Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа. Хан-Уул дүүрэгт 3700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс үзлэг оношилгоонд яаралтай хамрагдах шаардлагатай 50 иргэнийг 8:30-16:30 цагийн хооронд үзлэг оношилгоонд хамруулж, шинжилгээний …
Мэдээ мэдээлэл
December, 2019
-
6 December
“Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас …
-
6 December
Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандлагатай болсон
Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ. Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. – 1999-2006 онд ШУТИС-ийг “Хувцасны зураач-Загвар зохион бүтээгч” хос мэргэжлээр төгссөн. – 2011-2016 онд Шанхай хотод “Дунхуа” их сургуульд “Хувцасны загвар зохион бүтээгч” …
-
6 December
“Утгын чимэг – 2019” наадмын бүтээлийг энэ сарын 15 хүртэл авна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг – 2019” богино өгүүллэгийн наадмын бүтээлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоотод хүлээн авна. “Утгын чимэг – 2019” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээлийг нэгдүгээр сарын 9-ний өдөр шалгаруулна гэж Зохиолчдын эвлэлээс мэдээллээ. Энэ жилийн наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн …
-
6 December
Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын …
-
6 December
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан …
-
5 December
Хятад иргэдийн гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан улсын хилээр нэвтрүүлжээ
Гаалийн ерөнхий газраас ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлжээ. Зөрчлийн тухай хуулийн дагуу …
-
5 December
Монгол, Японы Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, талуудын батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд харилцан айлчлал хийх, БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр …
-
5 December
Л.Жаргалсайхан: Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй
Агаарын чанар тэр дундаа сүүлийн үед анхаарал татаж буй хүхэрлэг хийн хэмжээ нийслэлд ямар байна вэ? Энэ асуудлын хүрээнд ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. –Хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хэтэрлээ гээд байгаа? Гэтэл зарим эрдэмтэд тийм байх боломжгүй гэх. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ? -Шахмал түлш хэрэглэснээс PM2.5, PM10 …
-
5 December
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.05) нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай …
-
5 December
Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна
Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул Зам тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна. Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж …
-
5 December
“Чингисийн цом” MGL-1 Fighting Championship 13 дугаар цуврал тэмцээн маргааш болно
Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Чингисийн цом” MGL-1 Fighting Championship тэмцээний 13 дугаар цуврал тэмцээн 12 дугаар сарын 6-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн холимог тулааны тэмцээнд Монгол, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува гэсэн Монгол туургатны тулаанчдын дунд болохоороо онцлогтой. “Чингисийн цом” MGL-1 Fighting Championship 13 дугаар цуврал тэмцээнд оролцох чансаа ахиулах …
-
5 December
“KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээнд болно
Байгаль орчин аялал жуулчлалын яам,“Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын найм дахь удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна. Тэмцээний зорилго: Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхУулын спортын энэхүү төрлөөр сонирхогчийн тоог нэмэгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэхТамирчдын ур …
-
5 December
ОУХМ Д.Ариунжаргал Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Малайз улсын Саварак хотноо зохион байгуулагдаж байгаа гүйлтийн мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5000 м зайд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч, ОУХМ Д.Ариунжаргал амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 29 улсын 3000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 31 тамирчин оролцож байна. ОУХМ Д.Ариунжаргал нь тус тэмцээний …
-
5 December
Угаарын хийнд хордсон гэх дуудлага эрс багасчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний үр дүнд угаарын хийнд хүнд, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл