Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ. Засварын ажлын хүрээнд шатны орц гарцанд шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
25 March
“Утаагүй вагон” төсөл хэрэгжиж эхэллээ
Агаарын бохирдлыг бууруулах бодлого, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгохын тулд нийслэлээс Зорчигчийн вагоны галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх туршилтын ажлыг хэрэгжүүлэхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгч компаниар Япон улсын “Эм Ай Эс” компани шалгаран гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Агаарын …
-
25 March
Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна. Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Шуурганд төөрөх, малтайгаа …
-
25 March
Түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангинд нуун хил гаргахыг завджээ
Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор түүхийн дурсгалт эд зүйлсийг нууцаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна. Тодруулбал, “47-60 ДГО” улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангид нууж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлж, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагат шилжүүлжээ.
-
25 March
“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс ерөнхий прокурорын газрыг хуулийн хүрээнд ил тод ажиллахыг шаардлаа
Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүллээ. Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ “Өнөөдөр Монгол улсад тулгамдсан хамгийн том асуудал бол авлига албан тушаалын гэмт хэргүүд. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын манлайлал хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар АТГазар сар бүрийн 25-нд өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой олон нийтэд мэдээлэл хийдэг, Шүүхийн байгууллагын шийдвэр shuuk.mn сайт дээр нээлттэй тавигддаг, ЦЕГазар нийгэмд үүссэн …
-
25 March
МАН: АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг хойшлууллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.25/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөхөөр санал оруулсан Улсын Ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгооны тухайд Ерөнхийлөгчийн зүгээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлээд байсан юм. Харин АТГ-ын дарга, дэд даргын …
-
25 March
Х.Баттулга: Тусгай олимпын тэмцээн, уралдаанд оролцогчдод төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Монгол Улсаас энэ олимпт 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан …
-
25 March
БНСУ-ын Ерөнхий сайд өнөөдөр орой Улаанбаатарт газардана
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр өнөөдөр орой 21:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлана. …
-
25 March
МУГТ Г.Угалзцэцэг МЗХ-ны “Амжилтын Хүрэл Од” медалиар шагнагдлаа
Өнгөрсөн оны 12-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга,Г.Угалзцэцэг энэ сарын 23-ны өдөр “Монгол Улсын Гавьяат Тамирчин” цол хүртсэний хүндэтгэлийн цайллагаа хийлээ. Тус цайллагын үеэр МУГТ Г.Угалзцэцэгийн амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын Хүрэл Од” одон медалиар шагнаж урамшууллаа. МУГТ Г.Угалзцэцэг”Намайг үргэлж хурцалж өгч байдаг хүмүүстээ …
-
25 March
Бүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, алтан цомын эзэн болжээ
Бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах U23 насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин оролцсон. Манай улсаас бөхийн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчид хүчээ үзлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, …
-
25 March
МУГТ Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртэв
Олон улсын самбо бөхийн холбооноос зохион байгуулдаг А.Харлампиевийн нэрэмжит “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцож өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүч үзсэн Ц.Батцэцэг аваргын алтан медаль хүртлээ. Түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс хойш олон …
-
25 March
МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгожээ
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль болсон. Сонгуулийн санал хураалт ирцийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгууль хуулийн дагуу явагдаж дууссан. Тойргуудад ирц 50 хувиас дээш, хүчин төгөлдөр явагдсан байна. Баянзүрх дүүргийн …
-
25 March
У.Хүрэлсүх: Саарал усны үйлдвэр ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байна гэж “Монголын …
-
25 March
Эрдэнэсийн арал-1
БНМАУ-ын үед Монгол оронд барьж байгуулсан олон зуун үйлдвэрээс хамгийн том бөгөөд бие даах чадвартай нь “Эрдэнэт” байсан юм. Үүний учир нь цэвэр экспортод чиглэсэн гадаад зах зээлтэй холбогдсонд байв. Зөвхөн дотоод зах зээлээ хангахад чиглэсэн бүтээмж багатай, хоцрогдсон үйлдвэрүүд БНМАУ-тай хамт Ардчилсан хүчнийхний харалган бодлогод өртөн сүйрч байхад “Эрдэнэт” ганцаараа ”Эрдэнэсийн арал” мэт итгэлтэй оршин тогтносоор байлаа. Өмч хувьчлал, …
-
25 March
“Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн дарга асан А.Цэрэнсодномыг УЕП-ын орлогчоор санал болголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Александрийн Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Александрын Цэрэнсодном нь Улаанбаатар …