Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөв. “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа. 2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн …
Мэдээ мэдээлэл
December, 2019
-
27 December
ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович үүрэгт ажилдаа орлоо
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг …
-
27 December
ОБЕГ цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжтэй боллоо
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм. Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 …
-
27 December
“Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар өчигдөр “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь …
-
27 December
Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд,төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. …
-
26 December
“Монгол наадам цогцолбор”-ын газрын давхцлын асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барихаар болов
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай танилцуулга, “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг …
-
26 December
Нийслэлийн 23-р сургуулийн 6в ангийн авьяаслаг сурагч Э.Энхрийлэн “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2019-12-27/ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа. 2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд …
-
26 December
Пиротехникийн хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа
Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар хүргэсэн юм. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын …
-
26 December
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Эрхэм хүндэт Авто замчид аа! Монгол Улсад авто замын сүлжээг хөгжүүлэхэд бүхий л сэтгэл, зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох их үйлсийн эхлэлийг тавьж байгаа энэ цагийн замчид та бүхэндээ Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн …
-
26 December
Ой тогтоолтын тэмцээнд амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүллээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн багийн дүнгээр нэгдүгээр байр …
-
26 December
“Би нар” гэр бүлийн уран сайхны киноны 10 авъяаслаг хүүхдүүд “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Мөн Нийслэлийн Сүхбаатар …
-
26 December
Г.Пүрэвсүрэн: Бид хөдөө аж ахуйн 1000 орчим тоног төхөөрөмжийг лизингээр олгож, энэ салбарт томоохон шинэчлэл хийлээ
“Ди Би Эм лизинг” компанийн захирал Г.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тус компани нь Монгол Улсын Хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг юм.Төрийн өмчит энэ компанийг Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд машин, механизм, техник, тоног …
-
26 December
“Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийн 10.1 дэх хэсэг, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон иргэний хуулийн холбогдох хэсгүүдийг үндэслэн “Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ”-г Худалдагч талын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани, Худалдагч тал болох “Эрдэнэс Силвер Ресурс” компани, нөгөө талаас буюу Худалдан авагч тал болох …
-
26 December
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэглээнд зориулж 20,000 тонн мах нөөцөлнө
Засгийн газрын шийдвэрээр нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөхөөр болжээ. Үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов. Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын …
-
26 December
АХБ-ны 158 сая ам.долларын зээлээр эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах шийдвэр гаргав. Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олголоо. Төсөл гурван хэсэгтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл