“Автомашингүй өдөр” болон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг өнөөдөр /2019.05.18/ зохион байгуулж байгаах учир нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна. Иймээс иргэд ажил, амралтаа зохицуулах шаардлага гарч байна. Төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно. Бусад чиглэлийн үйлчилгээ тусгай хуваарийн дагуу явна. Хязгаарлалтын цаг дуусангуут нийтийн тээврийн автобус ердийн хуваариараа үйлчилнэ.
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
18 May
Хотын захирагч “Улаанбаатар марафон-2019” тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүслээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/440 дүгээр захирамж болон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны …
-
18 May
Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна
Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 18-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” …
-
18 May
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд таалал төгсжээ
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өчигдөр /2019.05.17/ орой 19.10 цагийн үед Төрийн ордонд таалал төгсчээ. Тодруулбал, Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхарын шатны ойролцоо хүн унасан, нас барсан байдалтай байсныг харсан хүмүүс Төрийн ордны хамгаалалт болон түргэн тусламж дуудсан байна. Гэвч түргэн тусламж ирэхэд нас барсан байжээ. Хэргийн газарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгалт хийсэн байна. ГАВААГИЙН БАТХҮҮ НЬ 1978 …
-
18 May
Амралтын өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд Архангай, Өвөрхангай, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг …
-
17 May
У.Хүрэлсүх: ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа …
-
17 May
Хөгжлийн Банк Топ 100 ААН-ээр дахин шалгарав
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 18 дах жилдээ “Монголын ТОП 100 ААН” –ийг өргөмжлөн шалгарууллаа. Монгол Улсын Хөгжлийн Банк энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж ШИЛДЭГ 100 ААН-ын нэгд дахин шалгарсан байна. Уг шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ,хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг уламжлалтай. Монгол улсын Хөгжлийн банк өнгөрсөн жил ТОП-100 аж ахуйн нэгжин 35 дугаарт байсан бол энэ тус …
-
17 May
Азийн ардын урлагийн их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулна
Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …
-
17 May
2.9 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засагт дарамт үүсгэхгүй төлөхөөр тооцоолжээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Сангийн сайд болон бусад Засгийн газрын гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан …
-
17 May
Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаав
ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.17/ боллоо. Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дуусч, шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Уг шүүх хурал өнөөдрийг хүртэл таван удаа хойшилсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод …
-
17 May
Арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх талаар хэлэлцлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16 ны өдөр “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг /2019.05.16/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь малыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино. …
-
17 May
Амралтын өдрүүдэд “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа” болно
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед …
-
17 May
Маргааш унадаг дугуйтай парад болно
“Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад долоо дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн …
-
17 May
Ц.Нямдоржийн хүүг Элчин сайдаар томилохыг дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.17/ болж нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц …
-
17 May
Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудад хийж байгаа сүрьеэгийн үзлэг, шинжилгээний талаар сайд Д.Сарангэрэл танилцуулав. Цаашид үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов. Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл