“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл,хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн уулзалт манай улсад энэ сарын 22-25-нд болох гэж байна. Дээд түвшний бүлэг нь 13 бүсийг төлөөлсөн 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нараас бүрддэг. Энэхүү дээд түвшний бүлгийн даргаар Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа сонгогдоод буй. Тус …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
20 May
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын хоёр танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын …
-
20 May
НӨАТ: 80 саяын хоёр, 50 саяын нэг азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр /2019.05.19/ “Боловсрол суваг” телевизээр шууд явагдлаа. Тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгч 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авдаг. Харин таван орон таарвал 1.0 сая, зургаан орон …
-
20 May
Эмгэнэл
Гаваагийн БАТХҮҮ /1960-2019/ Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд асан, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 05 дугаар сарын 17-нд зуурдаар таалал төгслөө. Гаваагийн Батхүү нь 1960 оны 05 сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай …
-
20 May
Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар алтан медаль хүртжээ
Чөлөөт бөхийн “Байгаль Опен” олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болж байна. Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алтан медаль, спортын мастер Н.Анударь мөнгөн медаль, ОУХМ Буяндалайн Чимгээ нар хүрэл медаль тус хүртжээ. Мөн ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль, ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул мөнгөн …
-
20 May
Иргэд эзэмшлийн газар дээрээ худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж байна
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс дараах мэдээллийг тодрууллаа. -“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч? Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг …
-
20 May
Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар …
-
19 May
“Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг нээлтээ хийлээ
“Шинэ үе” продакшны шинэ уран бүтээл болох Хятадын нэрт зохиолч Цао юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-нд нээлтээ хийлээ. “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, жүжгийн гол дүрд Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУСТА Д.Оюунтуул,Х.Бат-Ундрал,жүжигчин Б.Баяржавхлан нар тоглосон байна. “Буйд нутаг” жүжгийн продюсероор гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ажиллаж мөн …
-
18 May
Нийслэлийн Амгалан амаржих газар дурангийн мэс заслыг Энэтхэг эмч нартай хамтран хийжээ
Олон улсын “Ротару” клубын санхүүжилтээр хэрэгжиж буй ”Глобал Гранд” төслийн хүрээнд Энэтхэг эмч нарын баг энэ сарын 05-наас 11-ний өдрүүдэд нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллалаа. Тухайлбал, тус амаржих газрын ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эмч нартай хамтарч дөрвөн удаагийн эмч нарын зөвлөгөөнийг хийсэн бөгөөд 18 үйлчлүүлэгчийн эмийн эмчилгээ болон мэс заслын асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд төлөвлөгдсөн дурангийн мэс …
-
18 May
НӨАТ: 80 сая төгрөгийн азтан маргааш тодорно
НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний Ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ …
-
18 May
Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор …
-
18 May
Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгчээ
МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Тэгвэл өчигдөр (2019.05.17) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоёр гишүүнд таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй тул дээрх шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж УЗ-ийн гишүүдийн олонх үзсэн байна. Энэ үеэр …
-
18 May
Монголын хаадын өмнө нь судлагдаагүй найман захидлын эх хуулбарыг Ватиканы нууц архиваас хүлээн авлаа
Их Монгол Улс болон Ил хаант улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас тавдугаар сарын 16-ны өдөр хүлээн авлаа. Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд …
-
18 May
“Penguin random house” анх удаа монгол зохиолчийн ном хэвлэнэ
Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхийн 2015 онд бичсэн “Миний мэдэх женко Баттулга” ном англи, орос хэлээр орчуулагдсан билээ. Саяхан зохиолчтой “Penguin random house” компани “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номыг нь англи, хятад хэлээр хэвлэн дэлхий дахинд түгээх гэрээ байгуулжээ. Х.Баттулга хэрхэн сонгуульд ялж ерөнхийлөгч болсон, одоо явуулж буй үйл ажиллагааны нь тухай нэмж бичих хүсэлтийг “Penguin random house”-ын Сингапур дахь салбарын хариуцлагатай …
-
18 May
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна. Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл