Эдийн засаг

November, 2022

  • 11 November

    Б.Лхагвасүрэн: Гадны банк Монголд орж ирвэл Төв банк дэмжинэ

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадны банкуудыг Монголд оруулж ирэхтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Чанаргүй зээлийн хэмжээ аравдугаар сарын сүүлийн байдлаар 11.7 хувь. Энэ бол есдүгээр сартай харьцуулахад хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт. Өссөн гол шалтгаан активин чанарын үнэлгээ. Цаашид огцом нэмэгдэхгүй гэж харж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн санхүүгийн хямрал нь санхүүгийн салбарт муу …

  • 10 November

    Д.Даваасамбуу: Төсөв алдагдалгүй байх бүрэн боломж бий

    УИХ-аар Төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Төсвийн байнгын хорооны дэргэдэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.  -2023 оны төсвийн төслийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Таны хувьд ирэх жилийн төсвийн төслийг ерөнхийд нь хэрхэн харж, дүгнэж байна вэ? -Нэгдүгээрт, дэлхий дахин дайнтай, цар тахлын хүндрэлтэй, хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалд байна. Гэхдээ одоогийн дүр зургаар харвал, өнгөрсөн жил …

  • 3 November

    Тээвэрлэлт 3.7 дахин нэмэгдэж, 15.8 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн.  Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэгдлэм тогтоосон. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт …

October, 2022

  • 19 October

    Б.Итгэлсүрэн:Банк бус санхүүгийн байгууллагуудын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоолоо

    Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 14-ний ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан байна. Энэ талаар СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын …

  • 5 October

    Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. …

  • 4 October

    Б.Баярдаваа:Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Эдийн засагт гадаад хүчин зүйлс илүүтэй давамгайлсан өнөөгийн нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулахад төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. – Төв банкнаас өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа 3 улирал дамнасан мөнгөний бодлогын үр нөлөө өнөөгийн байдлаар эдийн засагт зорилгоо хэрхэн хангаж байна вэ? – Төв банкнаас инфляцын эсрэг шат дараатай арга …

  • 3 October

    Д.Ган-Очир:Инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой макро эдийн засгийн байдал, шаардлагатай бодлогын тохиргоонуудын талаар ярилцлаа. – Төв банк бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ. Ойр ойрхон бодлогын хүүг чангаруулж байгаад зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь хувийн секторт дарамт болохгүй юу, үүнээс өөр зохицуулалт хийх боломж үнэхээр байхгүй юу? – Төв банканд байгаа бодлогын хэрэгслүүд дотроос …

August, 2022

  • 25 August

    Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг сунгах санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    Монгол Улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийг 2024 он хүртэл сунгах тухай Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нар гарын үсэг зурлаа. Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон …

  • 24 August

    Хөгжлийн банкны 514,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

    Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн …

  • 23 August

    УУХҮЯ: АИ-95 автобензин, дизель түлшний үнийг 300 төгрөгөөр бууруулсан

    Дизель түлш болон АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй өссөөр энэ оны хоёрдугаар сард баррель тутамд оргил цэгтээ буюу 127 ам.долларт хүрсэн. Харин зургаадугаар сараас бага зэргийн бууралт үзүүлснээр өнөөдөр дотоодын зах зээлд литр нь 300 төгрөгөөр хямдрах боломж бүрдэв. АИ-92 автобензиний тухайд, УУХҮЯ-наас өнгөрсөн …

  • 22 August

    Б.Даваадалай: Эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний форум энэ сарын 29-нд Төрийн ордонд болох гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.  -Эмэгтэй бизнес эрхлэгчийн форумыг хийх болсон анхны санаачилгын тухай яриагаа эхлүүлье. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж хийх болов?  -Төвлөрсөн төлөвлөгөөт зарчмаар хөгжиж ирсэн Монгол Улс 1990 оноос ардчилсан, …

  • 16 August

    Б.Батмөнх:Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ салбарт үйлчилгээ үзүүлэгчид өнгөрсөн зургаадугаар сарын 26-наас ирэх сарын 26-ны өдрийг дуустал гурван сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй юм байна. Харин дээрх хугацаанд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болох аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхөөс тодрууллаа.   -Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай …

  • 12 August

    Энэ оны эхний долоон сарын хугацаанд 4.5 мянган өрх ипотекийн зээлд хамрагджээ

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов. Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 …

July, 2022

  • 29 July

    Д.Есөн-Эрдэнэ: Дизель түлшний хангамж, үнийг нь тогтвортой байлгахын тулд ажиллана

    ХХААХҮЯ–ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа. -Газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдал ямар байна вэ. Ургац арвин авахаар байна уу? -Манай улс энэ жил 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, бусад хүнсний нөгөө 11мянган га-д тариалаад байна. Үндсэндээ 570 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн урьдчилсан дүн мэдээтэй байна. Стратегийн гол хүнс …

  • 28 July

    Б.Үүр-Цайх: Ван Игийн айлчлал монголд илүү үр өгөөжтэй, эдийн засагт таатай байдлыг бий болгоно

    Эдийн засгийн ухааны доктор, олон улс судлаач Баярсайханы Үүр-Цайхтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ирэх сарын сүүлээр Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийх гэж байна. Ямар учиртай айлчлал болох гэж байгаа талаар танд мэдээлэл байна уу? -Албан ёсны хөтөлбөр гараагүй байна. Ямартай ч манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ирэх сарын сүүлээр айлчлахаар төлөвлөж байгаа …