Мэдээ мэдээлэл

December, 2019

  • 25 December

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн  хагаст цас орж цасан шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын  нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын  нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд …

  • 24 December

    Ц.Цэцэгдэлгэрэх: Яаманд ажиллахаа больсон мөртлөө таван жил НДШ давхар төлүүлсэн зөрчил илэрсэн

    АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн байна. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа. -Давхар ажил эрхлэхийг хориглох хууль, журам ямар албан тушаалтанд үйлчилдэг …

  • 24 December

    Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцов

    Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн тэргүүлэх нэгэн чиглэл нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын нийгэмд учруулах хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, иргэдийг авлигатай тэмцэх арга барилд сургах, энэ төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах юм. Энэхүү чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, олон нийтийг …

  • 24 December

    Н.Цэрэнбат сайдын урилгаар БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Монгол Улсад айлчилна

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг /2019.12.20/ хүлээн авч уулзлаа. Н.Цэрэнбат сайд БНТУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхээр тохиролцож, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэн, Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулахаар болсноо уулзалтын …

  • 24 December

    Хүн ам, орон сууцны улсын тооллого ирэх сарын 9-нд эхэлнэ

    Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг болно. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.  Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн …

  • 24 December

    Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл: Ажлын өдөр 17:30-19:00 цагт Амралтын бүтэн …

  • 24 December

    Халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн “Гэгээн толь” монгол хэлээр хэвлэгдлээ

    Анх төвд хэлээр дөрвөн ботиор хэвлэгдэж, олон түмнээ ”Заяын саньег” гэж алдаршсан Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй(1645-1715)-н бүтээлийг “Гэгээн толь” хэмээх нэг боть болгон монгол хэлээр хэвлүүллээ. “Гэгээн толь” хэмээх бурхны шашны нэвтэрхий толийн орчуулгын ажлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвдсудлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан асан Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бүтэн 8 жил буюу 2008-2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү …

  • 24 December

    НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2019.12.23) өргөн мэдүүлэв. Упсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний …

  • 24 December

    “Snow Melody-2020” тоглолт энэ 7 хоногт болно

    “Snow Melody-2020” шинэ жилийн баярын хамгийн том тоглолт энэ 7 хоногт буюу 12-р сарын 27-ны үдэш 19:00 цагт СТӨ-ний тайзнаа болох гэж байна. Жил бүр шинэ бүтээл, шинэ найруулгаар хийгддэг уг тоглолтонд хамгийн өргөн бүрэлдэхүүн болох Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго зэрэг 200 …

  • 24 December

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2019 оны 12 дугаар сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр …

  • 23 December

    “Сүүн замын сахиул ” киног ирэх 2020 оны гуравдугаар сард Холливудад гаргана

     “Титанс” пикчерсийн  дэлгэцийн анхны  уран бүтээл болох “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино  Монгол улсад албан ёсны  нээлтээ  хийгээд  яг 19 хонож байна.  “Сүүн замын сахиул ” киноны Монгол дахь албан  нээлт 12-р сарын 5-ны өдөр болсон бөгөөд нээлтийн үеэр киноны уран бүтээлчид ирэх 2020  онд ОХУ, Узбекистан, Киргизстан, Халимаг зэрэг улсуудад киногоо гарахаа мэдэгдсэн юм. Тэгвэл “Сүүн замын сахиул” уран сайхны киног …

  • 23 December

    Нийслэлийн 2019 оны шилдэг залуус тодорлоо

    Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга …

  • 23 December

    Хоёр дүүргийн намын хороод хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нэг алхам нэмлээ

    Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангаар ахлуулсан намын анхан шатны байгууллагын 39 төлөөлөл 12-р сарын 16-20-ний өдрүүдэд Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ. Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бин-ээр ахлуулсан намын анхан шатны байгууллагуудын төлөөллүүд энэ сарын 7-ны өдрүүдэд  Монгол улсад айлчилж Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороотой хамтран ажиллах санамж бичгээ бататгасан байна.  Тус санамж бичгийн хүрээнд: -Намын анхан шатны байгууллагуудын …

  • 23 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цас орно. 2019 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын …

  • 21 December

    ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх 13 сая еврогийн хэлэлцээрийг баталлаа

    Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрыг төлөөлж Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар гарын үсэг зурлаа. Онцгой байдлын ерөнхий …