“Mongolia open 2019” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Есөн орны 300 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд манай улсаас 200 тамирчин оролцох юм байна. Уг тэмцээнийг зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд Монгол Улсаа гадны төлөөлөгчдөд сурталчлах томоохон боломж гэдгийг үзэж жил бүр чанар чансааг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Ес …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
5 April
Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand” уралдаанд түрүүллээ
Тайланд улсад засмал замын дугуйн олон улсын “Princess Maha Chakri Sirindhorn’s Cup Tour of Thailand 2019” тэмцээн явагдаж байна. Тус тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Оюутны дэлхийн аваргын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ 4-р гараанд түрүүллээ. Нан-Палаягийн хооронд болсон тус гарааны 145.5 км зайд Б.Марал-Эрдэнэ 3:50.30 цагийн амжилт үзүүлсэн байна. Хоёрдугаар байрт Колумбын Феликс Кастильо, …
-
5 April
Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших таалал төгсчээ
Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиолоо. Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүний спортын төлөө …
-
5 April
Автобус, троллейбусны үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас удирдамж гарган нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна, дотор цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэсэн, техникийн засвар үйлчилгээг тогтоосон норм, нормативын хүрээнд хугацаанд нь хийж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлсэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Удирдамжийн дагуу Энхтайваны өргөн чөлөөний дагуух …
-
5 April
А.Ариунзаяа ПАРИС 21-ийн Удирдах зөвлөлийг тэргүүлнэ
Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ дарга А.Ариунзаяа “21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” /ПАРИС 21/-ийн Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогдлоо. Манай улсын Үндэсний статистикийн хороо нь тус түншлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018 оноос ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ПАРИС 21-ийн Удирдах зөвлөлийн хуралд энэ сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо оролцлоо. Энэ үеэр ПАРИС21-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл …
-
5 April
Ж.Батзандан: Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон
Улсын Их хурлын хаврын чуулган өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийлээ. Чуулган нээсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ “Хаврын чуулган нээлтээ хийлээ.УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёрын хувьд намаасаа хөөгдсөн. Тиймээс бие даагчдын бүлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад олон чухал хууль багтсан. Үүний нэг нь, хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар …
-
5 April
Хайр сэтгэлийн үнэ цэнэ, хөгжим, бүжгийн төгс хослол “Бие-Үгүй” неоклассик балет
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчдээс бүрдэх “Номадик балет” продакшн болон балетмейстер Э.Долгормаагийн хамтын уран бүтээл “Бие-Үгүй” неоклассик балетын тоглолт сонгодог урлагт хайртай, дэмжигч та бүхэнд энэ сарын 12-ны өдөр Corporate Convention Centre-д толилуулахад бэлэн болсон байна. Энэхүү тоглолтын цомнол болон дэглэлтийг балетмейстер Э.Долгормаа найруулан ажилласан бөгөөд тэрбээр ОХУ-ын Москвагийн театр урлагын их сургууль болон Санкт-Петербург хот дахь А.Я.Вагановагийн нэрэмжит …
-
5 April
УЕП-ын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, өчигдөр /2019.04.04/ УИХ-ын даргад зөвшилцөх саналаа хүргүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн: Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …
-
5 April
Б.Бат-Энэрэл тоглолтынхоо орлогыг Э.Маргад-Эрдэнэ хүүд хандивлана
Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл хүү “Сэтгэлэн Залбирлан” анхны бие даасан тоглолтынхоо бүх орлогыг хүнд ѳвчнөөр шаналж буй Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болжээ. Б.Бат-Энэрэл хүүгийн “Сэтгэлэн Залбирлан” тоглолтын билет 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд билетийг таны хүссэн газарт үнэ төлбөргүй хүргэж өгнө гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Одоогийн байдлаар Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардлын 30 хувь нь бүрдээд байгаа бөгөөд аав, ээжийн …
-
5 April
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүйн улмаас шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг товлосон байна. ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, …
-
5 April
Д.Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул бусад замыг сонгохыг зөвлөлөө
Ардчилсан Намаас өнөөдөр бүх нийтийн жагсаал, цуглаан Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Жагсаалтай холбоотойгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж буюу Сүхбаатарын талбай орчмын авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
-
5 April
Г.Занданшатар: ХЭҮК-ын илтгэлийг УИХ-аар заавал хэлэлцдэг болно
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2019.04.05/ 10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, …
-
5 April
Баянзүрх дүүргийн Ван болох гэсэн С.Эрдэнийн санаархал хэрээс хэтэрлээ
Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдээс хоёрт ордог Баянзүрх дүүргийн төрийн үйлчилгээ таг зогсч иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн хүнд нөхцөл байдал тус дүүрэгт үүсээд байна. Учир нь Баянзүрх дүүргийн 2016 оны сонгуульд Ардчилсан намын 2 нэр дэвшигч мөнгө тараасан нь нотлогдон, шүүхээр орж дахин сонгууль зарласан. Хуулийн дагуу ИТХ-ын дахин сонгууль болж МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулан МАН …
-
5 April
УИХ -ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2019.04.05) 10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит …
-
5 April
АН: С.Зориг агсны захиалагчийг зарлахыг Ц.Нямдорж сайдаас шаардлаа
Өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж байгаа талаар танилцууллаа. УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан АН байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Тус чуулганаар улс оронд үүсээд байгаа олон асуудлын талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийж байна. Хаврын чуулганы …