутолгой хэмээх дэлхийд нөөцөөрөө тэргүүлж буй алт-зэсийн ордоос олно гэж баярхав.  Тэрбээр үүнийгээ тодотгож “Монголын улс төрчид бидэнд их тусалсан”  гэж хэлсэн байдаг. Тэрээр 30 минутын илтгэлд алтнаас зэс олборлох нь илүү их ашигтай, Монгол нь хог хаях өргөн уудам “хүнгүй” газар нутагтай, …

May, 2018

  • 30 May

    Үндэсний их баяр наадмыг 2 тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар   Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах санжүүжилтийг шийдвэрлэж  2 тэрбум 981 сая төгрөг зарцуулахаар боллоо. Үүний 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг …

  • 24 May

    НӨАТ-ын буцаан олголт аваагүй 22,000 иргэн байна 

    2017 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 22,000 иргэн байгааг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газраас мэдээллээ. Тэдгээр 22,000 иргэний 15,998 нь цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ огт бүртгүүлээгүй болон дутуу бүртгүүлсэн байгаа бол үлдсэн 6,400 нь Монголбанкнаас гүйлгээ нь буцсан/буцаан олголт шилжүүлэхээр Монголбанканд хандахад, мэдээлэл нь зөрсөн гэсэн шалтгаанаар/ байгаа аж. Тиймээс 2017 оны /2018 оны …

  • 23 May

    У.Хүрэлсүх: Тулгарсан хүндрэл, хямралыг бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна

    “Хүчээ нэгтгэе” уриан дор болсон  “Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Эрхэм зочид, төлөөлөгчид өө, “Хүчээ нэгтгэе” уриан дор болсон “Монголын эдийн засгийн чуулган”-д оролцож байгаа хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон нийт оролцогчиддоо …

  • 22 May

    “Монголын Эдийн засгийн чуулган 2018” хоёр дахь өдрөө үргэлжилж байна 

    “Монголын Эдийн засгийн чуулган 2018” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ. Мөн  нийтлэлч Баабар илтгэл тавих юм. Өнөөдрийн хэлэлцэх сэдвүүдэд: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого, Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү, Монгол Улсын брэндинг, Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт, Цахим шилжилт ба блокчэйн, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр …

  • 21 May

    Засгийн газар өр дарж, Монголбанк зээлэв

    Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3 минут 17 секунтийн live /шууд бичлэг/-ээр тун ойлгомжтой тайлбарласан. Хүндхэн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж, өмнөх Засгийн газруудын бодлогогүй тавьсан өрийг барагдуулах ажлыг чадлаараа гүйцэтгэж, жилийн хугацаанд ямар ч байсан 2.8 их наяд төгрөгийн өрийг төлж, …

  • 19 May

    НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны 5 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 04-р сарын 01-нээс 04-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 05-рсарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ …

  • 19 May

    У.Хүрэлсүх: Хий хоосон улстөржилт, хэрүүл шуугианаа зогсоон эдийн засгаа босгоё

     Ирэх даваа гарагт Төрийн ордонд эхлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын бэлтгэл бүрэн хангагдсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг зохион байгуулагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хамтран ажиллаж байгаа МҮХАҮТ, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг  хүлээн авч уулзав. Чуулганы бэлтгэл хангагдсан, төр, хувийн хэвшил хамтарвал эдийн засгийг сэргээх ямар боломжтой гэдгийг нотлон харуулсан, эдийн засаг гэлтгүй …

  • 18 May

    Хадгаламжийн хүүнд ноогдох татварыг нэмэхэд цалин нэмэх эх үүсвэр бүрдэнэ

    Банкинд тэрбум тэрбумын хадгаламжтай төрийн түшээд сард 500,000 төгрөгийн цалинтай эмч, сувилагч нарын “цалинг нэмэх эх үүсвэр байхгүй“ гэж хэлэхийг сонсоод гутрах юм. Бусад улсад хэрэгждэг олон улсын жишгийн дагуу банкны хадгаламжийн хүүгийн орлогод 30-45% татвар ногдуулахад л энэ эх үүсвэр гараад ирнэ шүү дээ. Тооцоо: Нийт хадгаламж 10 их наяд төгрөг байгаа. Хадгаламжийн дундаж хүү 13% гэвэл жил бүр …

  • 10 May

    Татвар төлөгч зарим компаниар аялсан нь

    Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрүүдэд улс, орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хуульд заасан үүргээ биелүүлж буй татвар төлөгчиддөө талархал илэрхийлж байна. Энэ өдрүүдийн хүрээнд өнөөдөр ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газар, Татвар төлөгчтэй харилцах газар хамтран “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ыг зохион байгууллаа. Уг аялалд ТЕГ-ын Татвар …

  • 8 May

    ОУВС-гийнхан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн IV шатны үнэлгээг хийж байна

    ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг тавдугаар сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж байна. ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, …

April, 2018

  • 30 April

    Арилжааны банкуудын мөнгө хүүлэлтийг зогсоовол чанаргүй зээл буурна

    Чанаргүй зээл гэж юу вэ. Тун энгийнээр тайлбарлахад, банкнаас авсан зээлээ төлөхгүйгээр 90-ээд дээш хоног болсон бол чанаргүйд тооцдог байна. Тэгвэл монголын арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн буюу чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрээд байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Чанаргүй зээл өсч байгаа нь иргэдийн гар дээрх орлого буурсантай шууд холбоотой гэж нэг талаас тайлбарлаж болно. Гэвч  банкуудын …

  • 30 April

    С.Ганбаяр: Монголбанкинд хандаж, зээлийн мэдээллээ засуулах боломжтой

    Өнгөрсөн cap Монголбанкнаас тодорхой шаардлага хангасан 41 мянга гаруй иргэний чанаргүй зээлийн түүхийг эерэг болгох нэг удаагийн арга хэмжээг авсан. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй 41085 иргэний зээлийн түүхийг эерэг болгосон юм. Энэ талаар …