Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 19 December

    Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

    1924 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндэс суурь тавигдаж, анхны даргаар нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч С.Удвал нараас эхлээд орчин цагийн эмэгтэйчүүдийн байгууллагын өнгө төрийг тодорхойлж, манлайлан ажиллаж ирсэн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлээр 21-р зуунтай золгожээ. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан энэ жил анх …

  • 19 December

    МАНАН амь тэмцэж байна

    Улс төрд мөнхийн найз гэж байдаггүй гэдэг. Энэ үгийн бодит илэрхийлэл нь өнөөгийн МАН болжээ. Эрх баригч хүчний дотоод хагарал ил гарч, тогоондоо багтахгүй хэмжээнд томорсныг бид харсаар удлаа. Харин хагарлын эхлэл нь, бас шалтгаан нь юу байсныг МАН дотроо ойлгож байгаа ч, гадна талдаа бүрэн ухахгүй байх шиг. Иймд Тусгаар тогтнолын ордонд хуралдаж буй МАН-ын Бага хурал, түүний гадна талд нь өрнөж буй үйл явцаас …

  • 19 December

    ЖДҮ-ийн зориулалттай 1,600 гаруй тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлжээ

    Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаатай холбогдуулан хуулийн хугацааг сунгах талаар хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн эхэнд ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, …

  • 19 December

    Д.Батсайхан: Онцгой байдлын газарт цугларсан хандивын мөнгөөр техник, тоног төхөөрөмж авсан

    Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа. -Шинэ жилийн баяр хэдийнэ эхэлж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд баяраа тэмдэглэж эхлээд байна. Энэ үеэр бенгалын гал, салютын хэрэглээ нэмэгдэж, үүнтэй холбоотой осол гэмтэл гарах нь цөөнгүй байдаг. Энэ талаар Онцгой байдлын байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ? -Иргэд маань зөвшөөрөлгүй газраас чанарын шаардлага хангахгүй …

  • 19 December

    Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлуулсан. Уг журам батлагдан гарснаар соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан …

  • 19 December

    МАНАН задрах эс задрахыг шийдэх МАН-ын бага хурал

    Нэгэнт эхлүүлсэн “их цэвэрлэгээгээ” Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Л.Амарбаясгалан нар зоригтой дуусгаач ээ МАНАН задрах, эс задрахыг шийдэх МАН-ын Бага бага хурал эхэллээ. Гаднаа жагсаалтай, уриа лоозонтой хаалттай эхэлсэн энэ хурлаас ард түмэн ялах уу, компанийн засаглал ялах уу гэдгийг харахаар ард түмэн хүлээж байна. Хурал хэдийгээр нэг намын дотоод асуудлыг хэлэлцэж буй ч үүний үр дүнгээс Монголын ирээдүй хамаарах болчихоод байна. МАНАН-г бий болгож, Монголын улс …

  • 19 December

    Д.Дэмбэрэл: УИХ-ын дарга ёс зүйн хуулийг баримтлах хэрэгтэй

    МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:2012 онд Ардчилсан нам олонхоороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид …

  • 19 December

    Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр МАНАН бүлэглэл нуран унахынхаа өмнө бүх хүчээ шавхана гэгч болж байна

    МАН-ын хагарал дээд цэгтээ хүрч, Парламентын үйл ажиллагаа гацаанд орсон хүнд нөхцөлд эрх баригчид намын бага хурлаа хуралдуулж байна. Үндсэндээ энэ хагарлын угшил нь Намын дарга У.Хүрэлсүх нь төрөө цэвэрлэх “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” –г эхлүүлэх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь НАМАА ЦЭВЭРЛЭХ их ажлыг эхлүүлнэ гэснээс үүдэлтэй гэж хэлж болно. Тэдний шударга ёсыг тогтоох “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г эсэргүүцсэн тэмцэгчид эрх баригч намын зодооныг бий болгож, намаа эв …

  • 19 December

    Баянзүрх захад гарсан галыг 25 минутанд унтраажээ

    Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах “Баянзүрх” захад урьд шөнө гал гарчээ. Галын шалтгаан нөхцөлийг Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад”12 дугаар сарын 18-ны өдрийн 21:56 цагт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын 1 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар хүрэлцэн очиход 1 дүгээр давхрын зургаан ширхэг лангуу барааны хамт шатаж …

  • 19 December

    Ой тогтоолтын ДАШТ-ээс В.Янжаа мөнгөн медаль хүртжээ

    Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд В.Янжаа Монгол улсаа төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 5 минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна. Тэрбээр тэмцээний талаар “Харамсалтай нь тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү ” алагчлал, бухимдал, гомдол гуниг” боллоо. Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад “визний бэрхшээл”-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд …

  • 19 December

    М.Энхболд:Ажлаа өгөх боломжгүй 

    Монгол Ардын Намын бага хурлын гуравдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх хуралдааныг нээж  илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Өнөөдөр М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна.Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга  байр сууриа илэрхийлж”Одоогоор ажлаа өгөх боломжгүй” гэв.    

  • 19 December

    У.Хүрэлсүх: Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна

    Монгол Ардын Намын бага хурлын гуравдугаар хуралдаан өнөөдөр 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Тус хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавив. Тэрбээр “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий …

  • 19 December

    Жирэмсэн эх, 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цэвэр агаарт амраахаар төлөвлөж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.12.19/ боллоо.Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн …

  • 19 December

    Газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр болов

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад нийтдээ 2239 ор байдаг бөгөөд 977 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд зориулагдсан байдаг. Гэсэн ч томуугийн ид дэгдэлтийн үед ор хүрэлцдэггүй, эмч, сувилагчийн ажлын …

  • 19 December

    Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав таалал төгсжээ

    Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав таалал төгсжээ.Тэрбээр 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Авдарбаян хэмээх газар бөгөөд 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос эхлэн зохиол бичиж, Зохиолчдын эвлэлийн гишүүнээр 1966 онд элсчээ. 1972 онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал, 1988 онд “Ерөн баатрын дууль”, “Багш” …